Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

ХААИС-ийн УГТХүрээлэнгийн Эрдмийн

зөвлөлийн 2014 оны 07 сарын 08-ны

өдрийн тоот хурлаар хэлэлцэн батлав.

Эрдмийн зөвлөлийн дарга

……………………Н.Баярсүх

ХААИС-ийн УГТХүрээлэнгийн

эрдмийн зөвлөлийн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл:

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь ХААИС-ийн УГТХүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн /цаашид Эрдмийн зөвлөл гэнэ/ зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Эрдмийн зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, ХААИС-ийн болон ХАА-н ШУ-ны Академийн дүрмийг удирдлага болгоно.

1.3. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн болон бусад холбогдох байгууллага, сургууль, хүрээлэнгийн төлөөллөөр зохион байгуулагдаж, ХААИС-ийн ректорын тушаалаар баталгаажна.

1.4. Эрдмийн зөвлөл нь Эрдмийн зөвлөлийн дарга, Орлогч дарга, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байх ба УГТХүрээлэнгийн захирал нь Эрдмийн зөвлөлийн дарга байна.

1.5. Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Эрдэмтэн нарийн бичгийн дарга эрхэлж, эцсийн шийдвэрийг хуралдаанаар баталгаажуулна. Хурлыг эрдмийн зөвлөлийн дарга, даргын эзгүйд орлогч дарга удирдана.

1.6. Эрдмийн зөвлөлийн дэргэд эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, сурталчилгааны бүтээлийг хариуцсан Редакцийн зөвлөлтэй байх ба дарга нь Эрдэмтэн нарийн бичгийн дарга байна.

1.7. Редакцийн зөвлөл нь Эрдмийн зөвлөлөөр батлагдсан журмын дагуу үйл ажиллагааг явуулна.

Хоёр. Эрдмийн зөвлөлийн үүрэг, эрх

2.1. Эрдмийн зөвлөл дор дурьдсан үүрэгтэй

2.1.1 УГТХүрээлэнгийн эрдэм шинжилгээ, сургалт, инновацийн тогтолцооны бодлого, чиглэлтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт гаргах.

2.1.2 Эрдэм шинжилгээ, сургалтын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны дүрэм, журам хөтөлбөрийг хэлэлцэх, батлах.

2.1.3 Эрдэмтэд, судлаачидын гүйцэтгэх сургалт, судалгааны /ШУТ-ийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажил, цөм болон инновацийн төсөл, гэрээгээр гүйцэтгэх туршилт судалгаа, зохион бүтээх ажил/ төсөл, хөтөлбөрийг шалгаруулж дэвшүүлэх, шийдвэрлүүлэх.

2.1.4 УГТХүрээлэнгийн ажилтан ажиллагсдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалт судалгааны ажлын материаллаг баазыг бэхжүүлэх, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн санал зөвлөмж, хөтөлбөр боловсруулах, Удирдах зөвлөл болон холбогдох төрийн байгууллагад дэвшүүлж шийдвэрлүүлэх;

2.1.5. ШУТ-н төсөл, цөм технологи, инновацийн төсөл, гэрээт ажлын хөтөлбөр, арга зүйг баталж, гүйцэтгэлд хяналт тавьж, судалгааны тайланг хэлэлцэх хамгаалуулах;

2.1.6. Салбарын чиглэлээр гарч буй хууль тогтоомж, хөтөлбөр, заавар, зөвлөмжийг боловсруулах, түүний онолын түвшин, практик ач холбогдлыг дээшлүүлэхэд албан ёсны санал өгөх;

2.1.8. Судалгаа шинжилгээний ажлын явцад гарсан санал дүгнэлт, зөвлөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих;

2.1.9. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг нэгтгэх, бүтээл туурвих, ургамлын аж ахуй, газар тариалан, хүрээлэн буй орчны чиглэлээр магистрант, докторантуудын бүтээл хэлэлцэх, удирдах, дэвшүүлэх.

2.2. Эрдмийн зөвлөл дор дурьдсан эрхтэй.

2.2.1. УГТХүрээлэнгийн Эрдмийн зөвлөл нь өөрийн албан хуудастай байна.

2.2.2.Эрдмийн зөвлөлийн албан хуудсыг УГТХүрээлэнгийн тэмдгээр баталгаажуулах

2.2.3. Хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтдийн нэрийг дотоод, гадаадын байгууллагад гишүүнээр тодорхойлж дэвшүүлэх.

2.2.4. ХААИС-ийн сургуулийн профессор, дэд профессорын цол, төрийн дээд одон медальд нэр дэвшигчдийг хэлэлцэх, дэвшүүлэх

2.2.5. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь ажлын хэсэг, комисст сонгогдох

2.2.6. Шаардлага хангахгүй байгаа төсөл хөтөлбөрийг засварлах, өөрчлөлт хийх талаар зөвлөмж өгөх, шаардлагатай нөхцөлд зогсоох

2.2.7. Зохих шаардлага хангаагүй, бүрдүүлэлт дутуу материалыг хэлэлцэхгүйгээр эзэнд нь буцаах.

