Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

УРГАМЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН СЕКТОР

ТОВЧ ТҮҮХ

- 1958-1972 онд Монгол орны тариалангийн голомт нутгаар цуглуулгын экспедиц зохион байгуулав.

- 1979 он. Үр тарианы селекцийн секторын дэргэд ХАА–н таримлын генофонд интродукцийн тасаг байгуулав.

- 1989 он. ХАА–н таримлын генофонд интродукцийн бие даасан сектор болон өргөжив.

- 2000 он. ХАА–н таримлын ген банк байгуулагдав.

СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ

Таримал ургамлын генетик нөөцийн сектор нь таримал ургамал ба тэдгээрийн зэрлэг овог төрөл,зүйл, ховор ашигт ургамлын генетик нөөцийг цуглуулж баяжуулах, судалж үнэлгээ өгөх, амьдаар,хадгалах, селекцийн эх материал бэлтгэх, үржүүлэх ашиглах, бүртгэл мэдээллийн сан байгуулах.

ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮРИЙН ГЕНБАНК

Дунд хугацааны горимоор 40 мянган дээжийн үрийг 0-5 хэмд, урт хугацааны горимоор 10 мянган дээжийн үрийг -18-20 хэмд хадгалах хүчин чадалтай.

Дунд хугацааны хадгалалт

Урт хугацааны хадгалалт

ТАЛБАЙН ГЕНЕБАНК FIELD GENEBANK

Олон наст ургамлын талбайн генбанкад жимс, жимсгэнэ,чимэглэлийн болон хүнс тэжээл, эмийн ашигт ургамал, мод бут, цэцгийн 70 гаруй төрлийн 130 зүйл сортын 1300 дээжийг амьдаар хадгалж, ажиглалт судалгаа хийж байна.

ҮРИЙН МОНИТОРИНГИЙН ЛАБОРАТОРИ

Үрийн мониторингийн лабораторид жил бүр 500-800 дээжинд үрийн амьдрах чадвар, үрэнд ган, халуун тэсвэр, үрийн өвчинг тодорхойлдог.

ТАРИМАЛ УРГАМЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН САН

Генбанкид хадгалагдаж байгаа 70 гаруй төрлийн таримлын 20500 гаруй сорт дээжийн паспортын бүртгэлийг стандартын дагуу бичмэл болон электрон хэлбэрээр хадгалж байна.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага, Ургамлын Генийн Нөөцийн ОУ-ын төв, Мексикийн ЦИММИТ, Өмнөт Солонгосын Үндэсний Агробиологийн төв, Хятадын ХАА-н академ, Оросын ВИР зэрэг газруудтай хамтран ажилладаг.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01