Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Манай эрдэмтдийн бүтээж, нутагшуулсан шилдэг сортууд

Зусах зөөлөн буудай

Сортын нэр: Орхон

Нутагшуулсан тарималжуулсан, шинээр гаргасан зохиогчийн нэр: Х. Зундуйжанцан, М.Өлзий

Сортын аж ахуй биологийн шинж чанар: Ургалтын хугацаа 85-90 хоног, ургамлын өндөр 70-80см. Дундаж ургац 21,2 ц/га өгдөг.

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: 1000 үрийн жин 38,3 г, натур жин 759,1 г/л, 69,0% шилэнцэр, 12-16% уураг, 39,3% цавуулаг, талхны эзэлхүүн 667мл, ерөнхий үнэлгээ 5,0 балл.

Тэсвэрийн үнэлгээ: Хаврын ган, налалт, тоосон харуу өвчинд тэсвэртэй.

Сортын нэр: Халх гол-1

Зохиогчийн нэр: А.Хүчит, П.Дарь, Ж.Ганболд, Я.Мягмарсүрэн

Сортын аж ахуй биологийн шинж чанар: Эрт болцтой. Ургалтын хугацаа 76-86 хоног. Ургацын чадавхи ихтэй 37,0 ц/га хүрдэг. Дунджаар 22,6 ц/га ургац өгдөг. Хавар, намрын хүйтрэлтэнд тэсвэр сайтай, харьцангуй бага дулаантай нөхцөлд сайн чанарын ургац бүрдүүлж чаддаг. Тариалангийн өндөрлөг уулын бүсэд тариалахад нэн тохиромжтой.

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: 1000 үрийн жин 33,4 г, натур жин 769,0 г/л, шилэнцэр 75%, уураг 14,0-16,2%, цавуулаг 30,9%, талхны эзэлхүүн 570-610 . см3, ерөнхий үнэлгээ 4,5-5,0 балл.

Тэсвэрийн үнэлгээ: Налалт, ганд тэсвэртэй, үр нь асгардаггүй сорт юм. Талбайн нөхцөлд альтернериоз, септориоз өвчинд тэсвэртэй, тоост харуу, ишний шугаман зэв, навчний хүрэн зав өвчинд тэсвэртэй.

Сортын нэр: Дархан-34

Нутагшуулсан тарималжуулсан, шинээр гаргасан зохиогчийн нэр: Н.Алтансүх, Н.Нямжав, Ж.Чулуунбаатар, Б.Ганбаатар, Я.Мягмарсүрэн, С.Даваасамбуу, П.Эрдэнэчимэг

Сортын аж ахуй биологийн шинж чанар: Ургалтын хугацаа 76-90 хоног, ургамлын өндөр 53,1-90,7см. Үрийн ургах эрчим 97%, лабораторийн соёололт 99%. Хөрс боловсруулалтын чанарт ихээхэн мэдрэмтгийн сорт юм. Хээрийн соёололтоор 60-66%, амьдралт 94,3-97,3%. Ургацын чадавхи өндөртэй 40,0 ц/га хүрдэг. Дунджаар 28,3 ц/га ургац өгдөг. Усалгаа, бордоонд мэдрэмтгий тул эрчимжсэн технологитой тариаланд тохиромжтой.

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: 1000 үрийн жин 37,9 г, натур жин 783 л/г, шилэнцэр 76%. Үрэндээ уураг 15,2%, цавуулаг 30,8% агуулдаг. Гурилын гарц 74,2%, талхны эзэлхүүн 512 мл, ерөнхий үнэлгээ 4,0 балл.

Тэсвэрийн үнэлгээ: Налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, тоост харуу өвчинд тэсвэртэй.

Сортын нэр: ДАРХАН-74

Нутагшуулсан зохиогчийн нэр: Я.Мягмарсүрэн, Н.Алтансүх, Æ.Чулуунбаатар, Н.Нямжав, Ж.Ганболд, Б.Ганбаатар, М.Батмөнх, П.Эрдэнэчимэг

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: 1000 үрийн жин 40,8 гр. Натур жин 776.6 ã/ë, шилэнцэр 70.5%, уураг 12-14%, цавуулаг 28.0-29.3%, талхны эзэлхүүн 496 ñì3, ерөнхий үнэлгээ 4.0 балл гарсан нь түүний талх гурилын чанар сайтайг илэрхийлж байна.

Тэсвэрийн үнэлгээ: Тоост харуу өвчинд тэсвэртэй, ган, халуун, налалтанд тэсвэртэй.

Сортын нэр: ДАРХАН-131

Нутагшуулсан зохиогчийн нэр: Я.Мягмарсүрэн, А.Хүчит, Ж.Ганболд, Ж.Чулуунбаатар, Ц.Долгор, Д.Хишигтэйхүү, С.Цэрэндолгор, П.Эрдэнэчимэг, Ц.Нямдорж, Д.Өлзийсайхан

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: 1000 үрийн жин 34.0 гр, натур жин 768 ë/ã, үрэндээ 14.8 % уураг, 29.1% цавуулаг агуулдаг. Гурилын гарц 68.1%, талхны эзэлхүүн 510-570ñì3, ерөнхий үнэлгээ 3.9-4.5 балл, талх, гурилын чанар сайтай, хүчит буудайн шаардлага хангасан сорт юм.

Тэсвэрийн үнэлгээ: Налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, Талбайн нөхцөлд альтенариоз өвчинд гойд тэсвэртэй, септориоз, хүрэн зэв, ишний шугаман зэв өвчинд практик тэсвэртэй.

Сортын нэр: ЦАГААН ДЭГЛИЙ

Нутагшуулсан зохиогчийн нэр: М.Цагаанбаньд

Сортын аж ахуй биологийн шинж чанар: Дундын болцтой. Ургалтын хугацаа нь усалгаагүй нөхцөлд 87 хоног, усалгаатай нөхцөлд 90 хоног. Ургамлын өндөр 95 см. Óг сорт нь ургацын чадавхи өндөртэй, усалгаа бордоотой нөхцөлд 43.0 ц/га,богарын нөхцөлд 29.8 ц/га хүртэд ургац .

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: 1000 үрийн жин 45.1-55.0 ã, натур жин 815 ã/ë, шилэнцэр 99%, уураг 9.37%, цавуулаг 36%, талхны эзэлхүүн 439.6ìë, ерөнхий үнэлгээ 3.7 баллын үнэлэлт авсан.

Тэсвэрийн үнэлгээ: Асгаралт, тоост харуу өвчинд гойд тэсвэртэй

Сортын нэр: ДАРХАН-144

Нутагшуулсан зохиогчийн нэр: Я.Мягмарсүрэн, Б.Ганбаатар, Ц.Долгор, Д.Хишигтэйхүү, С.Цэрэндолгор, П.Эрдэнэчимэг, Ц.Нямдорж

Сортын аж ахуй биологийн шинж чанар: Дунд орйн болцтой. Ургалтын хугацаа 87-93 хоног, дунджаар 90 хоногт боловсорно. Ургацын чадавхи өндөртэй 33,4 ц/га.

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: 1000 үрийн жин 37.4 гр, натур жин 782 ë/г. Үрэндээ 16.9% уураг, 35.3% цавуулаг агуулдаг. Гурилын гарц 67.3%, талхны эзлэхүүн 556ñì3, ерөнхий үнэлгээ 4.1 балл, талх гурилын чанар сайтай, хүчит буудайн шаардлага хангасан сорт юм.

Тэсвэрийн үнэлгээ: Налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй. Талбайн нөхцөлд тоост харуу өвчинд гойд тэсвэртэй, септориоз, алтенариоз өвчинд тэсвэртэй, ишний шугаман зэв өвчинд практик тэсвэртэй.

Сортын нэр: ДАРХАН-72

Нутагшуулсан зохиогчийн нэр: Я.Мягмарсүрэн, Н.Алтансүх, Æ.Чулуунбаатар, Н.Нямжав, Б.Ганбаатар, М.Батмөнх, Ж.Амарсайхан, Ц.Долгор, Д.Хишигтэйхүү, С.Цэрэндолгор, П.Эрдэнэчимэг, Ц.Нямдорж, Д.Өлзийсайхан

Сортын аж ахуй биологийн шинж чанар: Дундын болцтой 90 хоногт боловсорно. Ургамлын өндөр 95,2 см, дундаж ургац 30,36 ц/га бөгөөд жишиг Орхоноос 8,47 ц/га-аар илүү ургацтай. Ургацын чадавхи өндөр тохиромжтой жилд 41,0 ц/га хүрдэг. Ургацын хэлбэлдэл багатай тогтонги шинж чанартай сорт юм.

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: 1000 үрйин жин 42.2 гр, шилэнцэр 85%, натур жин 790.2 л/гр, уураг 14.5%, цавуулаг 24.2-33.4%, гурилын гарц 74.4%, талхны эзлэхүүн 496 мл, талхны ерөнхйи үнэлгээ 3.72 балл, талх, гурилын чанар сайтай.

Тэсвэрийн үнэлгээ: Налалт ган, үрийн асгаралтанд тэсвэртэй. Тоост харуу өвчинд гойд тэсвэртэй

Сортын нэр: ДАРХАН-160

Нутагшуулсан зохиогчийн нэр: Я.Мягмарсүрэн, П,Эрдэнэчимэг, Ц.Долгор, С.Цэрэндолгор, Б.Ганбаатар, Д.Хишигтэйхүү, Ж.Ганболд

Сортын аж ахуй биологийн шинж чанар: Эртийн болцтой 71-87 хоногт боловсорно. Ургацын чадавхи өндөртэй 28,5 ц/га хүрдэг. Ургацын хэлбэлзэл багатай, тогтонги шинж чанартай сорт юм.

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: 1000 үрийн жин 36,8 гр, натур жин 751 л/гр, уураг 12%, цавуулаг 27,9%, гурилын гарц 68% талх, гурилын чанар сайтай.

Тэсвэрийн үнэлгээ: Талбайн нөхцөлд налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэрэй, талбайн нөхцөлд тоост харуу, ишний шугаман зэв, альтенариоз өвчинд тэсвэртэй.

Сортын нэр: ДАРХАН-181

Нутагшуулсан зохиогчийн нэр: Я.Мягмарсүрэн, П,Эрдэнэчимэг, Ц.Долгор, С.Цэрэндолгор, Б.Ганбаатар, Д.Хишигтэйхүү, С.Батболд, И.Дагиймаа

Сортын аж ахуй биологийн шинж чанар: Дундын болцтой ургалтын хугацаа нь 87-96 хоног, ургацын чадавхи өндөртэй 32 ц/га. Дундаж ургац 24,1 ц/га.

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: 1000 үрийн жин 29,8-44 гр, натур жин 751 л/гр, уураг 12%, цавуулаг 27,9%, гурилын гарц 68% талх, гурилын чанар сайтай.

Тэсвэрийн үнэлгээ: Талбайн нөхцөлд налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, талбайн нөхцөлд тоост харуу, ишний шугаман зэв, альтенариоз өвчинд тэсвэртэй.

