Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

ХҮНСНИЙ НОГОО СУДЛАЛЫН СЕКТОР

Товч түүх

1963 онд “Хүнсний ногоо, төмс, жимс, зөгийн” сектор нэртэй байгуулагдсан. Секторын тулгын чулууг ЗХУ-ын эрдэмтэн Э.Т. Мещеров Д. Шархүү, Д. Балжинням, Д. Уртнасан, Д. Волоож, А. Жүгдэр, Д. Ирвэллхам, Ж. Болтай, Б. Элдэв-Очир нар тавилцсан байна.

1963-1978 онд дээрх судлаачид ЗХУ, Чех, Монгол зэрэг орноос гаралтай 40 гаруй ургамлын 800 шахам сорт дээжүүдэд судалгаа явуулж манай орны тариалангийн төв бүсэд урьд өмнө тариалж байсан ногооноос хүнсний ногооны хэд хэдэн таримлуудыг ургуулах боломжийг илрүүлсэн.

БНМАУ-ын СНЗ-ийн тусгай шийдвэрээр 1964 оноос эхлэн УГТЭШХүрээлэнд хүнсний ногооны улсын сорт сорилтыг явуулах болсноор Монгол оронд өргөн тариалагддаг хүнсний ногооны 10 орчим төрлийн ургамлын шилдэг 40 гаруйсорт дээжиийг улсын сорт сорилтонд сорьж тариалангийн төв бүсэд анх удаа байцааны Номер первый-147, Хургалаг, Белорусская-85, лоолийн Невский-7, Сиибирский скороспелый-147, хэмхийн Муромский-36, Алтайский ранный-166, Шар луувангийн Нантская-4, Шантанэ-4261, улаан луувангийн Алтанбулаг, Красный великан, Розовый Красный с белым кончиком, шар манжингийн Красносельская, Шведская желтая, улаан манжингийн Бордо-237, бөөрөнхий сонгины Стригуновский, Бессоновский, саримсны Ховд, Улиастай, урт сонгины Алтай, жууцайны Хараа зэрэг сортуудыг нутагшуулан үйлдвэрлэлд нэвтрүүлснээр эдгээр сортыг улсын хэмжээнд өргөн тариалж байна.

Тус сектороос Монгол Улсын Гавьяат агрономч -1, Доктор-9, дэд профессор-1, ХААШУ-ны академич-1, ХААИС-ийн хүндэт доктор- 1, МУ-ын тэргүүлэх агрономч-2, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт -2, Алтан гадас одонт -6, Хөдөлмөрийн хүндэт медальт-1, улсын ургацын аварга ногоочин 2, улсын тэргүүний тариаланч- 6, Улсын аварга бригад хамт олон-2, эрдэм шинжилгээний ахлах ажилтан-2, тэргүүлэх ажилтан-3, дэд доктор-6, магистр 12 тус тус төрөн гарсан.

Үйл ажиллагааны чиглэл:

Хүнсний ногооны төрөл бүрийн таримлуудын сортыг шалгаруулах, шинэ сорт гаргах, нутагшуулах, тэдгээрийг тариалах агротехнологийг боловсруулж өрхийн тариалан, аж ахуйд нэвтрүүлэх, хүнсний ногооны үрийн аж ахуйг зохион байгуулах

- Ил талбайн ногоо: Байцаа, үндэс үртэн,сонгинолог ургамал, гуатан болон навчит үнэрт ногоо. Зүүнхараа, Орхон - Шарын голд 24 га талбайтай.

- Хамгаалагдсан хөрсний ногоонууд: Хэмх, лооль, гашуун болон амтат чинжүү, цэс, шанцай

ҮР ДҮН

Бөөрөнхий цагаан байцааны 5, бөөрөнхий сонгины 3, шар луувангийн 3, шар манжингийн 4, хүрэн манжингийн 4, гуатан ургамлын 5, цэсэнцэр ургамлын 10, бусад таримлын 20 гаруй сортуудыг нутагшуулж, ургуулах агротехнологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэн, голлох хүнсний ногоо болон шинэ нэр төрлийн ногооны сортуудын үрийг дотооддоо үржүүлж байна.

БҮТЭЭГДЭХҮҮН

Судлаачид судалгааны чиглэлээр нэгэн сэдэвт бүтээл 7, ном товхимол, гарын авлага 35, эрдэм шинжилгээний өгүүлэл 180-ийг бичиж нийтийн хүртээл болгож, зохиогчийн эрх, патент, зөвлөмж 100 гаруй, ШБОС 19, агротехнологи, зөвлөмж стандарт 24 -ийг боловсруулсан.

Хүний нөөц:

Овог нэр Боловсролын зэрэг Албан тушаал Холбоо барих
Ц. Нарандэлгэр доктор Секторын эрхлэгч 99824155 88014155
nardelger@yahoo.com; narandelger@ipas.edu.mn
П. Алтантуяа Магистр,докторант

ЭША

99373488
Аltaaperenlei@Yahoo.com
Б. Одончимэг Магистр,докторант

ЭША

88071512 9901512
Odno_bjd@yahoo.com
Ж. Байгалмаа доктор

ЭША

88053250.99233250
Bujimaa@Yahoo.com
Б. Мөнхтөр Магистр,докторант

ЭША

88068953.99062953
Munkhuu1982@yahoo.com
П. Насан-Ариун Магистр

ЭША

95783616
Puje_ariuk@yahoo
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01