Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН

АЖИЛЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО

Ургамал газар тариалангийн Хүрээлэнгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 1963 онд байгуулагдсан бөгөөд ажилчдынхаа хөдөлмөрлөх эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёсыг дээдэлж, ардчилсан үйлдвэрчний эвлэлийн холбоог төлөвшүүлэн хөгжүүлэх, эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ нийтлэг ашиг, сонирхлыг аймаг, нутаг дэвсгэр, улсын хэмжээнд төлөөлөн хамгаалах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн.

Тус хороо нь орон нутгийн харъяалалаар Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоонд, шинжлэх ухаан мэргэжлийн харъяалалаар Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороонд /ШУБ-ҮЭНХ/ тус тус харъяалагдан 100 идэвхтэн, гишүүд, дэмжигчидтэйгээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Үйлдвэрчний эвлэлийн хорооны үе үеийн дарга нар

  1. Д.Уртнасан 1963-1968

  2. Ц.Гунгаа 1968-1972

  3. А.Жүгдэр 1972-1975

  4. Л.Дашдондог 1975-1979

  5. С.Даваасамбуу 1979-1980

  6. Д.Жаргалсайхан 1980-1981

  7. Д.Жаргал 1981-1982

  8. Д.Хандсүрэн 1982-1983

  9. Ц.Сүрэнжав 1983-1985

  10. Н.Нямжав 1985-1986

  11. Д.Ягаан 1986-1988

  12. Дэмбэрэл 1988-1991

  13. А.Жүгдэр 1991-2004

  14. С.Нямжав 2004-2007

  15. Б.Баатарцол 2007-2012

  16. Д.Зандраагомбо 2012 -2018

  17. Б.Энхболд 2018-одоо

Бидний амжилтууд:

2014 онд ажлын үр дүнгээрээ шалгарч Аймгийн ҮЭ-ийн Холбооны БАТЛАМЖ гардан авсан.

2015 онд Аймгийн ҮЭ-ийн Холбооны Шилдэг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар шалгарлаа.

2016 онд гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, оны ажлаараа шалгарч Аймгийн ҮЭ-ийн Холбооны Шилдэг ҮЭ-ийн хороогоор шалгарав.

Бидний бүтээлч ажлууд:

2015 онд Залуучуудын хэсэг цэцэрлэгийн багачууддаа зориулан тоглоом цуглуулах аяныг өрнүүлж 11-р цэцэрлэгт хандивлав.

2016 онд МҮЭ-ийн 100 жилийн ойг угтаж Ширээний теннисний Багийн аварга шалгаруулах тэмцээнийг нийт хороодынхоо дунд амжиллтай зохион байгууллаа.

2016 онд “Халуун сэтгэл-Халуун чацаргана” аяныг өрнүүлж НААҮГ-ын зам талбайн ажилтнууддаа халуун чацарганаар үйлчлэв.

2017 онд тус хорооны эмэгтэйчүүдийн хэсэг Аймгийн эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч “Хайр дүүрэн гар” аянд нэгдэж Дархан сумын өрх толгойлсон эмэгтэйчүүдэд байгууллагынхаа ургацын дээжээр бэлэг барив.

Бидний тэмцэл хөдөлгөөн

2014 онд сумын засаг даргын хууль бус шийдвэрээр бидний ажлын талбар болсон туршлагын талбайгаа хураалгахад гишүүд идэвхитэй тэмцэж, 3 шатны шүүхээр орсоны эцэст асуудал бидний талд шийдэгдлээ.

2015 онд гишүүдийн төсвөөс өгдөг хоол, унааны мөнгө тасраад байсаныг 3 сар гаруй хугацаанд ШУБ-ҮЭНХороотой хамтарч хөөцөлдсөний дүнд 28.8 сая төгрөгийг олгож гишүүдийг хохиролгүй болгосон.

2016 онд байгууллагын удирдлагыг хууль бусаар ажлаас чөлөөлсөнийг гишүүд эрс эсэргүүцэж, жагсаал цуглаан, хэвлэлийн бага хурал хийн тэмцэж амжилтанд хүрэв.

Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн ажилчдын үйлвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Энхболд

Б.Энхболд нь 1991 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн.

1999-2008 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн Хими, Биологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж 2008-2014 онд МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургуулийг Молекул биологи- Генетик мэргэжлээр суралцаж төгссөн. 2017 онд ХААИС-ийн Агро-Экологи Бизнесийн сургуулийн магистрант.

Ам бүл 3. Эхнэр охины хамт амьдардаг. 2018 оноос тус хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.

Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүрэлдэхүүн

ТЭРГҮҮЛЭГЧИД:

Дарга Б.Энхболд Ня-Бо Б.Болортуяа

Тэргүүлэгчид: Д.Зандраагомбо, Б.Отгонбаяр , Ц.Долгор, Д.Гантуяа,

ЗАЛУУЧУУДЫН ХЭСЭГ:

Ахлагч Н.Дашлхүндэв

Гишүүд Д. Хишигсүрэн , Э.Санжаа

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХЭСЭГ:

Ахлагч П.Насан-Ариун

Гишүүд О.Нинжмаа , Б. Баярсайхан

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ:

Ахлагч С. Баттөмөр

Гишүүд С.Сайханцэцэг, Я.Мөнхтуяа

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01