Хүнсний арвай

Сортын нэр: АЛАГ ЭРДЭНЭ

Нутагшуулсан зохиогчийн нэр: Ж.Сэржмаа,Б.Дашням

Сортын аж ахуй биологийн шинж чанар: Ургалтын хугац 80-85 хоног 80. Дундаж ургац 27.5 ц/га .Хүнсний ач холбогдол ихтэй сорт юм

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: Үрэн дэх уургийн агуулалт өндөр 15,9% байдаг Арвайн гурил, хөц хийхэд тохиромжтой

Тэсвэрийн үнэлгээ: Налалт, үрийн асгаралтанд тэсвэртэй.

Пивоны арвай

Сортын нэр: БУРХАНТ-1

Нутагшуулсан зохиогчийн нэр: Н.Алтансүх,Н.А.Сурин,Я.Мягмарсүрэн,Н.Оюунтуяа,Я.Мөнхтуяа,Б.Жавзандулам,С.Батболд

Сортын аж ахуй биологийн шинж чанар: Дундын болцтой, ургалтын хугацаа 82-91 хоног .Ургамлын өндөр 58см. Ургацын чадавхи ихтэй 29,9 ц/га хүрдэг.Дундаж ургац 12,9-22,5 ц/га

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: 1000 үрийн үнэлгээ жин 44г,уураг 11,1-11,4%,цардуул 50,9-57,1%, хальсжилт 8,5%

Тэсвэрийн үнэлгээ: Налалт,ган,тоост харуу өвчинд тэсвэртэй.

Нүцгэн үрт арвай

Сортын нэр: НОЁТ

Нутагшуулсан зохиогчийн нэр: Ж.Сэржмаа

Сортын аж ахуй биологийн шинж чанар:Богино болцтой, хээрийн цухуйцаас бүрэн болц 78-80 хоног бүрэн ,Дундаж ургац 20-25 ц/га

Сортын биохими-технологийн чанарын үнэлгээ: Үрэн дэх уургийн агуулалт өндөр 14-15% . 1000 .үрийн жин 35-36 г,Үр,будаагаар арвайн гурил үйлдвэрлэхээс гадна сүрэл,ногоон массыг малын тэжээлд ашиглана.

Тэсвэрийн үнэлгээ:Налалт,үрийн асгаралтанд тэсвэртэй.

Цагаан цээнэт

Сортын нэр: Гялаан

Тарималжуулсан: Б.Наранцэцэг

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Ургамлын өндөр 60-70см,цэцгийн өнгө цагаан,голч 13-15 см цэцэглэх хугацаа жил бүрийн 6 сарын 10-20,нэг бутанд 10-15 ш

Сортын биологийн шинж чанар: Навч нахиа хөөлт 4 сарын дунд үеээс эхэлнэ, навчлалт 5 сарын 10-15, цэцэглэлт 6 сарын 10-20, навч өнгөө өөрчлөх 9 сарын 10–аас эхэлнэ, өвөлжилтөнд тэсвэртэй, цэцгийг гоёл чимэглэлийн зорилгоор ашиглахаас гадна булцуу болон модлог үндэсийг төрөл бүрийн өвчнийг анагаахад хэрэглэдэг эмийн ургасал юм.

Арилд

Сортын нэр: Мөрөөдөл

Нутагшуулсан: Б.Наранцэцэг, А.Хүчит, Ч.Дамба, П.Дарь

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Цэцэг: Түрүү баг цэцэгтэй,1 түрүүний цэцгийн тоо 7,өнгө нь тод улаан,булцуу 1 ш нь 8-10 г жинтэй

Сортын биологийн онцлог: Хөгжлийн үе шат:тарилт 5/20-25, Цухуйлт:6/1015, Навчлалт :6/15-25, Түрүүлэлт 8/15-20, Цэцэглэл: 8/20-9-05, Булцуу хураалт: 9/10-20, Ургалтын хугацаа:тарилтаас цэцэглэлт хүртлээ 69 хогог ,нэг цэцгийн цэцэглэх 10 хоног,нэг булцуунаас 3 цэцэг ашиглана,булцууны өсөлт 3.1 %, Хэрэглээ:цэцгийг гоёл чимэглэлийн зорилгоор цэцэгийн баглаа болон гудамж талбайг чимэглэхэд анхны цэцэг задарч эхэлмэгц тайрч ашиглана.

Дальмандарваа

Сортын нэр: Мишээл

Нутагшуулсан: Б.Наранцэцэг

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Ургамлын өндөр 105см, Цэцэг: өнгө,ягаан,голч 8-10см,нэг бутны цэцгийн тоо 15-20 см

Сортын биологийн онцлог: Хөгжлийн үе шат: тарилт 5-/20-25, Цухуйлт – 6/15-20, Навч лалт-7/5-10, Бундуйлалт-8/15-20, Цэцэглэлт-8/10,

Булцуу хураалт-9/10-20, Ургалтын хугацаа: тарилтаас цэцэглэлт хүотдээ 85-90 хоног,цэцэгтэй байх хугацаа нь 30-с дээш хоног.

Тэжээлийн вандуй

Сортын нэр: Баялаг

Нутагшуулсан: Э.Дорлигсүрэн, Н.Баярсүх, Ж.Намжилсүрэн, Б.Сэргэлэн, С.Нямжав

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Навч өндөгөн хэлбэрийн навчинцартай,навчны хүрээ бүтэн,баг цэцэг,3 баг цэцэгтэй,цэцгийн дарвуул цагаан,ягаан өнгөтэй,буурцаг болц гүйцсэн үед шулуун ба сул матигар,хэмжээ дунд 51-60,14-15,үр бөөрөнхий,хальсны өнгө хөх ягаан бидэртэй.

Сортын биологийн онцлог: Дунд болцой,соёололтоос бүрэн болц 90-95 хоног ,налалт дунд тэсвэртэй,асгаралт дунд тэсвэртэй,үрийн ургац 18-24ц/га,ногоон массын ургац 180-200ц/га,1000 үрийн жин 220-230г,эзлэхүүн жин 770л/г,уураг20.7 %,тослог13.5%,цардууд 24.2%,ногоон массыг малын тэжээлийн зориулалтаар цэцэглэлтээс сүүн болцын шатанд хатаж ашиглахаас гадна үрийг няцалж гахай,шувуу,малд хүчит тэжээлийн зориулалтаар ашиглана,хөрсөнд булцууны бактер үүсгэдэг учир ногоон бордуурт тариалах буюу бусад үет тарималд сайн өмнөгч болж хөрсийгазотоор баяжуулдаг.

Хөх далан хальс

Сортын нэр: Berry blue

Нутагшуулсан: Т.Атарсайхан, Н.Баярсүх, Ц. Алимдаръяа, С.Баттөмөр

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Бутны хэлбэр: Эгц босоо, Ургамлын өндөр: 1.75-2.25 м, Навчны өнгө: гүн ногоон, Жимс: Урт гонзгой хэлбэртэй

Сортын биологийн онцлог: Жимсэлж эхлэх нас: 3, маш эрт буюу 6-р сарын эхээр жимсэлдэг. Ургалтын хугацаа дундажаар: 160 хоног, Нэг бутны ургац: 2.9-3.1 кг, Ургац: 36-38 ц/га, Сахар: 6.1%, Витамин С: 91.5 мг/%, Хуурай бодис: 18.5%, Хүчиллэг: 11.1%

Шар буурцаг

Сортын нэр: OAC Vision

Нутагшуулсан: Э.Дорлигсүрэн, Н.Баярсүх, Ж.Намжилсүрэн, Б.Сэргэлэн

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Өндгөн хэлбэрийн гурвалсан навчтай,буурцаг хэлбэр нь матигар,гадарга нь үслэгтэй,1 буурцаганд 2-30ш үртэй,үрийн хэлбэр дугираг,шаргал өнгөтэй,ургамлын өндөр 49-55см.

Сортын биологийн онцлог: Болц соёололтоос биологийн болц гүйцэх хугацаа 88-90 хоног ,налалт тэсвэртэй,асгаралт тэсвэртэй,үрийн ургац 25,3ц/га,1000 үрийн жин 162 г ,уураг28,1%,тослог 25,5%,цардуул 16,8%,хүнс тэжээл,техникийн зориулалтаар өргөн ашиглана,бүрэн боловсорсон үрнээс сүү,тос гарган авахаас гадна уургийн агуулалт ихтэй тул мах орлуулагч бүтээгдэхүүн хийнэ,үрийг боловсруулах явцад гарсан хаягдал,шаар зэргийг гахай,шувуу ,малын хүчит тэжээлд ашиглана.

Тосны маалинга

Сортын нэр: Linda C

Нутагшуулсан: Н.Баярсүх

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Ургамал 50-55 см өндөртэй,ин нь цлиндр хэлбэрийн 2-3 салаалдаг,өндөр жигд,навч нь суумал,загас хэлбэртэй,35мм-ээс богино,ногоон өнгөтэй,цэцэг 15-20 см голчтой дугуй,хагас дэлгэсэн шүхэр хэлбэрийн цэйвар хөх өнгийн дэлбээтэй,хонхорцог хавтгайдуу дугуй,дунд зэрэг,гадаргуу нь бага зэрэг барзгар,зр нь 4-6мм,хүрэн өнгөтэй.

Сортын биологийн онцлог: Дундын болцтой,хээрийн цухуйцаас бүрэн болц 85-90 хоног,наналт тэсвэртэй,асгаралт тэсвэртэй,14-15ц/га,1000 үрийн жин 6.5г,уураг 15.6%,тослог43.3%,үрнээс хүнс,техникийн тос гаргахаас гадна сүрэл,лайг тэжээлийн зориулалтаар ашиглана.

Чацаргана

Сортын нэр: Оранжевая

Нутагшуулсан: Д.Пүрэв, Ө.Жүүпэрэлмаа,Л.Пагам

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Бутны өндөр 2,5-3,0 м босоо хэлбэрийн титэмтэй,цайвар ногоон өнгийн нэг наст мөчир нь 20-30 см хүрч өснө.Уртавтар шовх хар ногоон өнгийн навчтай,жижигхэн шар өнгийн цэцэгтэй,улаан шаргал өнгийн уртавтар зууван жимстэй.

Сортын аж ахуй, биологийн шинж чанар: Жимст цэцэрлэг тариалсанаас хойш 3 дахь жилээс эхлэн цэцэглэж жимсээ өгч эхэлнэ,9-сарын эхний арав хоногт жимс боловсрох бөгөөд нэг модны дундаж ургац 8-16 кг,өргөс багатай, бяцардаггүй учраас гар хураалтанд нэн тохирожтой сорт юм,тосны агууламж багавтар,чихэрлэг амттай шууд болон хөлдөөж хэрэглэхэд тохиромжтой.

Сортын нэр: Обильная

Нутагшуулсан: Л.Пагам, Ө.Жүүпэрэлмаа,Б.Нинж

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Хүчирхэг өсөлттэй,нэг наст мөчир нь үзүүрлүүгээ бага зэрэг гудайсан,өнгөргүй,цайвар хүрэн өнгийн мөчир бүхий дунд зэргийн дэлгэмэл титэмтэй,хуйларсан маягийн цайвар ногоон навчтай,маш жижиг бүдэг шар цэцэгтэй,тод шар өнгийн цилиндр хэлбэрийн жимстэй.