Гурав. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа

3.1.Эрдмийн зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа нь хуралдаан байна. Хуралдааныг тухайн үеийн шаардлагаар зарлан хуралдуулна.

3.2.Эрдмийн зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга хариуцах ба шаардлагатай үед хянан магадлах, асуудал боловсруулах хэсгийг томилж ажиллуулна.

3.3.Зөвлөлийн гишүүдийн 80-аас доошгүй хувь нь докторын цол, зэрэгтэй байна.

3.4.Эрдмийн зөвлөлийн гишүүдийн ирц 75-аас дээш байвал хуралдаан хүчин төгөлдөр байна. Шаардлагатай тохиолдолд хэлэлцэж буй асуудлын чиглэлээр холбогдох мэргэжилтэн, эрдэмтдийг урьж оролцуулна.

3.5.Гишүүдийн саналыг үндэслэн зөвлөлийн дарга эцсийн дүгнэлт гаргах ба гишүүд санал зөрөлдөөнтэй тохиолдолд ил ба нууц санал хурааж, олонхийн саналаар эцсийн шийдвэр гаргана.

3.6. Эрдэмтэн нарийн бичгийн дарга хуралдааны явц, гишүүдийн санал, дүгнэлт, эцсийн шийдвэрийн талаар хурлын дэлгэрэнгуй тэмдэглэл хөтлөх ажлыг хариуцана.

3.7. Эрдмийн зөвлөл хэлэлцсэн асуудлаараа 2.2.1, 2.2.2-д заасан албан хуудсыг ашиглан тогтоол, тэмдэглэл гаргаж, Эрдмийн зөвлөлийн дарга /орлогч дарга/ Эрдэмтэн нарийн бичгийн даргын гарын үсгээр баталгаажуулна.

3.8. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа, хуралдааныг зохион байгуулахтай холбогдох зардлыг эрдэм шинжилгээ болон сургалтын төсөвт тусгаж УГТХ-ийн Эрдмийн зөвлөлийн даргын шийдвэрээр олгоно.

Дөрөв. Эрдмийн зөвлөлөөр асуудал хэлэлцүүлэхэд тавигдах шаардлага

4.1. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудал нь анхан шатны нэгжийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн хурлын тэмдэглэлтэй байна.

4.2. Асуудал хэлэлцүүлэгч нь уг асуудлынхаа талаар танилцуулга, шаардагдах бичиг баримтуудыг бүрдүүлж Эрдэмтэн нарийн бичгийн даргад хуралдаанаас 5-аас доошгүй хоногийн өмнө өгнө.

4.3. Хэлэлцэх асуудлыг Эрдэмтэн нарийн бичгийн дарга хянаж, хуралдааны дэг, товыг Эрдмийн зөвлөлийн дарга, орлогч нартай зөвшилцөн тогтоож, гишүүдэд 2-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.

4.4. Шаардлагатай гэж үзвэл хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуудал хэлэлцүүлэгчээс нэмэлт материалыг шаардаж гаргуулна.

4.5. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж санал дүгнэлтээ бэлтгэсэн байна.

4.6. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг Эрдэмтэн нарийн бичгийн даргын томилсон зөвлөлийн 1-2 гишүүнээр уншуулж, дэмжсэн саналыг үндэслэн хуралдаанд оруулна.

4.7. Шаардлагатай асуудлаар Зөвлөлийн дарга комисс томилж, дүгнэлт гаргаж хуралд хэлэлцүүлнэ.

4.8. Эрдмийн зөвлөл нь хүндэт гишүүнтэй байж болно. Хүндэт гишүүн нь таслах эрхгүй оролцоно.

4.9. Хэлэлцүүлэгч уг асуудлаар танилцуулах материалыг гишүүдэд хуралдаанаас 2-с доошгүй хоногийн өмнө хүргэж, шаадлагатай нөхцөлд нэмэлт танилцуулга хийж болно.

4.10. Хуралдаанд тухайн хэлэлцүүлж буй асуудалтай холбогдох хүмүүсээс гадна ба сонирхсон этгээд оролцох эрх нээлттэй байна. Шаардлагатай тохиолдолд хуралдааныг хаалттай хийж болно.

4.11. Эрдмийн зөвлөлийн гишүүд албан ёсны хурлын тэмдэглэлийн дэвтэрт хуралдааны үйл ажиллагааны талаар тэмдэглэн хөтлөнө.

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн ёс зүй

5.1. Эрдмийн зөвлөлийн дүрмийг чанд баримтлан, шинжлэх ухааныг хүндэтгэн, эрдэмтэн хүний ёс зүйг чанд баримтлан оюуны чадавхиа бүрэн дайчилж ажиллах

5.2. Хэлэлцэх асуудлыг олон талаас нь онолын үндэслэлтэй шийдвэрлэхийн тулд тал бүрийн мэдлэгтэй байж, бусдад үлгэр дууриал үзүүлэх.

5.3. Шинжлэх ухааны шинэ нээлт, ололт, арга зүйн мэдлэг, чадвараа байнга дээшлүүлэх.

