Дархан хотын хөгжлийн стратеги II сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо
2015.04.30 –нд “Судалгаа хөгжлийн эрдмийн академи II” болон “Дархан нутаг” ТББ хамтран зохион байгуулсан “Дархан хотын хөгжлийн стратеги” сэдэвт эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал амжилттай болж өнгөрлөө.
Уг хурал нь Төр нийгмийн бодлого, Хууль эрх зүй, Үйлдвэрлэл технологи, дэд бүтэц, Байгаль орчин, Эдийн засаг, төсөв санхүү гэсэн 5-н салбар хуралдаанд хуваагдан болсон бөгөөд Эдийн засаг, төсөв санхүү салбар хуралдаан Агроэкологи Бизнесийн Сургуулийн урлаг танхимд боллоо.
Дээрх хуралд УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх, ЭЗУ-ны доктор Д.Лхагвасүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Б.Чулуунбилэг, тус сургуулийн Бизнес Удирдлагын тэнхимийн багш ЭЗУ-ны доктор С.Лувсандаш нар урилгаар оролцож шүүн явууллаа.
Хуралдаанд Улаанбаатар хот болон орон нутгийн эрдэмтэн судлаачдын ирүүлсэн бүтээлүүдээс шалгарсан 14 илтгэл тавигдсан бөгөөд “Үйзэн-гүн” ХХК –ний менежер Б.Наранцацрал 1-р байр, Агроэкологи Бизнесийн Сургуулийн сургалтын албаны мэргэжилтэн Ц.Бурмаа 2-р байр, Бизнес Удирдлагын Тэнхимийн ахлах багш Н.Наранцэцэг 3-р байр, Бизнес Удирдлагын Тэнхимийн багш П.Алтанпүрэв, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн ахлах багш Л.Тамир, ШУТИС- Бизнес удирдлагын Хүмүүнлэгийн Сургуулийн технологийн менежментийн салбарын дэд профессор, доктор Я.Оюунтунгалаг нар шагналт тусгай байр тус тус эзэллээ.