Сортын аж ахуй,биологийн шинж чанар: Жимст цэцэрлэгт тариалсанаас хойш 3 дахь жилээс жимсэлнэ,жимсний бяцралт бага,өргөс сул учраас хураалтын бүтээмж өндөрт тооцогддог,жимс нь 9-р сарын эхний арав хоногт боловсорно,жил бүр тогтмол жимсэлнэ,нэг модны дундаж ургац 4,5- 9,0 кг ,чихэрлэг амттай,хүнсний чиглэлээр өргөн тариалагддаг сорт.

Сортын нэр: Баянгол

Нутагшуулсан: Ө.Жүүпэрэлмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Намхан нягт шигүү титэмтэй 1,5м мөнгөлөг цайвар,нарийвтар навчтай,цайвар шаргал жижиг цэцэгтэй,жимс нь сууриараа гүн улаан туяа бүхий шаргал өнгийн зууван нарийн хэлбэртэй,мөчир дээрээ өргөсгүй,жимсний хөл мөчрөөсөө амархан тасардаг онцлогтой.

Сортын аж ахуй,биологийн шинж чанар: Жимст цэцэрлэг тариалсанаас хойш 3 дахь жилээс цэцэглэж жимслэнэ,жимс нь бяцралт багатай,амархан тасардаг онцлогтойгоос гадна титэм намхан тул нэг га-д олон бут тариалах боломжтой,8- сарын 2-р арав хоногоос жимс боловсорч эхэлнэ,нэг модны дундаж 4,0-80, кг,ган халуунд,ялангуяа чачарганын бөөсөнд нэн тэсвэртэйд тооцогддог,тариалангийн аль ч бүс нутагт тариалахад тохиросжтой сорт юм.

Сортын нэр: Аяганга

Нутагшуулсан: Ө.Жүүпэрэлмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Бутны өндөр 1,9м орчим ,бөөрөнхийдүү зөв хэлбэрийн титэмтэй,цайвар ногоон өнгийн бүдүүн мөчиртэй,хар ногоон өргөн богино хэлбэрийн навчтай,Жимсний өнгө нь хурц шаргал, сууриараа улаавтар туяатай,торх хэлбэрийн том жимстэй,мөчрийн үзүүрт бага зэргийн өргөстэй.

Сортын аж ахуй,биологийн шинж чанар: 8- сарын сүүлчээр жимс боловсорно,бага зэргийн хүчиллэг амттай,өвчин хортонд тэсвэртэй,С амин дэмийн агууламж өндөртэйд тооцогддог,жил бүр жимсэлдэг,нэг модны ургац 5,0-14 кг.

Сортын нэр: Превосходная

Нутагшуулсан: Ө.Жүүпэрэлмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Бутны өндөр 2,6 м бөөрөнхий саглагар титэмтэй,мөчрийн өнгө хүрэн бор,хар ногоон өнгийн завь хэлбэрийн атирсан навчтай,нэг наст мөчир цайвар өнгөтэй,уртлаг,2 талруугаа үл ялиг нарийссан бүдэг шар өнгийн жимстэй,өргөсгүй.

Сортын аж ахуй,биологийн шинж чанар: Жимст цэцэрлэг тариалсанаас хойш 2 дахь жилээс эхлэн багахан цэцэглэж жимс сууна,нэг модны ургац дунджаар 4,0-16,0 кг ,газар тариалангийн аль ч бүс нутгуудад тариалах өргөн боломжтой,үржих чадвар өндөртэй,өвчин хортонд нэн тэсвэртэй сорт,сул хүчиллэг,өвөрмөц содон үнэр амттай ,шууд хэрэглэх,дахин боловсруулж хэрэглэхэд тохиромжтой,гараар хураахад бүтээмж өндөрт тооцогддог.

Сортын нэр: Тослог

Нутагшуулсан: Ө.Жүүпэрэлмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: 3,5-4,0 м орчим өндөр саглагар титэмтэй,бахим бүдүүн өнгөргүй хүрэн өнгө бүхий нэг наст мөчиртэй,хар ногоон өнгийн өд хэлбэрийн шугаман навчтай,тод шар цэцэгтэй,бөөрөнхий хэлбэрийн дунд зэргийн хэмжээтэй,улаан өнгийн жимстэй.

Сортын аж ахуй,биологийн шинж чанар: Жимслэлт нь 3 дахь жилээс эхэлнэ,нэг модны ургац 3,8-9,0 кг 9- сарын 2-р арав хоногт жимсний болц гүйцнэ,бяцралт дунд зэрэг, багавтар өргөстэй,тос,витамины бүрдлээр баялаг,найрлагандаа сахар 2,3% хичиллэг 3,75% тос 5,8% С амин дэм 269мг% агуулдаг,өвчин,хортонд нэн тэсвэртэй/02 бал,ган халууны тэсвэр өндөр.

Бөөрөлзгөнө

Сортын нэр: Red Mammoth

Нутагшуулсан: Ц.Алимдаръяа, Н.Баярсүх, Д.Оюунгэрэл

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Хагас бутлаг ургамал,дунд зэргийн хүчтэй өсөлт бүхий дэлгэмэл хэлбэрийн титэмтэй,нэг ургамал дахь баг цэцгийн тоо олон,баг цэцэг нь доор байрладаг,цлиндр хэлбэрийн,нягт бүтэцтэй,том улаан өнгийн жимстэй,жимс нь шилбэнээсээ амархан тасардаг,дунд зэргийн өргөслөг олон тооны иштэй, шинэ иш бүрэлдэх чадвар сайтай.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Цэцэглэлт үргэлжлэх хугацаа урт, жимс нь эрт / 7 сарын 10 наас эхлэн/ боловсордог төдийгүй цуварч болдог,ургацын чадавхи өндөртэй,том жимстэй, 1 жимсний жин 2,5 г ,нэг бутнаас дундажаар 2-2,5 кг жимс өгдөг,ургац өндөртэй,55-60 ц/га,өвчин хортонд тэсвэртэй,сахарын агуулалт өндөртэй,сэргэн ургах чадвараар сайн,агротехникийн тааламжтай нөхцөлд олон салаа хүчирхэг өсөлтүүд өгдөг.

Сортын нэр: Сибирский огёнок

Нутагшуулсан: Б.Баяраа,Б.Батболд,.Б.Баатарсайхан

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Чийг,дулаан их шаардана,навчинд хүрэн толбо бага зэрэг үүсдэг,том жимстэй,тогтмол арвин ургацтай,жимсийг хүнсэнд шууд хэрэглэхээс гадна боловсруулж,чанамал шүүс,ундаа үйлдвэрлэхэд ашигладаг.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Ганд тэсвэргүй,өвлийн хүйтнийг дунд зэрэг тэсвэрлэнэ.

Шивүүрт улаагана

Сортын нэр: Анар

Нутагшуулсан: Н.Дорж, Д.Дэнсмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Шивүүрт улаагана 1-1,5м хүртэл өндөр ургадаг сөөг,жимс нь 5-7 мм голчтой,бөмбөлөг хэлбэртэй,улаан хүрэн өнгөтэй,иш ба мөчрийн холтос хүрэн юм уу хуучирсан үедээ саарал,навчис тонгоруу-өндгөн, илтэс гялгар,хар ногоон,үзүүртээ гурван бяцхан салбантай,сууриадаа нарийсч шаантаг хэлбэртэй болдог,цацаг баг цэцэг богино,олон цэцэгтэй,баг цэцгийн тэнхлэг нүцгэн юмуу зантгар толгойтой булчирхайт үслэгтэй,цэцэг жижигхэн,цайвар шар,нүцгэн цоморлигтой.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Нэг бутны ургац 2,1кг, зр жимс 8-р сарын 10- аас 9- сарын 20 – ны хооронд боловсорч гүйцдэг.жимс нь “С” амин дэм 120мг % хүчил 4,1%,сахар 1,2 %,хуурай бодис 55 % агуулдаг 7- сарын 10-аас хойш навчны өнгө нь хувирч олон өнгөний хослолыг үзүүлэх нь чимэглэлийн содон шинжтэй бөгөөд жимсийг нь ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг,чимэглэлийн зориулалтаар хашаанд тарихад тохиромжтой,тайралтогтолгоо хийхэд хурдан салаалан ургадаг,ган хүйтэнд тэсвэртэй,өвчин хортонд нэгрвэгдэх нь бага байдаг.

Сортын нэр: Баялаг

Нутагшуулсан: Н.Дорж, Д.Дэнсмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: 1-1,5 м өндөртэй,гурвалсан захтай жижигхэн хатуу навчтай,жимс нь 8-р сарын эх хүртэл боловсрох ба дунджаар 6-8 мм голчтой хүрэн улаан өнгийн жимстэй,мөчир нь их өргөстэй,хуучин мөчир нь бор саарал өнгөтэй залуу мөчир нь уайвар шаргал өнгөтэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Баялаг сортын жимс нь хүрэн улаан өнгөтэй,том жимстэй идэхэд гашуун амт багатай,чимэглэлийн зориулалтаар хашаанд тарихад тохиромжтой,тайралт огтлогоо хийхэд хурдан салаалан ургадаг,ган,хүйтэнд тэсвэртэй,өвчин хортонд нэрвэгдэх нь бага байдаг.

Монос

Сортын нэр: Царам

Нутагшуулсан: Н.Дорж, Д.Дэнсмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Азийн монос нь 3-7 м өндөр ургадаг сөөг юм,богино шилбэтэй захааараа жигд хурц шүдтэй,зууван дугуйтай навчтай,холтос нь өвөрмөц хэлбэртэй,өргөн өндгөрхүү дэлбээ бүхий том цагаан цэгүүдээс бүрдсэн 10-15 см урт цацаг доошоо унжсан байдаг,дэлбээ нь 10 мм урт үзэсгэлэнт цагаан цэцэгтэй,газрын хөрснөөс дээш богинохон иш гарч тэр нь цаашдаа бутлан салаалж сөөг хэлбэрийг үүсгэнэ,яст жимс нь мойл шүүсэрхэг тас хар өнгөтэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Монос нь 6 дугаар сарын эхээр цэцэглэж 8-р сарын сүүлч 9-р сарын эхний хагаст жимс нь боловсорч гүйцнэ,монос голын хөндий,гол горхины эрэг дагуу бургасан шугуйтай холилдож,чийгтэй сүүдэр газар ургана,мойл жимс нь чихэр аргаах бодис,нимбэгийн хүчил,С витамин ихтэй учир хүнснээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглагдана,монос нь ган хүйтэн,таналт тайралт хэлбэржүүлэхэд тэсвэртэй.