5.4. Эрдэм шинжилгээний ажилтан, багш, оюутан сурагчдад онол аргазүйн мэдлэг олгох, сурган хүмүүжүүлэх, багаар ажиллах чадвартай байх.

5.5. Хурлын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан шудрага, оновчтой, товч санал , дүгнэлт гаргах.

5.6. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үнэн зөвөөр бусдад тайлбарлан таниулах, сурталчилах, хэрэгжүүлэхэд чармайлт гарган ажиллах.

5.7. Эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн хүний ёс зүйг чанд сахин, шинжлэх ухааныг хүндэтгэх зарчим баримтлах,

5.8. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан санал дүгнэлтээ бусдаас хамаарахгүй чөлөөтэй хэлэх, шүүмжлэх.

5.9. Шаардлага хангаагүй асуудлыг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээс хойшлуулах, татгалзах, шаардлагатай бол өөрөө хуралдааныг орхих

5.10. Гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаантай хуралд оролцох боломжгүй бол Эрдмийн зөвлөлийн даргад мэдэгдэж, хэлэлцэх асуудлаар саналаа ЭНБ-ийн даргад бичгээр өгсөн нөхцөлд саналыг таслах эрхтэйд тооцно.

5.11. Зөвлөлийн гишүүд нь Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 12 сарын 03-ны өдрийн 454 дугаар тушаалын хавсралтанд заагдсан "Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ерөнхий дүрэм"-г ёсчлон баримтлана.

Зургаа. Эрдмийн зөвлөлийн хөрөнгө, санхүү

6.1. Эрдмийн зөвлөл нь хуралдааны танхимтай байх ба танхимд бичиг баримтыг хэвлэх, олшруулах, танилцуулах тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

6.3. Улсын төсөв, туршилт судалгаа, сургалтын үйл ажиллагааны болон гадаад дотоодын төсөл, хөтөлбөрийн орлого, хандив, тусламж дээр тулгуурлан Эрдмийн зөвлөл нь мөнгөн хуримтлал үүсгэж үйл ажиллагаандаа зарцуулна.

6.4 УГТХүрээлэнд хэрэгжиж байгаа төсөл, гэрээ, хөтөлыөрт ажлын болон сургалтын хэсгийн эрдэм шинжилгээний ажлын төсөвт өртгийн 5-аас доошгүй хувийг Эрдмийн зөвлөлийн фондод хуримтлуулна

6.5. Эрдмийн зөвлөлийн гишүүдэд хуралдаанд оролцсон цагаар тооцон /цагийн хөлсийг хавсралтын дагуу/ зохих хөлс олгоно.

6.6. Гишүүдийн хуралдсан цагийн бүртгэл, Редакцийн зөвлөлд ажилласан бүтээлийн хэмжээг харгалзан ажлын хөлсийг тооцсон бүртгэлийг Эрдэмтэн нарийн бичгийн дарга хагас жилээр тооцож, санхүүд оруулж цалин дээр нэмж олгоно.

6.7. Гишүүдийн цагийн хөлс, редакцийн зөвлөлд ажилласан ажлын хөлсийг тооцох үнэлгээг хавсралтаар батлан, хавсралтыг жил бүр шинэчилнэ.

6.8. Гадны байгууллага, хувь хүний хүсэлтээр асуудлыг Эрдмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцвэл цагийн хөлсийг хэлэлцүүлэгч хариуцна.

ХААИС-ийн УГТХүрээлэнгийн Эрдмийн

зөвлөлийн 2014 оны 07 сарын 08-ны

өдрийн тоот хурлын хавсралт.

Эрдмийн зөвлөлийн гишүүдын хуралдааны болон

редакцийн зөвлөлд ажилласан ажлын хөлс тооцох үнэлгээ.

Хөлс тооцох ажлын үзүүлэлт

Хэмжих нэгж

Олгох хөлс. төг

Цагаар хөлс тооцох ажлууд

1

Эрдмийн зөвлөлийн хуралдааны цаг

Хуралдсан болон ажилласан цаг

4000

2

Эрдмийн зөвлөлийн ажлын хэсэгт орж ажиллах

2000

3

Туршлага хүлээн авалт

5000

4

Эрдмийн зөвлөлийн болон Редакцийн зөвлөлийн

шийдвэрээр бүтээл унших

1

Сэдэвт ажлын аргазүй

Ареал фондоор 1.5 мөрийн зайтай, 12 үсгийн хэмжээтэй 10 нүүр материалыг 1 хэвлэлийн хуудас гэж тооцно

4500

2

Магистрийн аргазүй

3

Төсөл хөтөлбөрийн аргазүй

4

Докторантын аргазүй

5

Салбарын бодлогын баримт бичиг боловсруулах

6

Илтгэл, өгүүлэл

3000

7

Сэдэвт ажлын тайлан

8

Төслийн тайлан

9

Докторын бүтээл

10

Гарын авлага

11

Ном сурах бичиг

Жич: Гадаад хэл дээр хэвлэгдэх бүтээлийг уншсан

нөхцөлд үнэлгээг 1.5 дахин өсгөнө

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01