УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВНА
УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС СУРАЛЦУУЛАХ НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВНА
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хоорондын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийг 2015 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо байгуулснаар Унгар Улсад 2015-2016 оны хичээлийн жилээс нэмэлтээр Монгол оюутнуудыг Унгарын Засгийн газрын тэтгэлгээр дараах мэргэжлийн чиглэлээр суралцуулахаар боллоо.
Бакалаврт: инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл ба технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол;
Магистрантурт: инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг;
Докторантур болон докторын дараах түвшний сургалтад мэргэжлийн чиглэл харгалзахгүй;
Тэтгэлгийн талаарх мэдээллийг http://www.stipendiumhungaricum.hu/ холбоосоор, тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, анкетийг өгөгдсөн холбоос дотор байгаа http://limesurvey.tpf.hu/index.php/267728/lang-en холбоосоор орж танилцан, цахимаар тэтгэлэгт хамрагдах өргөдөл гаргах боломжтой.
Өргөдөл гаргахад анхаарах зүйлс:
- Өргөдөлд хавсаргах баримт бичгийг бүрдүүлэх. Үүнд:
1. Товч намтар / CV
2. Суралцахыг хүсэж буйгаа илэрхийлсэн захидал / Letter of interest
3. Сонгосон хөтөлбөрт суралцах англи хэлний шаардлагыг хангаж байгааг харуулах англи хэлний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын сертификат / Certificate of the applicant’s level of English language necessary for the selected program.
Usually the requested level of language knowledge is B2-intermediate according to the Common European Framework Reference: the certificate is preferably a state or international language exam (a) TOEFL iBT test score of 90, or PBT score 550, b) Cambridge First Certificate "B", c) IELTS score of 5.0).
4. Боловсролын гэрчилгээнүүд / School certificates
a. Copy of the secondary school graduation certificate (original and notarized English translation)
b. Official transcripts, degrees, diplomas of any higher education already completed (original and notarized translation)
c. Copy of the BA/BSc certificate (for applicants for MA or MSc programmes except in the case of one-cycle MA programs) - original and notarized English translation
5. Гадаад паспортын дугаар, зурагтай хуудас, хүчинтэй хугацааг харуулсан хуулбар / Copy of the passport (relevant page(s) where passport number, name and photo, date of expiry are visible)
6. Эрүүл мэндийн хуудас / эндээс (27.5 KB) татаж авах / Medical certificate of satisfactory health condition
7. Докторын сургалтад өргөдөл гаргагч тодорхойлолт хавсаргана / Applicants for PhD programme: Letters of Recommendations
Painters, graphic artists and sculptors: photographs of three (3) works of art / sketches (indicating the date of the creation). Upload limit is 10 Mbytes per file.
- Анкет бөглөхөд суралцах сургуулиа сонгосон байх шаардлагатай бөгөөд сургуулийн жагсаалт, сургууль тус бүрийн цахим хуудасны хаяг болон элсэхэд ямар шалгалтыг ямар хэлбэрээр өгөх тухай мэдээллийг эндээс харна уу. Өргөдөл гаргагч сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг 2015 оны 5 дугаар сард өгөх тул тухайн сургуулийн шалгалт авах хэлбэрийг сайн судална уу.
- Бакалавр, магистрт өргөдөл гаргагч зөвхөн өгөгдсөн мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарах
Унгар Улсын тэтгэлгийн хорооноос Монгол Улсаас тэтгэлэгт өргөдөл гаргасан иргэдийн мэдээллийг 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр БСШУЯ-нд ирүүлэх тул та бүхэн 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөрт багтаан өргөдлийн анкетыг бөглөж баталгаажуулна уу.
Тэтгэлэгт өргөдөл гаргаж анкет бөглөсөн иргэд өргөдлийн баталгаажуулсан хуулбар болон бусад бүрдүүлсэн баримт бичгийн цахим хуулбарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд scholarshiphu@mecs.gov.mn хаягаар 2015 оны 5 дугаар сарын 7-ны дотор ирүүлнэ үү.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тэтгэлгийн шаардлагыг хангаж, өргөдлийг бүрэн бөглөсөн иргэдийг Засгийн газрын тэтгэлэгт хамруулахаар 2015 оны 5 дугаар сарын 11-ны дотор нэр дэвшүүлнэ.
Англи хэлний шаардлагыг хангаж буй иргэд англи хэл дээр хэлний бэлтгэлгүй суралцана. Унгар хэл дээр сурах өргөдөл гаргасан оюутнууд нэг жилийн хэлний бэлтгэлд хамрагдана.
Өргөдлийг бүрэн зөв бөглөөгүйгээс үүдэн гарах хариуцлагыг тус яам хүлээхгүй болно.
Хүлээн авагч сургууль тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана. Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг багтана. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцна.
Тэтгэлгийн тухай мэдээллийг ажлын өдөр бүрийн 9 – 12 цагуудад 266428 утсаар авна уу.