Сортын нэр: Царам

Нутагшуулсан: Н.Дорж, Д.Дэнсмаа, С.Баттөмөр

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Манай оронд нутагшсан мажар голт бор 3-4 м өндөртэй,нахиа нь өндөг хэлбэрийн бор саарал өнгийн хайсаар бүрхэгдсэн ишиндээ бүдүүрэн бат бэх суусан,6-р сарын 10- наас 6-р сарын 20-25 хүртэл 10-15 хоног цэцэглэдэг, цэцэглэх хугацаа урттай,нил ягаан өнгийн цэцэгтэй,навч шилбэ нь өвөрмөц өнгө хэлбэртэй,навч нь энгийн зуувандуу бүтэн ирмэгтэй,6-12 см урт 3-8 см өргөн хан ногоон өнгөтэй,цэцгийн диаметр 1 см хүртэл,баг цэцэг 10-20 см урт цэцэгтэй,үр жимс нь 10-р сард боловсроно.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Голт борыг цэцэглэх үеээр маш сайхан анхилуун үнэр ялгаруулдаг бөгөөд үүнд нь зөгий болон бусад шавьж их цуглардаг,цэцэг нь тоос болон амтат шүүс ихтэй байдаг,цэцэглэлтийн үед цочир хүйтэрвэл үр тогтолтонд муугаар нөлөөлдөг,шарын гол сорт нь ган хүйтэнд тэсвэртэй,өвчин хортонд дунд тэсвэртэй,чимэглэлийн цэцэрлэгжүүлэлтэнд тарихад тохиромжтой.

Буйлс

Сортын нэр: Дархан

Нутагшуулсан: Н.Дорж, Д.Дэнсмаа, С.Баттөмөр

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Буйлс нь 5 сарын дундуур цэцэглэж модоо бүрхсэн нил ягаан цэцэг үүсгэдэг сайхан үнэртэй учраас чиэглэлд тохиромжтой,хавар эртийн үнэт балт ургамалд тооцогддог,бүдэг саарал хальстай өргөсгүй богиноссон мөчиртэй,гол мөчрүүд бараан саарал холтостой,навч нь захаараа хурц шүдлэг,2-4 см урт тонгоруу,өндгөрхүү юмуу юлдэрхүү навчны дээд,доод тал богино үстэй,цэцэг нь 7-10 мм диаметртэй,жимс нь өндгөрхүү богино шилбэтэй,үр нь гашуун аммтай.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Хавар эрт цэцэглэдэг,ган хүйтэнд тэсвэртэй,өөрөө өөртөө тоос хүртдэг,цэцэг нь тод ягаан,өнгийн гоёмсог цэцэгтэй учир төв суурин газрын цэцэрлэгжүүлэлтэнд өндөр ач холбогдолтой.

Давжаа алим

Сортын нэр: Осеннее кравченко

Нутагшуулсан: Ц.Алимдаръяа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Газар тариалангийн эль ч бүсэд тариалахэд тохиромжтой,өсөлт сайтай,пирамид хэлбэрийн титэмтэй,мөчрийн наран тал нь хүрэн,эсрэг талынх нь ногоовтор титэмтэй,уагаан өнгийн 5 дэлбээ бүхий цэцэгтэй,богино нарийхан жимсний хөлтэй,жимс нь улаан хүрэн,зөөлөн эд нь шүүслэг цагаан.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Өвөлд болон хүйтэнд тэсвэрлэх чадвар сайн,манай орны нөхцөлд жимс нь бүрэн боловсордог,дахин боловсруулж хэрэглэхэд тохиромжтой,жилийн цаг уур,гадаад орчны өөрчлөлтөөс хамаарч ургац нь бага хэлбэлздэг,тогтвортой чанартай сорт,1 модны ургац 20-25 кг,цонолд тэсвэртэй.

Сортын нэр: Улан-Удэнское

Нутагшуулсан: Ц.Алимдаръяа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Дунд зэргийн өндөр,дунд зэргийн өтгөн дугуй хэлбэрийн титэмтэй,наран талын мөчир нь хүрэн,эсрэг талынх нь ногоон байдаг,өндөг хэлбэрийн ногоон,том навчтай,зөөлөн эд нь шүүслэг,хүчиллэг амттай,жижиг дугуй хэлбэрийн жимстэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Өвөлд болон хүйтэнд тэсвэрлэх чадвараар сайн,ганд тэсвэртэй,4 дэх жилээсээ өгч эхэлдэг,8- сарын сүүлээр жимс нь боловсордог,адгалалт сайн даадаг,цагаан,шүүслэг зөөлөн эд бүхий хүчиллэг амттай,1 жимсний дундаж жин 9.9-13.5 г,жимсэндээ чихэр 13.8%,хуурай бодис 21.7%,хүчил 2 хүртэл хувь агуулдаг,дахин боловсруулж хэрэглэхэд тохиромжтой ялангуяа дарс хийхэд илүү тохиромжтой,дунд зэргийн ургацтай.

Бэсрэг алим

Сортын нэр: Алтайское десертное

Нутагшуулсан: Ц.Алимдаръяа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Дунд зэргийн өсөлттэй,дугуй хэлбэрийн титэмтэй,гол ишнээсээ хурц өнцөгөөр салбарласан,улаан хүрэн өнгийн салаа иштэй,цайвар ногоон өнгийн доод тал нь үсэрхэг,дунд зэргийн хэмжээний дугуй,хөрөөллөг навчтай,нэг наст мөчир нь жилдээ 40 см хүртэл ургадаг,цагаан өнгийн цэцэгтэй,бөөрөнхий хэлбэрийн цагаан шаргал өнгийн жимстэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Газар тариалангийн аль ч бүсэд тариалахад тохиромжтой,нэг жимсний жин 40-90 г,8 сарын сүүлээр буюу манай орны нөхцөлд жимс нь бүрэн боловсордог,ургац өндөртэй,1 модны ургац дундажаар 30-35 кг,жил бүр жимсэлдэг,жилийн цаг уур,гадаад орчны өөрчлөлтөөс хамаарч ургац нь бага хэлбэлздэг,тогтвортой чанартай сорт,зөөлөн эд нь нягт,шүүслэг,чихэрлэг амттай,шууд болон дахин боловсруулж хэрэглэхэдт тохиромжтой,цахлайд бага зэрэг нэрвэгддэг.

Сортын нэр: Сибирское золото

Нутагшуулсан: Ц.Алимдаръяа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Дунд зэргийн өсөлттэй, улаан бор өнгийн мөчир бүхий өргөн дугуй хэлбэрийн титэмтэй,цайвар ногоон өнгийн гялгар гадаргуу,том навчтай,цагаан өнгийн цэцэгтэй,бөөрөнхий хэлбэрийн цайвар шаргал өнгийн жимстэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Өвөлд болон ганд тэсвэртэй,газар тариалангийн аль ч бүсэд тариалахад тохиромжтой,3-4 дахь жилдээ жимсэлж эхэлдэг,нэг жимсний жин 30.0-58.0 г,8 сарын эхний болон 2-р 10 хоногт жимс нь боловсордог,дунд зэргийн ургацтай,хэдий ч жил бүр жимсэлдэг,1 модноос/10настай/ 53-59 кг жимс хураах боломжтой,шаргал,шүүслэг зөөлөн эдтэй,алтлаг шар өнгийн,хавтгай дугуй хэлбэрийн жимстэй,дахин боловсруулалт хийхэд маш тохиромжтой,жилийн цаг уур,гадаад орчны өөрчлөлтөөс хамаарч ургац нь бага хэлбэлждэг,тогтвортой чанартай сорт юм.

Торниун алим

Сортын нэр: Феникс алтайский

Нутагшуулсан: Б.Батболд,Б.Баяраа,.Б.Баатарсайхан

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Тарьсанаас хойш 4-5 жил ургацаа өгч эхэлдэг 9-р сарын хоёрдугаар арав хоногт боловсорно,жимсний зөөлөн эд шүүслэг,цагаан нэг жимсний жин 72-130г,10.6т/га ургац хураан авах боломжтой.

Чавга

Сортын нэр: Оюна

Нутагшуулсан: Г.Алтангоо,Ц.Алимдаръяа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Дунд зэргийн саглагар титэмтэй,гол иш болон салаа мөчрийн холтос нь саарал,гадаргуу нь арзгардуу,эгц шулуун,навч нь хэлбэр хэмжээгээрээ адилгүй,нимгэн цайвар ногоон өнгөтэй,цагаан өнгийн цэцэгтэй,бөөрөнхий хэлбэрийн улаан шаргал өнгийн жимстэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар:Стандарт суулгац тарьсанаас хойш 2 жилийн дараа жимсэлж эхлэнэ,газар тариалангийн аль ч бүсэд тариалахад тохиромжтой,нэг жимсний жин 15-20 г ,манай орны нөхцөлд 8- сарын сүүлээр боловсорч гүйцдэг,нэг модны ургц 8-24 кг,гөвөгдөлт багатай,тогтвортой ургацтай сорт юм,жимсийг шинээр хэрэглэх болон компод,чанамал хийхэд тохиромжтой,жимсэндээ сахар 14.7%,хуурай бодис 19.0%, С амин дэм 7.04-10%,хүчиллэг 3.19% агуулдаг.

Сортын нэр: Ваулинская

Нутагшуулсан: Г.Алтангоо,Ц.Алимдаръяа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Дунд зэргийн өсөлттэй өндөр босоо титэмтэй,титмийн өндөр 2.5м,гол иш болон салаа мөчрийн холтос нь саарал,гадаргуу нь арзгардуу,эгц шулуун,навч нь хэлбэр хэмжээгээрээ адилгүй,нимгэн цайвар ногоон өнгийн жимстэй.

Сортын биологи аж ахуйн шинж чанар:Стандарт суулгац тарьсанаас хойш 2 жилийн дараа жимсэолж эхлэнэ,газар тариалангийн аль ч бүсэд тохиромжтой,нэг жимсний дундаж жин 16 г,манай орны нөхцөлд 9-р сарын эхээр боловсорч гүйцдэг,жил бүр жимсэлдэг,нэг модны ургац 8-20 кг,гөвөгдөлт багатай,тогтвортой ургацтай сорт юм,жимсийг шинээр хэрэглэх болон компод,дарс хийхэд тохиромжтой,жимсэндээ сахар 16.5%,хуурай бодис 19.0%, С амин дэм 6-8%,хүчиллэг 2.19% агуулдаг.

Сортын нэр: Чемальская

Нутагшуулсан: Н.Сайханцэцэг,Ц.Алимдаръяа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Жимсийг шинээр болон дахин боловсруулж /компот чанамал, дарс/ хэрэглэхэд тохиромжтой.

Сортын биологи аж ахуйн шинж чанар: Эрт болцтой, ган, хүйтэнд тэсвэртэй, гөвөгдөлт багатай. Нэг модны дундаж ургац 6-12 кг. Жимс нь С, Р амин дэм, уураг, сахарын агууламж өндөртэй.

Сортын нэр: Пересвет

Нутагшуулсан: Б.Батболд,Б.Баяраа,Б.Баатарсайхан

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Жимсийг шинээр болон дахин боловсруулж /компот, чанамал/ хэрэглэхэд тохиромжто,жимс нь 9- сарын эхний 10 хоногт боловсорч гүйцнэ.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Нэг жимсний жин 14-16 г. Жимсэндээ хуурай бодис 7%, сахар 41%, С амин дэм 1.6 %/мг, хүчил 1.4-3% агуулдаг.

