Хөрсний микробиологийн лаборатори
Түүхэн замнал
1996 оноосОУЦЭАгентлагийн шугамаар “Хөрсний үржил шим” техник хамтын ажиллагааны төслийн дагуу Хөрсний микробиологийн лаборатори шинээр байгуулагдсан.
Үйл ажиллагааны чиглэл
Монгол орны хөрс цаг уурын нөхцөлд дасан зохицсон ашигтай бичил биетнийг сонгон шалгаруулж биологийн гаралтай бордоо, бэлдмэл бүтээж газар тариаланд нийлүүлэх, тэдгээрийн үйлчлэлийг сорьж судлах зорилготойгоор ажиллаж байна.
Судалгааны чиглэл бичил биетний судалгаа
- Хөрсний идэвхтэй бичил биетнийг физиологийн бүлгээр ангилж, тоолох
- Хөрсний ашигтай бичил биетний судалгаа
- Ургамалд өвчин үүсгэгч мөөгөнцөр тодорхойлох
- Биологийн идэвх тодорхойлох
Бактерийн бордоо үйлдвэрлэл
Ризобиум биобордоо
Буурцагтан таримлын булцууны бактерийн идэвхтэй штаммыг байгалийн хар шороон хөрсөнд хольж бэлтгэсэн экологийн цэвэр био бордоо
Ризобактерийн бордоо
Хөрсөнд чөлөөтэй амьдарч азот нийлэгжүүлэх, фосфор задлах чадвартай ашигт бактериудын цэвэр өсгөврийг ашиглан бүх төрлийн таримал ургамалд тохирох экологийн цэвэр хуурай биобордоог үйлдвэрлэн, тариалан эрхлэгчдэд нийлүүлж байна.
Томоохон амжилтууд
-
Буурцагт ургамлын төрөл бүрт тохирсон (вандуй Rhizobium leguminoserum, шош Rhizobium paseoly , шар буурцаг Rhizobium Japanicum, царгас Rhizobium meliloti нутгийн омгийн) ризобиум бактерийн эсүүдийг ялган сонгож 4 төрлийн Ризобиумбио бордоо шинээр гаргасан.
-
Хөрсний ашигт бичил биетнийг агуулсан Ризо бактерийн био бордоог хуурай хэлбэрээр жилд 6-10 тонн бэлтгэн эрдэм шинжилгээний судалгаа болон үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Бактерийн бордооны үйлчлэлээр зусах буудайн ургац 11,3-46,9%-иар, үрийн төмсний ургац 20-65%-иар, төрөл бүрийн хүнсний ногооны ургацыг /байцаа, лууван, өргөст хэмх,манжин/ 22,2-83,6 %-иар нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил хийгдсэнээр экологийн шүтэлцээтэй газар тариалан эрхлэх суурь боломж бүрдсэн.
Судалгааны орчин, нөхцөл
-
Эд, эсийг өсгөвөрлөх лабораторит 3-5 төрлийн микробиологийн шинжилгээ хийх хүчин чадалтай бүхий багаж тоног төхөөрөмж, эмурвалжийн хангамжтай.
-
Лабораторийн нөхцөлд бактерийн бордоо үйлдвэрлэх бага оврын цехтэй.
Хэрэгжүүлсэн ШУТТөсөл
№ | Төслийннэр | Удирдагчийн овог. нэр | Хэрэгжсэн огноо |
1 | ШУТ-ийн “Зэхэц ажил”-аар Бактерийн бордоо үйлдвэрлэх гэрээт ажил | Ноовын Баярсүх | 2008-2011 |
Хэрэгжүүлсэн гадаад төсөл
№ | Төслийн нэр | Удирдагчийн овог. нэр | Хэрэгжсэн огноо |
1 | MON-5/ 010 Development and application of Rhizobium bio fertilizer | Бадралын Бурмаа | 000-2001 |
Хамтын ажиллагаа
2012 оноос эхлэн Азийн орнуудын Цөмийн Хамтын Ажиллагааны Форум “Биобордоо”/FNCA”Biofertilizer” project/ төсөлтэй хамтран ажиллаж байна.