Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Булцуут байцаа тариалах технологи

Боловсруулсан: П.Насан-Ариун, Ц.Нарандэлгэр

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Морфологийн онцлог.

- Хөрс боловсруулах, бордох.

- Үрслэг ургуулах.

- Ил талбайд үрслэг шилжүүлэх.

- Хураалт

.

Ач холбогдол

Булцуут байцаа нь хүнс тэжээлийн ач холбогдол ихтэй таримал юм. Ихэвчлэн шинээр нь шууд хүнсэнд хэрэглэдэг. Булцуунд нь хуурай бодис 7.30 %, сахар 3.0-3.5 мг%, хүчиллэг 0.20 %, “С” амин дэм 25.36-30.5 мг/% агуулдаг.

.

Морфологийн онцлог

Булцуут байцаа 2 наст ургамал бөгөөд эхний жилдээ хөрсний гадаргуу дээрхи иш нь бүдүүрч бөөрөнхийлөн булцуу болдог (шар манжинтай төстэй). Булцуун дээрээсээ урт шилбэ бүхий навчис ороож байрлана. Хоёр дахь жилдээ булцууны оройгоос цэцэгт ишүүд гарч, цэцэглэж хонхорцог үүсэж үрээ өгнө. Булцууны хэлбэр, хальсны өнгө нь янз бүр ба хальс нь шар, ягаан өнгөтэй байдаг.

Болцоор нь эртийн ба оройн болцтой гэж ангилна. Эртийн сортууд жижиг булцуутай, навч нь уян, туяхан бариултай. Булцуун дээрхи навч нь ихэвчлэн цайвар ногоон, зарим сортод хөх ягаан. Эртийн болцтой сортууд нь 90 хүртэл хоногт ургалтын хугацаа нь үргэлжилдэг, хүйтэнд тэсвэр муутай, амт чанар сайтай. Орой болцтой сортууд нь том булцуутай, махлаг эд нь хатуу, ургалтын хугацаа нь урт, хүйтэнд сайн тэсвэртэй.

.

Хөрс боловсруулах, бордох

Өмнөгч нь эртийн төмс, шар лууван, сонгино тарьсан талбай байх нь тохиромжтой. Булцуут байцааг тарих талбайг намар 20-25 см гүн хагалж өвөлжүүлбэл өвчин, хортоны хөнөөл багасна. Эрдэс бордоо га-д N120P120K100 кг нормоор бордоно.

.

Үрслэг ургуулах

Дарлагын хөрсийг үр тарихын өмнө халуун бүлээн усаар услана.Үрийг цацах, мөрлөх гэсэн 2 аргаар тарина. Мөрлөж тарихдаа 5-6 см зайтай мөр гаргаж 1-2 см гүнд тарина. Цацаж таривал сайтар тэгшилсэн хөрсөн дээр үрээ жигд тарааж цацаад 1-2 см зузаан шороогоор хучиж өгнө. Тарьсны дараа цухуйх хүртэл хүйтэн дарлагын дулааныг өдөрт 16-200, цухуйталаас хойш анхны жинхэнэ навч үүсэх хүртэл өдрийн цагаар 10-120, шөнөд 6-80 байлгаж аль болох саруулхан, гэрэл гэгээтэй байлгах хэрэгтэй.

.

Ил талбайд үрслэг шилжүүлэх

Ил талбайд 5-р сарын 25-наас 6-р сарын 5-нд үрслэгийг 55-60 хоногтой, 4-5 навчтай болсон үед нь буюу эртийн байцааг 70х40 см тэжээлийн талбайд ил талбайд шилжүүлнэ. Үрслэгийг тарьсан өдөртөө услана. Хэрвээ оройн болцтой байцааны үрслэгийг талбайд эрт шилжүүлвэл хураалтаас өмнө хагарч, таваарлаг чанар алдагдаж, хадгалалт даах чадвар буурдаг.

.

Хураалт

Ургацыг 7-р сарын дунд үеэс түүвэрлэн хурааж 8-р сарын 10 хүртэл хураах хэрэгтэй. Оройтуулбал булцууны суурь болон махлаг эд модорч модлог утсууд бий болдог ба булцуу гаж хэлбэртэй болж хөндийрч хагардаг. Хадгалалт маш сайн даана.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01