Интоор

Сортын нэр: Владимирская

Нутагшуулсан: Г.Алтангоо, Ө.Жүүпэрэлмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Өвчин, хортонд тэсвэртэй, эрт болцтой. Жимс нь 8 дугаар сарын 10-15-ны хооронд боловсордог. Том жимстэй, нэг жимсний жин 2.9 г, нэг бутны дундаж ургац 3.5 кг.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Жимсийг шинээр болон дахин боловсруулж /компот чанамал/ хэрэглэхэд тохиромжтой. Мөн интоорын жимс, шүүсийг цусны бүлэгнэлтийг багасгах, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, багтраа өвчин, зүрхний шигдээс, судас хатуурах зэрэг өвчний үед хэрэглэж болно.

Гүзээлзгэнэ

Сортын нэр: Sulhyang

Нутагшуулсан: Г.Алтангоо, Ө.Жүүпэрэлмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Хамгаалагдсан хөрсний нөхцөлд 6 дугаар сарын эхээр жимс боловсорч эхлэдэг, сэргэн ургах чавараар сайн, хачиганд харьцангуй тэсвэртэй тасралтгүй жимслэгч сорт юм. Том жимстэй, нэг жимсний жин 14 г, нэг м2-аас 1.3 кг ургац хураан авах боломжтой.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Жимсийг шинээр болон дахин боловсруулж /компот чанамал, жүүс/ хэрэглэхэд тохиромжтой.

Үхэр нүд

Сортын нэр: Лия плодородная

Нутагшуулсан: Д.Булгамаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Хүчирхэг өсөлттэй мөчир бүхий босоо хэлбэрийн титэмтэй,тод хар өнгийн исгэлэндүү чихэрлэг амттай жимс дундажаар 0.8 гр жинтэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Үхэр нүдний Лия плодородная сротын жимс нь харьцангуй зузаан хальстай тул тээвэрлэлт сайн даадаг,антракноз,навч хуйлралтанд маш мэлрэмтгий,харьцангуй их чийг шаарддаг,жимсний С амин дэмийн агууламж 258 мг% ,хүчиллэг 2.0 %,чихэр 4.3% агууламжтай.

Сортын нэр: Горхон

Нутагшуулсан: Д.Булгамаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Маш хүчирхэг өсөлттэй,цайвар бор өнгийн мөчиртэй,дэлгэмэл титэмтэй,бутны дундаж ургай 4.3-5.0 кг,зузаандуу хальстай,бөөрөнхий хэлбэрийн жимс нь хар өнгөтэй,0.8-1.8 гр жинтэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Үхэр нүдний Горхон сорт нь хүйтнийг болон өвчин хортныг тэсвэрлэх чадвараар өндөр,харин ган хуурайшлыг муу тэсвэрлэдэг,тарьсаны дараа 2 дахь жилээсээ жимсэлдэг,хүйтнийг тэсвэрлэх чадвараар дунд зэрэг,жимсний С амин дэмийн агууламж 154.6мг%,хүчиллэг 2.9%,чихэр 8.0% агууламжтай.

Сортын нэр: Велур

Нутагшуулсан: Д.Булгамаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Дунд зэргийн өсөлттэй мөчир бүхий дэлгэмэл хэлбэрийн титэмтэй,дунджаар 1.1-1.5 гр жинтэй, бөөрөнхий хэлбэрийн,нимгэн хальстай,хар өнгийн жимстэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Үхэр нүдний Велюр сорт нь хүйтнийг болон ган хуурайшлыг сайн тэсвэрлэдэг,тоос хүртээх чадвар,арвин ургацаараа онцлог юм,бутны дундаж ургац 3.1-7.0 кг,жимсэн дэхь С амин дэмийн агууламж 190мг% байдаг бол хүчиллэг 2.0%,чихэр 6.0-8.0% агууламжтай.

Сортын нэр: Черная лисавенка

Нутагшуулсан: Д.Булгамаа,Н.Дорж,Д.Намжилсүрэн

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Мөчрийн өсөлт дунд зэрэг,хуйгсандуу хэлбэрийн титэмтэй,бутны дундаж ургац 4.,-5.0 кг,дунджаар 0.6-1.4 гр жинтэй харьцангуй жижиг жимстэй,мөчир нь үндэслэх чадвараар онцгой сайн тул ногоон болон модлог мөчир,нугалаадсаар үржүүлж суулгац үйлдвэрлэх боломж өндөртэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Үхэр нүдний Черная Лисавенка сортын жимс нь бөөрөнхийдүү хэлбэртэй,чихэрлэг амттай,тод хар өнгөтэй,хүйтнийг тэсвэрлэх чадвараар дунд зэрэг,жимсний С амин дэмийн агууламж,264.1мг% байдаг бол хүчиллэг 2.6% ,чихэр 4.5% агууламжтай.

Улаалзгана

Сортын нэр: Шедрая

Нутагшуулсан: Г.Баяраа,Б.Баатарсайхан,Б.Батболд, Д.Оюунгэрэл,Г.Алтангоо

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Цайвар улаан өнгөтэй бөмбөлөг хэлбэрийн жимстэй,ургац арвинтай 8.2 тн/га,жимс жигд боловсордог онцлогтой.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Өвлийн хүйтэнд тэсвэртэй сорт юм,жимсийг хэрэглэхээс гадна дахин боловсруулж чанамал,жүүс, дарс, бүржмэл чихэр үйлдвэрлэхэд ашиглана.

Үхэр сүүл

Сортын нэр: Сэлэнгэ

Нутагшуулсан: Д.Шархүү, Д.Волоож,Д.Нямдорж

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Нийлмэл цэцэгтэний овгийн нэг ба хоёр наст ногоо бутны өндөр 76,7-101,2 см хүрдэг навч нь хар ногоон өнгөтэй,уртассан зууван навчтай,бут маш саглагар бөгөөд иш шүүслэг, ишний диаметр 6,3-7,2 см орчим,үхэр сүүлийн гол бүтээгдэхүүнт эрхтэн нь иш бөгөөд жин 260-360 г хүрч 1 м .кв талбайгаас 3,6 кг ургац өгнө.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Шүүслэг ишний найрлагандаа сахар 3.78% С витамин 40-48 мг % агуулна,С амин дэм 13.7мг % агуулдаг,эрт болцтой ,хүйтэнд тэсвэртэй,үхэр сүүлийн гол бүтээгдэхүүнт эрхтэн иш нь бөгөөд ишний жин 260-360 г хүрч 1м.кв талбайгаас 3,6 кг ургац өгдөг,ишиг давсалж идэхэд нэн тохиромжтой.

Дун ногоо

Сортын нэр: Сувд

Нутагшуулсан: Д.Волоож,Б.Галя,Д.Шархүү,Д.Нямдорж

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Мажийн овогт хамаарагддаг,олон наст ногоо бөгөөд 50-60 см орчим өндөр бут үүсгэн ургах ба вегетативаар үрждэг,хөрсан доор олон тооны булцуунууд үүсгэн тархаж ургадаг,булцууны урт 2-7 см, 1-8 г жинтэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Хүйтэнд гайхалтай өлчир,хөрсөндөө өвөлжих чадвартай,жилд нэг удаа 50 ц/га ургац өгнө,хүнс эмчилгээний ач холбогдолтой үнэт таримал юм,шинэхэн байдлаар болон чанаж ,шарж,давслах зэргээр хэрэглэнэ.булцуундаа хуурай бодис 23-31.5 %,нийлбэр сахар 6.8-11.6 %,С витамин 6.7-9.0 мг % агуулдаг.

Амтат чинжүү

Сортын нэр: Медаль

Нутагшуулсан: Ц.Нарандэлгэр, Б.Одончимэг,Б.Наранцэцэг

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Цэсэнцэрийн овогт хамаарагддаг нэг настай,навчны илтэс зууван,уртассан шовх үзүүртэй,хар ногоон өнгөтэй,гадаргуу нь гөлгөр,үр жимсний хэлбэр нь конус,жигд гөлгөр гадаргуутай,махлаг эд зузаан,үр нь хавтгай шар өнгөтэй,1000 үрийн жин 5.5 г.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Эрт болцтой,цухуйлтын жигдрэлтээс үр жимс боловсролт хүртэл 155 хоног үргэлжлэнэ,үрслэг шилжүүлэлт сайн даана,ургацын чадавхи сайн,нэгж талбайгаас 280 -540 ц ургац өгнө,фузориоз,фитофтор зэрэг өвчинд тэсвэртэй,хадгалалт,тээвэрлэлт сайн даана,салат,зуушинд хачир болгон хэрэглэхэд тохиромжтой,ялангуяа алаг салатанд хольж хийхэд салатны өнгө,үзэмж аятайхан болдог,өрхийн тариалан,фермерийн аж ахуйд шинээр нь болон дахин боловсруулалтын үйлдвэрт гол түүхий эд болгон ашиглана,100 г нойтон үр жимсэндээ 9.1 % хуурай бодис,5.5 % сахар ,220.5 % С витамин, 0.35 % хүчиллэг агуулдаг.

Өргөст хэмх

Сортын нэр: Муромский-36

Нутагшуулсан: А.Жүгдэр

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Хулууны овгийн нэг наст ногоо,навч нь хар ногоон өнгөтэй,элипс хэлбэрийн ногоон,бор шар өнгийн үр жимстэй,үр жимсний гадаргуу гөлгөр,торлог судалтай.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Нэн эрт болцтой,арвин ургацтай,өвчин хортонд дунд зэргийн тэсвэртэй,хүйтэнд өлчир,үрээр ил талбайд тариалахад 40-50 хоногт анхныхаа үр жимсийг өгнө,150-160 ц/га ургацтай,үр жимс 50-60 г жинтэй,амт сайтай,давслахад тохиромжтой,үр жимс нь амархан шарладаг дутагдалтай тул үр жимсийг 1-2 хоногт хураана,найрлагандаа хуурай бодис 4.3%, сахар 1.4% ,витамин С 12.0 мг% агуулна.

Сортын нэр: Алтайский ранный-166

Нутагшуулсан: А.Жүгдэр

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Хулууны овгийн нэг наст ногоо,навч нь хар ногоон өнгөтэй,үр жимс нь гонзгой зууван хэлбэртэй,үр жимс нь ногоон өнгөтэй ба үзүүрлүүгээ цагаан төгсгөлтэй,үр жимсний гадаргуу дээрх товруу тов.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Эрт болцтой,арвин ургацтай,өвчин хортонд дунд зэргийн тэсвэртэй,хүйтэнд өлчир,үр жимс нь шарладаггүй,тарьсанаас хойш 45-55 хоногт үр жимсээ өгнө,130-150 ц/га ургацтай,үр жимс нь 60-70 г жинтэй,найрлагандаа хуурай бодис 2.27%,сахар 4.8% витамин С 9.34мг % агуулна,амт сайтай,салат,зууш хийхээс гадна давслахад тохиромжтой,хэмхийн шимт чанар их биш,А,В,Н,Р витаминууд 0.60-0.22мг хүртэл бага хэмжээтэй агуулдаг,харин эрдэс бодисуудаас кали 174 мг агуулна.

