Ургамлын биохими-технологийн лаборатори
Түүхэн замнал
1956 онд Хангайн бүсийн газар тариалангийн туршлага станцад үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн химийн найрлага, чийг, уураг, цавуулаг, малын цус, сүүний химийн найрлага тодорхойлох чиглэлээр биохимийн лаборатори нэртэйгээр байгуулагдсан.
1963 оноос үйлчилгээний лаборатори болон өргөжиж хүрээлэн болон харъяа станц салбаруудын хөдөө аж ахуйн таримал ургамлын биохими, хөрс агрохимийн шинжилгээ хийх зориулалтай ажилласан байна. 1972 оноос биохими-технологийн лаборатори болон төрөлжиж БНАГУ-ын багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. 2013 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас хөрөнгө оруулалт хийн орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдон одоог хүртэл ажиллаж байна.
Зорилго
Ургамлын биохими-технологийн лабораторид үр тариа, төмс хүнсний ногоо, тэжээл, техникийн ургамлын биохимийн найрлагыг судалж, шинэ таримал сортын чанарын үнэлгээ өгөх
Үйл ажиллагаа
Шинжлэх ухааны технологийн төслүүдийн хүрээнд хийгдэж буй сэдэвт ажлуудын ургацын материалд (үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэн, тэжээл, техникийн ургамалд) уураг, цавуулаг, азот, цардуул, сахар, хүчиллэг, хуурай бодис, витаминууд, тослог, ислэг, гурилын гарц, талхны чанар, зарим физик үзүүлэлтүүд болох натур жин, шилэнцэр, хогт хольц, үрийн чийг, 1000 үрийн жин, ургах эрчим, лабораторийн соёололт зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлох шинжилгээ, судалгаа хийдэг.
Шинжилгээнүүд
Үр тарианы таримал ургамалд: |
Төмс хүнсний ногоо жимс жимсгэнэд: |
---|---|
- Азот |
- Хуурай бодис |
- Уураг |
- Хүчиллэг |
- Цавуулаг |
- Цардуул |
- Гурилын хөөлт |
- Ерөнхий сахар |
- Шилэнцэр |
- Витамин “С” |
- Цардуул |
- Тослог |
- Талх |
|
- Гурилын гарц |
зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлдог.
Тоног төхөөрөмж
№ |
Багаж төхөөрөмжийн нэр |
Загвар, маркийн дугаар |
Одоо хийж буй шинжилгээний төрөл |
|
1 |
Азот нэрэх аппарат |
Микро кьелдалын аппарат |
Ерөнхий азот кьелдалийн аргаар тодорхойлно. |
|
2 |
Автомат Кьелдалын аппарат |
К9860 |
Уураг, азотын хэмжээг тодорхойлно |
|
3 |
Лабораторийн жин |
АР110-0 |
Дээж жинлэнэ 0,001-120гр хүртэл нарийвчлалтай |
|
4 |
Сокслетийн аппарат |
|
Тослогийн хэмжээг тодорхойлно. |
|
|
||||
5 |
Центрифуг |
Т-23 |
Холимог уусмалыг 2 фазад ангилна. |
|
6 |
Диск поляриметр |
WXG-4 |
Цардуул болон бусад нүүрс усыг тодорхойлно. |
|
7 |
Цавуулаг чанар шалгагч |
ИДК-1Н-М |
Гурилын уян харимхай чанар тодорхойлно |
|
8 |
Шатаагч плитка |
DL1-15 |
Кьелдалийн аргаар шатаалт хийнэ. . |
|
9 |
Талх барих зуух |
PL-10 |
Шинжилгээний талх хийнэ. |
|
10 |
Сахро метр |
СУ-5 |
Цардуул тодорхойлно |
|
11 |
Диафаскоп аппарат |
ДСЗ-7 |
Буудайн шилэнцэр тодорхойлно. |
|
12 |
Юниор тээрэм |
QUARU MAT |
Үр тарианы дээж тээрэмдэнэ |
|
|
||||
13 |
Ургамал бутлагч /Дисковая мелница/ |
FT-102 |
Бүх төрлийн ургамал бутлана |
|
14 |
Хатаах шүүгээ |
DGF-4AB |
Шил сав хатаана |
|
15 |
Халаагч плитка |
DL1-15 |
Дээж халааж буцалгана. |
|
16 |
Гурил шинжлэгч аппарат |
Inframatic 8600 Ash |
Гурилын чийг, уураг, ус шингээх чадвар тодорхойлно |
|
|
||||
17 |
Циклон тээрэм |
FS-II |
Үр тариа болон бусад дээжийг тээрэмдэнэ. |
|
18 |
Цавуулаг шалгагч |
MJ-III |
Гурилын цавуулаг угаана. |
|
|
||||
19 |
Ус нэрэгч |
TT-98-ll |
Бүх дээжийн шинжилгээнд зарцуулагдана |
|
Хүчин чадал
Тус лаборатори нь ЭША-1 /магистр/, лаборант-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж жилд үр тариа, төмс хүнсний ногоо, жимс-жимсгэнэ, техникийн ургамлын 500-700 дээжинд 1000-1500 тодорхойлолт хийдэг.