Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                         

Tүүхэн товчоон

1948 он. ХАА-н нэгдсэн туршлага станц. Бургалтай.

1963 он. Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгэний хүрээлэн. Зүүнхараа.

1977 он. Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгэний хүрээлэн. Дархан-Уул.

1993 он. Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгэний хүрээлэн. Дархан-Уул.

2015 он. Ургамал газар тариалангийн хүрээлэн. Дархан-Уул.

 

ХААИС-ийн Дархан-уул аймаг дахь Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн нь (УГТХ) газар тариалангийн төв бүсэд 1948 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа эрдэм шинжилгээний бие даасан байгууллага юм.

 

Өнөөдөр манай хүрээлэнд нийт 107 ажиллагсад байгаагаас 72 эрдэм шинжилгээний ажилтан, туслах ажилтан  ажиллаж байна. Нийт ЭШ-ний ажилтнуудын 18 хувь нь эрдмийн зэрэг цолтой буюу боловсролын доктор 13, профессор 1, дэд профессор 6, докторант 20, магистр 44, магистрант 4 тус тус ажиллаж байна.

 

о Эрдэм шинжилгээний төв

Тариалангийн технологи судлалын сектор, Ургамлын генетик нөөцийн сектор,Үр тарианы селекцийн сектор, Үрийн аж ахуйн сектор,  Жимс, жимсгэнэ, чимэглэлийн ургамал судлалын сектор, Хүнсний ногоо судлалын  сектор, Төмс судлалын сектор зэрэг 7 сектор,  Ургамлын  Биотехнологийн лаборатори, Ургамлын  биохими технологийн лаборатори, Хөрс Агрохимийн лаборатори, Хөрсний  микробиологийн лаборатори, Хөрсний физик ,экологи судлалын лаборатори, Молекул биологийн лаборатори зэрэг  6 лаборатори үйл ажиллагаа явуулж байна.

 

о Үйлдвэрлэл-Инновацийн төв

Үр тариа, төмс хүнсний ногооны шинэ сортын үр үйлдвэрлэх , туршилт судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиг үүрэгтэй үр тариа, төмсний гарааны компани, хүнсний ногооны бригад, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэгжүүд ажиллаж байна.

Инновацийн хууль болон гарааны компани байгуулах журмын дагуу улаан буудайн үр үйлдвэрлэлийн чиглэлээр “Гарааны Дархан-элит” /4273249 рег дугаар, 1911021102 улсын бүртгэлийн дугаар бүхий/, төмсний үр үйлдвэрлэлийн “Гарааны бичил булцуу”, био бордооны “Гарааны Био-Ундарга“ компаниуд байгуулагдаж бие даан ажиллаж байна. Цаашид хүнс тэжээлийн таримлын үр үйлдвэрлэл бусад чиглэлийн гарааны компаниуд зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

Баримтат кино:

 

 

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01