Лооль

Сортын нэр: Невский-7

Нутагшуулсан: Д.Юүндэндэгд, Ж.Жамъянсүрэн, Д.Волоож

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Цэсэнцэрийн овогт хамаарагддаг, 1 наст хүнсний ногоо,шар ногоон өнгийн навчтай,тод улаан өнгийн,хавтгай дугираг хэлбэрийн үр жимстэй,навчлалт дунд зэрэг, бахим иштэй,тод шар өнгийн баг цэцэгтэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Эрт цэцэглэж үр жимсээ өгдөг,тариалангийн Төв бүсэд 7 сарын сүүл,8 сарын эхээр үр жимс бутан дээрээ боловсордог 119-284 ц/га ургац өгнө.ургацын 35 -45 % бутан дээрээ болдог,үрслэг нь шилжүүлэлт сайн даана,эрт ургацын чадавхи сайтай,өвчинд дунд зэргийн тэсвэртэй,үр жимсэндээ С витамин 22.9-34 мг % хуурай бодис,2.5- 4.6 % сахар агуулдаг.

Сортын нэр: Сибирский скороспелый

Нутагшуулсан: Д.Юндэндэгд, Ж.Жамъянсүрэн,Д.Волоож

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Цэсэнцэрийн овогт хамаарагддаг, 1 наст хүнсний ногоо,хос бус өдлөг хэлбэрийн тод ногоон өнгийн навчтай, навчлалт дунд зэрэг,гол ишний урт 53-94 см ,бутны диаметр 37 см,тод өнгийн баг цэцэгтэй,үр жимс нь бөөрөнхийдүү гялгар улаан өнгөтэй,индекс нь 0.6-0.8,жимс махлаг эд нь улаан,үр жимс нь 5-6 үүртэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Эрт болцтой тул эрт цэцэглэж үр жимсээ өгдөг,соёололтын жигдрэлтээс жимс эхлэн болох хугацаа 98-108 хоног,талбайд суулгасанаас хойш анхны ургац хураалт 49-55 хоног,жимслэлт 16-30 үргэлжилнэ,үрслэг нь шилжүүлэлт сайн даана, эрт ургацын чадавхи сайтай,хальс зузаан,хадгалах, тээвэрлэхэд тохиромжтой.ГТТБүсэд 180-400 ц ургац өгнө,үр жимсний 25-35 % нь бутан дээрээ улайдаг,амтлаг үр жимстэй,өвчинд дунд зэргийн тэсвэртэй,ил ба далд хөрсөнд тариална,үр жимсний дундаж жин 50-90 г,үрийн гарц ихтэй,үр жимсэндээ С витамин 15.5-23.9 мг % агуулдаг.

Сортын нэр: Июльский

Нутагшуулсан: Б.Наранцэцэг,Ц.Нарандэлгэр,Б.Одончимэг

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Цэсэнцэрийн овогт хамаарагддаг,үрчгэр гадаргуутай хос бус өдлөг хэлбэрийн тод шар өнгийн навчтай,навчлалт дунд зэрэг,иш нь 70-75 см өндөр,бахим бус,шар өнгийн баг цэцэгтэй,үр жимс нь хавтгайдуу бөөрөнхий,индекс нь 0.5 -0.6 жимс,махлаг эд нь улаан ,үр жимс нь 4-5 үүртэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Эрт цэцэглэж үр жимсээ өгдөг,цухуйлтын жигдрэлтээс жимс боловсролт эхлэх хугацаа 83-95 хоног,үрслэг нь шилжүүлэлт сайн даадаг,мөөгөнцөр болон вирусын өвчинд тэсвэртэй,бутан дээрээ боловсрох үр жимсний хувь илүү,хальс зузаан,хадгалалт,тэсвэрлэлт сайн даадаг,660-875 ц/га ургацтай,үр жимсний 100г нойтон жинд 21.1мг % С витамин,хуурай бовис 5.0 %,сахар 1.6 % агуулдаг.

Гоньд

Сортын нэр: Харгал

Нутагшуулсан: О.Цэцэгмаа,Б.Одончимэг

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Шүхэр цэцэгтний овогт хамаарагддаг,1 наст хүнсний ногоо,эгц босоо ургадаг,ургамлын өндөр 95-110 см,өдлөн хэрчигдсэн хар ногоон өнгийн 8-11 ширхэг навчтай,голлосон үндэстэй,ишний диаметр 0.8-1.2 см, 4-6 салаалсан иштэй,5-8 мирхэг шүхэр баг цэцэг үүсгэдэг.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: ГТТБүсийн нөхцөлд бүрэн дасаж нутагшсан,ган,хаврын хүйтрэлтйг тэсвэрлэх чадвар гойд сайн,өвчин хортонд тэсвэртэй,цухуйлтаас хойш 20-30 хоногт хэнз ногоон навчны ургац авах боломжтой тул зундаа 2-3 удаа тариалах боломжтой,үрийн болц тарьсанаас хойш 90-105 хоногт гүйцнэ.

Цоохор майлз

Сортын нэр: Анар

Нутагшуулсан: О.Цэцэгмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Шүхэр цэцэгтний овогт хамаарагддаг,2 наст хүнсний ногоо,цоохор майлз нь навчит,шилбэт, үндэс үрт гэсэн 3 төрөл байдаг,энэ сорт нь үндэст хэлбэрийн хэрчигдсэн хар ногоон өнгийн навчтай,навчны бариул урт 18 см орчим байна,навч нь хэвтээ байрлалтай,үр нь маш жижиг,хүрэн өнгөтэй, 1000 үрийн жин 0.4-0.8 г байх бөгөөд 1 г-д 2000 орчим ширхэг үр байна.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: ГТТБүсийн нөхцөлд бүрэн дасаж нутагшсан, хүйтэн,өвчин хортонд тэсвэртэй,ургалтын хугацаа урттай,эхний жилд140-160 хоног,2 дахь жилд үрийн ургац авахад 110-130 хоног үрийн болц гүйцдэг ,хэний жилд навчны ургау авна,ургалтын хугацаанд2 удаа болон хэрэгцээний хирээр навчыг тайрч хүнсэнд хэрэглэх боломжтой,үрслэгээр тарина,үр нь тарьсанаас хойш 12-20 хонож цухуйна.нэг ам метр талбайгаас 0.4-0.8 кг навчны ургац өгнө,навч нь сайхан анхилуун үнэртэй,навчийг шинээр болон хатааж хоолонд амтлагч,хачир,өнгө үзэмж оруулах зэргээр хэрэглэнэ,ногоон навчиндаа 13.9 мг % С витамин,18.1 % хуурай бодис агуулдаг,навч,үндэс үрэндээ кали,кальци,фосфорын давсууд элбэгтэй.

Бөөрөнхий байцаа

Сортын нэр: Номер первый-147

Нутагшуулсан: А.Шархүү

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Тоонолжин цэцэгтэний овог 2 настай,навч нь дугуйдуу хэлбэртэй,хар ногоон өнгөтэй,толгойн голч 15-25 см хүрдэг,нягт боодог,иш богинотой.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Эрт болцтой,өвчин,хортон,ган хүйтэнд тэсвэртэй,толгойн боолт нягт,тээвэрлэхэд тохиромжтой,ургац өндөртэй,90-120 хоногт эртийн ургац өгнө,манай орны аль ч бүсийн нутгийн нөхцөлд сайн дасан зохицож ургах чадвартай,болцууны дундаж жин 1.8-2.5 кг,товарын ургац -280-480 ц/га,биохимийн найрлага 100г нойтон жиндээ 6.9-8.8 % хуурай бодис,5-60% сахар,23.5-27.82мг % С витамин агуулна.

Сортын нэр: Беларусская-85

Нутагшуулсан: А.Шархүү

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Хавтгай бөөрөнхий,маш нягт задардаггүй толгой үүсгэдэг,навч нь дугуйдуу хэлбэртэй,хар ногоон өнгөтэй,толгойн голч 20-35 см хүрдэг,нягт боодог.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Дунд ,оройн болцтой,өвчин хортон,ган,хүйтэнд тэсвэртэй,толгойн боолт нягт,тээвэрлэхэд тохиромжтой,хадгалалт маш сайн даадаг,нягт боосон 3.,-4.5 кг жинтэй толгой үүсгэнэ,манай орны аль ч бүс нутгийн нөхцөлд сайн дасан зохицож ургах чадвартай,150-158 хоногт аж ахуйн болц гүйцдэг,ургац өндөртэй,400-880 ц/га таваарын ургацтай ,1 га талбайгаас 600-900 кг үрийн ургац өгдөг,100 г нойтон нойтон жиндээ 6.8 % хуурай бодис,33.4 мг % С витамин агуулна.

Сортын нэр: Хургалаг

Нутагшуулсан: А.Шархүү,Н.Басанжаа,Б.Оюунчимэг

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Хавтгай дугираг толгойтой,нягт боодог,гол иш багатай,хар ногоон өнгийн навчтай,судал нь сийрэг багаад нарийн.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Ургац арвинтай ,дундын болцтой,тээвэрлэлт сайн даадаг,нэг булцууны дундаж жин 1.2-1.6 кг орчим,ургац 40тн/га,салат болон шинэхэн байдлаар нь хүнсэнд хэрэглэнэ.

Сортын нэр: Ширхэнцэг-13

Нутагшуулсан: О.Сүхээ,Д.Волоож,Ч.Жавхланбаяр,Б.Одончимэг

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Хяналт Белорусская -85 сортоос цомхон буттай,богино шилбэтэй,болцуу том,бөөрөнхий хэлбэртэй,болцуу нь нягт,навч нь хомбогор,цайвар ногоон өнгөтэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Дунд оройн болцтой,2 настай,өвчин хортон,ган хүйтэнд тэсвэртэй,үрслэгийг шилжүүлэн суулгасанаас хойш 118 хоногт таваарийн болц гүйцнэ,ургац арвинтай,болцууны дундаж жин 4.5 кг,нэг га талбайгаас 993цн таваарын ургац өгнө,хадгалалт,тээвэрлэлт сайн даана,урт хугацаанд хадгалж хүнсэнд хэрэглэх,давслах,нөөшлөхөд тохиромжтой,100г болцуундаа сахар 3.7 % С витамин 35.8 % хүчиллэг 0.17 % -ийг тус,тус агуулна.

Шар манжин

Сортын нэр: Шведская жёлтая

Нутагшуулсан: Я.Бадрал,А.Жүгдэр

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Тоонолжин цэцэгтэний овог,2 настай,цайвар ногоон өнгийн хэрчигдсэн навчтай,навчны бариул ногоон, үл ялиг ягаан толботой,махлаг эд шаргал,үндэс үр зууван бөөрөнхий хэлбэртэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Ургамлын хугацаа 90-110 хоног болцтой,хүйтэн болон өвчин хортонд тэсвэртэй,1мкв талбайгаас 2.8-5.5 кг ургац өгнө,үндэс үрийн дундаж жин 300-500г ,эрт болцтой,ургац арвинтай,нэг га-аас 250-440 ц таваарын ургац өгнө,амт сайтай,давслахад тохиромжтой,хадгалалт,тээвэрлэлт сайн даадаг,үндэс үрийн 100г нойтон жинд 8.2-16.8 % хуурай бодис,3.8-6.7 % сахар,14.1-24.4 мг % С втиамин агуулна.

