Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Вьетнам, Лаосын тэтгэлэг зарлагдлаа


ВЬЕТНАМ, ЛАОС, КУБА УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Нүүр хуудасГадаадад суралцахВЬЕТНАМ, ЛАОС, КУБА УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА



Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Бүгд Найрамдах Куба Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

Вьетнам Улсад 13 иргэнийг бакалаврт /байгаль орчны нөхөн сэргээлт, боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, соёлын өвийн сэргээн засварлалт/, 2 иргэнийг магистрт /инженер/;

Лаос Улсад 8 иргэнийг бакалаврт /инженер, аялал жуулчлал/;

Куба Улсад 1 иргэнийг бакалаврт /анагаах ухаан/ суралцуулна.


Тавигдах шаардлага, бүртгэл

Бакалавр

Бакалаврын сонгон шалгаруулалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээр дурдсан мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.

Бүртгүүлэх иргэд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дотор өөрийн суралцаж буй сургуулийн сургалтын албанд /цахим бүртгэлд/ бүртгүүлнэ. Сургалтын албаны бүртгэл хариуцсан ажилтан бүртгүүлсэн оюутны мэдээллийг сургуулийн захирлын албан бичгээр дараах баримт бичгийг хавсарган 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14.00-17.00 цагийн хооронд БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтэст /116 тоот / ирүүлнэ.

Үүнд: Оюутан тус бүрийн
- голч дүнгийн хуулбар
- бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- шалгалтын хураамж 10000 төгрөг.

Магистрантур

Магистрантурын сонгон шалгаруулалтад бакалаврын зэрэгтэй /3.0 ба түүнээс дээш дипломын голч дүнтэй/ 35 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ. Бүртгүүлэх иргэд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00-17.00 цагтХүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 102 тоотод дараах баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлнэ.

Үүнд:

- анкет /татаж авах (27.78 KB) words.gif/
- иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- бакалаврын диплом, дүнгийн жагсаалтыг эх хувь түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- хамгийн сүүлд ажиллаж буй байгууллагын зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт
- шалгалтын хураамж 15000 төгрөг

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын аль нэг оронд суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшсэн бол бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн үе шаттай зохион байгуулна. Бакалаврын тэтгэлэгт шалгуулагчаас англи хэл болон мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр авах бөгөөд шалгалтыг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна.

Мэргэжлийн чиглэл

Шалгалт

1

Инженер

Англи хэл, математик

2

Анагаах ухаан

Англи хэл, хими

3

Соёлын өвийн сэргээн засварлалт, аялал жуулчлал

Англи хэл



Магистрантурын тэтгэлэгт шалгуулагчаас англи хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр авах бөгөөд шалгалтыг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна.

Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагын цагийн хуваарийг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны цахим хуудасны гадаадад суралцах цэсэнд байршуулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг тухайн улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авагч тал гаргана. Хүлээн авагч тал Засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын сургалтын төлбөрийг хариуцах ба амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна. Бүртгэлд ирүүлсэн баримт бичгийн хуулбарыг буцаан олгохгүй.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01