Хөрсний физик экологи судлалын лаборатори
Зорилго
Монгол орны хөрсний физик болон орчны хүчин зүйлүүдийн шинж чанарыг тодорхойлох зорилготой.
Лабораторит хийгдэх шинжилгээ
- Хөрсний эзлэхүүн жин болон хувийн жин
- Хөрсний механик бүрэлдэхүүн
- Хөрсний агрегат бүтэц
- Хөрсний сүвшилт
- Хөрсний чийг
- Хөрсний ус нэвтрүүлэх чадвар
- Хөрсний хээрийн чийг багтаамжийг хээрийн болон лабораторийн нөхцөлд
- Хөрсний хамгийн их амь чийг
- Хөрсөн дэх органик үлдэгдэл болон хөрсөнд агуулагдах хог ургамлын үрийн нөөц
- Хөрсний амьсгалалт буюу CO2 –ийн ялгарал тодорхойлно.
Лабораторийн хүчин чадал
Тус лаборатори нь жилд дунджаар 2000-2500 ш дээжинд шинжилгээ хийх хүчин чадалтай. Хөрсний судалгаа шинжилгээнд шаардлагатай орчин үеийн багаж тоног төхөөрөмж: хөрсний амьсгалалт тодорхойлогч SRS-SD1000, чийг тодорхойлогч DHS16-A, хөрсний шигшүүр TRX-6, хөрс нунтаглагч FZ102, муфелийн зуух, Хөрсний чийг хэмжигч Diviner 2000 болон лабораторийн бусад тоног төхөөрөмжөөр хангагдсан.