Сортын нэр: Хараа-5

Нутагшуулсан: А.Жүгдэр, Ж.Байгалмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Тоонолжин цэцэгтэний овогт хамаарагддаг, 2 нст хүнсний ногоо,зууван гонзгой хэлбэрийн цайвар ногоон навчтай,9.5-12.8 см диаметр бүхий бөөрөнхий хэлбэрийн үндэс үртэй,үндэс үрийн гадна хальс шар ,махлаг эд нягт,шүүслэг,цайвар шар өнгөтэй,үрийн ургамал нь гололсон гэнц иштэй,үр ньхар хүрэн өнгийн бөөрөнхий хэлбэртэй,1000 үрийн жин 3.8 г.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Дунд эртийн болцтой,эхний жил таваарын болц 90-100 хоногт,2 дахь жил 85-90 хоногт үрийн ургац өгнө,эрт болцтой,ган ба хүйтэнд илүү тэсвэртэй,хортонд маш бага нэрвэгддэг,адгалалт сайн даадаг,465-617 ц/га ургацтай,хяналт сорттой харьцуулахад хэрэглээний болон үрийн ургац арвинтай,солбицон тоос хүртэнэ,үндэс үрэндээ 14.1 % хуурай бодис,10.1 % сахар,29.9 мг % С амин дэм,0.80 % хүчиллэг агуулна,хуурай бодис,сахар ихтэй,амт чанар сайтай.

Хүрэн манжин

Сортын нэр: Бордо-237

Нутагшуулсан: А.Жүгдэр,Ш.Янжинханд,О.Цэцэгмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Луулийн овгийн 2 аст ногоо,хар ногоон өнгийн навчтай,үндэс үр нь үндэсний хүзүүнээс үрийн талын навч хүртэлх ишний хэсгээс бүрдэнэ,үр нь нэг болон 2-3 үрт хэсгээс бүрдсэн байдаг,тод хүрэн өнгийн махлаг эдтэй,цагаан цагирагтай,үндэс үр нь зууван бөөрөнхий хэлбэртэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Дундаж болцтой 90-120 хоногт таваарын болц гүйцнэ,хүйтэн,өвчин,хортонд тэсвэртэй,1 мкв талбайгаас 3.5-6.0 кг ургац өгнө,үндэс үрийн дундаж жин 300-800г ,солбицон тоос хүртэнэ,ургац 180-400ц/га,амт сайтай,давслахад тохиромжтой,хадгалалт,тээвэрлэлт сайн даана,үндэс үрийн найрлагандаа хуурай бодис 17-20%,сахар 4.2-6.8 %,12.5-26.2мг % С витамин агуулна.

Сортын нэр: Шарын гол-48

Нутагшуулсан: А.Жүгдэр,Ж.Байгалмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Луулийн овогт хамаарагддагь 2 наст хүнсний ногоо. Үр хөврөлийн навч улаан хүрэн өнгөтэй, хүрэн улаан судалтай, зүрх хэлбэрийн навчтай. Навчны гадаргуу нь гөлгөр бөгөөд үрчгэр, үндэс үр нь бөөрөнхий хэлбэртэй, хүрэн бор өнгө бүхий нимгэн хальстай. Махлаг эд нягт, шүүслэг, цагираг бараг үл мэдэгэдэх бөгөөд улаан хүрэн өнгөтэй. Үндэс толгой овгоргүй, навчны шилбэ цомхон байрлалтай. Үрийн ургамалд нь ганц иштэй ба салбарлалт дунд зэрэг 100-120 см өндөр ургана. Хам үр жимс бүхий үртэй, үр нь 3-4 талтай, буурал шар өнгөтэй. Үр нь боловсорч гүйцмэгц амархан асгарч унана.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Ган ба хүйтэнд тэсвэртэй. Үрээр тарихад 5-8 хоногт жигд цухуйна. Үндэс үрийн хэрэглээний болц нь 100-110 хоногт гүйцэнэ. Эх ургамлыг ил талбайд суулганаас хойш үр нь 110-120 хоногт бүрэн болно. Солбицон тоос хүртдэг. Тоонолжин цэцэгтний бүүрэг, хүрэн манжингийн бясаанд цухуйлтын үедээ дунд зэрэг нэрвэгдэх ба ургамал томрох тутам тэсвэр нь сайжирана. Харин бөөсөнд томорсон үедээ бага зэрэг нэрвэгддэг. Хэрэглээний ургац 4,84 кг/м, нэг ургамлаас 80-120 г үр өгнө. Үндэс үрийг хүнсэнд шинээр нь хэрэглэхээс гадна нухаш, давсалж хэрэглэхэд тохиромжтой. Үндэс үрэндээ 15%, хуурай бодис 11.2%, сахар 31,3% мг, С амин дэм 0,41 мг хүчиллэг агуулна.

Шар лууван

Сортын нэр: Шантена-2461

Нутагшуулсан: Я.Бадрал,Д.Ирвэллхам,Н.Нямжав

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Шүхэр цэцэгтэний овгийн 2 наст ногоо,махлаг эдийн өнгө улаан шар, үндэс үрийн хэлбэр конус хэлбэртэй,гол ихтэй,навч нь хэрчигдсэн хар ногоон өнгөтэй,махлаг эдийн өнгө улаан шар.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Дунд эртийн болцтой,үр нь 4-6 хэмд ургана,хүйтэн болон өвчин хортонд тэсвэртэй,үндэс үр үүсэх үед чийг дутагдвал үндэс үр моджих талтай,эхний жилд 90-120 хоногт таваарын болц гүйцнэ,1 мкв талбайгаас 3.5-6.0 кг ургац өгнө,үндэс үрийн дундаж жин 120-350г,ургац 110-395 ц/га,амт сайтай,өвчинд тэсвэртэй,хадгалах давслахад тохиромжтой,тээвэрлэлт сайн даана,үндэс үрэндээ хуурай бодис 12.5 %,сахар 6.3 % С витамин 4.3%,каротин 6.0-8.3мг % агуулдаг.

Сортын нэр: Нантская-4

Нутагшуулсан: Я.Бадрал, Д.Ирвэллхам, Н.Нямжав

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Шүхэр овгийн 2 наст ногоо,мхалаг эдийн тод улаан шар,үндэс үрийн хэлбэр шовх конус хэлбэртэй,гол багатай,навч нь хэрчигдсэн хар ногоон өнгөтэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Дунд эртийн болцтой,үр нь 4-6 хэмд ургана,хүйтэн болон өвчин,хортонд тэсвэртэй,үндэс үр үүсэх үед чийг дутагдвал үндэс үр моджих талтай,эхний жилд 80-110 хоногт таваарын болц гүйцнэ,1м,кв талбайгаас3.8-4.8 кг ургац өгнө,үндэс үрийн дундаж жин 60-160г,162-687-ц/га таваарын ургацтай,амт сайтай,хадгалалт,тээвэрлэлт сайн даана,үндэс үрэндээ хуурай бодис 13.6%,сахар 2.8-4.9%,витамин С4.5мг%,каротин 6.0-8.0мг% агуулна.

Улаан лууван

Сортын нэр: Алтанбулаг

Нутагшуулсан: А.Жүгдэр,Д.Волоож,Д.Нямдорж,Б.Галя

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Нэг наст ,солбицон тоос хүртдэг ургамал,навч нь хэрчигдсэн,ногоон өнгөтэй,үндэс үр нь улаан ягаан өнгөтэй,урт гонзгой хэлбэртэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Боловсрох хоног 45-50 хоног,дундаж ургац 55-60 ц/га,үндэс үрэндээ 11.4-26м/г% С витимин агуулна,амархан шингэдэг эрдэс давс,витимин их агуулдаг тул сувилгааны хоолонд өргөн хэрэглэнэ,100г нойтон жинд 4.7-9% хуурай бодис,0.8-4% саар,0.8-1.3% уураг агуулахаас гаднэ тиамин,риболавин,никотины хүчил агуулна.

Цагаан лууван

Сортын нэр: Орхон

Нутагшуулсан: Я.Бадрал,А.Жүгдэр,О.Цэцэгмаа,Ж.Байгалмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Тоонолжин цэцэгтний овогт хамаарагддаг,2 наст хүнсний ногоо,хар ногоон өнгийн хэрчигдсэн навчтай,навчны байрлал хэвтээ,үндэс үрийн хэлбэр цлиндр,конус хэлбэртэй,махлаг эд цагаан,нягт ,үр нь улаан хүрэн өнгийн иалтай бөөрөнхий хэлбэртэй,хонгорцогт үр сууна,1000 үрийн жин 6.5-10.4г,1 га-д 100-120 ширхэг үр байна.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: ГТТБүсийн нөхцөлд бүрэн дасаж нутагшсан,хүйтэн,өвчинд тэсвэртэй,тарьсан үр 4-6 хоногт цухуйна,эхний жилд цухуйлтаас хойш 30-45 хоногийн дараа үндэс үүсч үндэс үрийг 70-85 хоногийн дараа хураана,2 дахь жилд үрийн болц 90-105 хоногт гүйцнэ,солбицон тоос хүртэнэ,1ам метр талбайгаас 4.3-7.0кг,нэг га-аас 400-600ц/га таваарын ургац хураана,үндэс үрийг шинээр болон хатааж шөлтэй хоолонд амтлагч,хачир маягаар хэрэглэнэ,мөн хатааж хүнс эмчилгээний журмаар хэрэглэнэ,халгалалт,тээвэрлэлт сайн даана,үндэс үрэндээ хуурай бодис 11.0%,сахар 5.0%,49.3% С витимин,0.40% хүчиллэг агуулна,үндэс үрэндээ В –ийн төрлийн болон РР витамин,кали,кальци,фосфорын эрдэс давс агуулахаас гадна уураг,эфирын тос агуулдаг.

Бөөрөнхий сонгино

Сортын нэр: Бессоновский

Нутагшуулсан: Д.Балжинням,Л.Батхуяг

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Хөндий гуурсан навчтай,гадаргуу нь бага зэргийн өнгөртэй,булцуу нь ахвтгай дугираг хэлбэртэй,хуурай хальсны өнгө алтан шар өнгөтэй,махлаг эд цагаандуу,шүүслэг нягт,хурц аагтай 3-4 нахиатай.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Эрт болцтой,хүйтэнд тэсвэртэй,үр нь 3-4хэмд ургах бөгөөд 18-20 хэмд тохиромжтой ургана,төлөөр тариалахад 80-95 хоногт булцуулж,хэ ургамлыг тарьсанаас хойш 90-100 хоногт үр өгнө,дунджаар 10-14т ургац өгнө,булцуу суух хүртэл ус чийг нилээд шаардана,арвин ургацтай,булцууны дундаж жин 35-120г,150-220 ц/га ургац өгнө,төлөөр болон үрслэгээр тариална,хадгалалт,тээвэрлэлт сайн даана,навчиндаа хуурай бодис 18.4%,сахар 2.6 %,витамин С 8.4-12.1% агуулна.

Сортын нэр: Стригуновский

Нутагшуулсан: Д.Балжинням,Л.Батхуяг

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Сарааны овогт хамаарагдана,цайвар шар өнгийн хуурай хальстай,дотоод махлаг эд цагаан,дунд зэргийн нягт,бөөрөнхий зуувандуу булцуутай,цөөн үүртэй,булцууны индекс 1.0-1.2,дунд зэргийн аагтай.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Эрт болцтой,хүйтэнд тэсвэртэй,үр нь 3-4 хэмд соёолж,15-20 хэмд тохиромжтой ургана,булцуу нь 1-2 нахиатай,төлөөр тариалахад булцуулалт 80-90 хоногт,үрээр тариалахад цухуйлтаас хойш 90-120 хоногт булцуулдаг,1 га-аас 20-30 т ургац өгнө,таваарын булцууны жин 70-100г,хадгалалт,тээвэрлэлт сайн даадаг.

Урт сонгино

Сортын нэр: Алтай

Нутагшуулсан: Д.Волоож,Ш.Янжинханд

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Сарааны овгийн олн наст ногоо,цоор нь цайвар ногоон өнгөтэй,гадаргуу нь өнгөртэй,бутлаг хэлбэртэй ургадаг.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Эрт болцой,хүйтэнд тэсвэртэй,өвөлжилт сайн даадаг,арвин ургацтай,хожуу хөгширдөг,ногоон масс ихтэй,ааг амт сайтай,эрт ургацын шинэхэн хэрэглээний ногоо,давслахад тохиромжтой,20-50 ц/га ногоон сонгины ургац өгнө,найрлагандаа хуурай бодис 1.5 % , сахар 2.1-10.9 %,витамин С 11.4-20.8мг% агуулна.

Сармис

Сортын нэр: Улиастай

Нутагшуулсан: Д.Волоож,Ш.Янжинханд

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Сарааны овогт хамаарагддаг,нарийн туузан навчтай,булцуу нь хавтгай дугираг хэлбэртэй,нэг булцуундаа 5-9 ширхэг хумстай,бүрхүүл хальс нь ягаан судалтай,махлаг эд цайвар шар өнгөтэй,сунтанз үүсгэдэг.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Эрт болцтой,хүйтэнд тэсвэртэй,хумс нь 5-8 хэмд ургах бөгөөд 18-20 хэмд тохиромжтой ургана,булцуулах хүртэл ус чийг нилээд шаардана,арвин ургацтай,20-40ц/га ургац өгнө,хадгалалт,тээвэрлэлт сайн даана,ааг сайтай,булцуундаа 36.6-39.6 % хуурай бодис,22.6-28% сахар,7.5мг % витамин С агуулна,сармисны онцлог үнэр,амт түүний найрлаганд хуримтлагдсан эфирын тосноос хамаарах бөгөөд эфирын тос нь бактер устгах эмчилгээний чанартай байдаг.

Жууцай

Сортын нэр: Хараа

Нутагшуулсан: Д.Волоож,Ш.Янжинханд

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Хар ногоон өнгийн шүүслэг,хавтгай шугаман навчтай,түүний богиноссон ишэн дээр навчны уг болох шүүслэг цагаан өнгийн хайрсууд маш нягт олноороо байрладаг,мөчир 5-6 навч гардаг.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Хүйтэнд маш тэсвэртэй,хөрсөндөө өвөлжөөд хавар цасан доороос цухуйж эрт ургац өгнө,ургацыг 5 сараас хураана,эрт болцтой,хурц амттай,арвин ургацтай,анхилуун үнэртэй,үндэслэг иш нь үрээр үржинэ,соёололтын жигдрэлтээс эхний хураалт хүртэл 30-35 хоног,навчны ургац 15-20 ц/га хүрнэ,дарж давсалж шинэ байдлаар хэрэглэхэд тохиромжтой,навчны найрлагандаа С витамин 20-45м/г%,хуурай бодис 8.0-12.5 %,сахар 2.5-3.0% агуулна.

Төмс

Сортын нэр: Гала

Нутагшуулсан: Т.Төрмандах,Б.Энхбаатар,Х.Нямгэрэл,С.Нямжав

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: БУТ:Дунд зэргийн өндөртэй,хагас босоо хэлбэрийн,навчны хөгжил хурдан,газрын дээд хэсгийн ногоон массын рхөгжил сайтай,тод ногоон лон том навчтай,цөөвтөр цагаан цэцэгтэй, Соёо:Конус хэлбэртэй,оройн нахиа сайн хөгжсөн.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Дунд зэргийн болцтой/78-83 хоног/,зууван дугуй хэлбэртэй,гүехэн нүдтэй,жигдхэн ,дунд зэргийн хэмжээтэй,олон тооны булцуутай,гөлгөр хальстай,шараас гүн шар өнгөтэй махлаг булцуутай,PVY-вирусын эсрэг өндөн,PLRV-вирусын эсрэг дунд зэргийн дархлаатай,Нематод Ro1 ба RO-4-д тэсвэртэй,төсний өмөн үү өвчинд/патотип D1/,навчны фитофторт болон энгийн цахлайн эсрэг дунд зэргийн тэсвэртэй.

Сортын нэр: Солист

Нутагшуулсан: Т.Төрмандах,С.Нямжав,С.Ганбаатар

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Дунд зэргийн өндөртэй,саглагар буттай,навчны хөгжил хурдан,бат бөх,цөөн тооны цагаан цэцэгтэй.тод ягаан өнгийн,шигүү үслэгтэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Нэн эртийн болцтой /60-65 хоног/,зууван дугуй,зөв хэлбэртэй,гүехэн нүдтэй,гөлгөр шар хальстай,цайвар шар,шар махлаг эдтэй,ургацын чадвархи өндөр,эрт ургацаар ашиглахад таваарлаг чанар сайтай,PVY-вирусын эсрэг дунд зэрэг,PLRV-вирусын эсрэг өндөр дархлаатай,Нематод Ro1 ба Ro4-д тэсвэртэй,төмсний өмөн үү өвчинд тэсвэргүй,навчны фитофтор болон энгийн цахлайн эсрэг өндөр дархлаатай.

Сортын нэр: Куарта

Нутагшуулсан: Т.Төрмандах, С.Нямжав, Х.Оргодол, Ж.Байгалмаа

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Бутны хөгжил сайтай, дунд зэргийн өндөртэй, саглагар буттай, нарийхан антиционтой олон иштэй, цайвар ногоон навчтай, дунд зэргээс их цэцэглэдэг, цэцгийн өнгө цагаан, мөр бүрхэхдээ сайн, өсөлт хөгжилт их эрчимтэй хурдан явагддаг, шовх конус хэлбэртэй, улаан ягаан өнгөтэй.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Дунд зэргийн болцтой /78-85 хоног/,булцуу нь зууван,гүехэн нүдтэй,хальс шар,улаан нүдтэй,махлаг эдийн өнгө шар,булцуу нь дунд,дундаас дээш том булцуутай,ургац арвинтай/22-25 тн/га/,таваарлаг чанар сайн,олон булцуутай,нематод,фитофторт дунд,энгийн цахлай,хар хөл өвчинд өндөр тэсвэртэй,Y вирус дунд,А вирусуудад өндөр тэсвэртэй,навч хуйлрах,PLRV вируст тэсвэргүй,төмсний өмөн үүд тэсвэртэй.

Сортын нэр: Атар-1

Нутагшуулсан: Х.Нямгэрэл, С.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаатар, Т.Төрмандах, Ц.Баярмагнай

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Бут: Бутны хөгжил сайн, завсрын хэлбэртэй, иш нь хагас дэлгэмэл босоо, ногоон өнгөтэй 4 талт хянгатай, бүдүүвтэр, ургамлын өндөр 65-70 см, 4-6 ширхэг гол иштэй пигментгүй. Цэцэг цагаан өнгөтэй, жигдрэлт маш сайн. Навч нь жижиг, өнгө хар ногоон үслэггүй, зөөлөн нимгэн, дунд зэргийн дэлгэмэл. Дундын болцтой / 90-100 хоног / Булцуу: Булцуу бөөрөнхий хэлбэртэй, дунд зэргийн хэмжээтэй, цайвар шаргал, гөлгөр хальстай, цагаан махлаг эдтэй, булцууны нүд гүехэн.

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Ургац: Ургацын чадавхи өндөртэй усалгаатай нөхцөлд 30-35 т/га хүрнэ. Нэг бутны жин нь 316 - 1980 г-ын хооронд хэлбэлзэж нэг бутны булцууны тоо дунджаар 10 ш байна. Хэрэглээ: Дахин боловсруулалт, чипс, цардуул үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглах боломжтой. Өвчин: Y вирус, хар хөл өвчинд өндөр тэсвэртэй, булцууны фитофтор, өмөнүү, алтерьнариоз зэрэг өвчнүүдэд тэсвэртэй, энгийн цахлайд тэсвэр дунд зэрэг. Онцлог зүйл: хуурай бодис, цардуулын агуулалт маш өндөр, таваарын булцууны гарц сайтай. Үрийн ургац 90%-аас дээш гарцтай, жигдрэлт сайн.

Сортын нэр: Эсприт

Нутагшуулсан: Х.Нямгэрэл, С.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаатар, Т.Төрмандах, Ц.Баярмагнай

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Бут: Бутны өсөлт хөгжилт сайтай, маш хүчирхэг босоо буттай. Ургамлын өндөр 60-70 см, ишний тоо 3.2 ширхэг. Навч ногоон, бүдүүн иштэй. Булцуу: Булцуу нь зууван, Булцууны хальс гөлгөр, махлаг эдийн өнгө шар гөлгөр хальстай, , булцууны нүд гүехэн. Дунд эртийн болцтой/ 90-100 хоног/

Сортын биологи,аж ахуйн шинж чанар: Ургац: Цөөхөн тооны томоохон булцуу үүсгэдэг усалгаагүй нөхцөлд 15-18 тн/га, усалгаатай нөхцөлд 25-28 тн/га ургац өгөх чадавхитай. Хэрэглээ: Шинээр нь хүнсэнд хэрэглэх, шинэ хэрэглээний сорт юм. Чанасны дараагаар харладаггүй, бутардаггүй. Өвчин: Нематод, хар хөл өндөр, энгийн цахлай фитофторт дунд зэргийн тэсвэртэй. Y/PVY/ өндөр, навч хуйлрахад /PLRV/ дунд зэргийн тэсвэртэй. Онцлог зүйл: Хураалтын үеийн гэмтэлд дунд зэргийн мэдрэмтгий, Хадгалалт дунд зэрэг даадаг, Ургалтын богино хугацаанд цардуул хуримтлуулдаг.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01