Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Бууцай тариалах технологи

Боловсруулсан: П. Алтантуяа, ЭША

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Биологийн онцлог.

- Ээлжлэн тариалалт ба өмнөгч.

- Тарих сортууд.

- Хөрс бэлтгэх.

- Тарилт.

- Усалгаа ба арчилгаа.

- Өвчин хортон, түүнтэй тэмцэх.

- Хураалт.

- Савлалт хадгалалт, тээвэрлэлт

.

Ач холбогдол

Бууцайн ногоон навчинд төмөр, кальци, мишьяк, зэс, түүнчлэн А, Д, В1, В2 витамин агуулагддаг. Бууцайнд агуулагдах ашигт бодис нь цусны улаан эсийг эрүүл байлгадаг ач холбогдолтой. Салат зууш, сэндвич, омлетэнд хэрэглэнэ. Хүнсэнд шинэхэн залуу навчийг нь шинэ байдлаар зууш салат хийх, түүнчлэн чанаж болгож ч хэрэглэдэг

.

Биологийн онцлог

Бууцай (Spinacea Oleracea L) нь нэг наст хоѐр гэрт ургамал. Эр эм 2 ургамалтай. Солбицон тоос хүртдэг. Ургамлын өндөр 30 см. Навч нь бүтэн энгийн, зуувин, гурвалжиндуу хэлбэрийн тод ногоон, хар ногоон, ногоон өнгөтэй. Навчны өргөн 8-15 см, урт 20-25 см. Суурийн навчнууд том, цэцэглэдэг ишний навчнууд жижигхэн. Навч нь ишин дээрээ эсрэг суусан байрлалтай.

Хүйтэнсэг ургамал тул хүйтнийг даах чадвар сайн. Үр нь 40С хэмд ургаж эхлэх ба -6-80С хэмийн хүйтнийг даана. Бууцайн ургамал ургах зохистой дулаан 15-180С. Гэрэлтэлт сайтай, салхинаас нөмөр газар сайн ургадаг. Иймд нөмөрлөг, гэрэл сайн тусдаг орчинд тарих нь зүйтэй. Хавар эрт 5-р сарын 1 р 10 хоногоос эхлэн зуны дунд хүртэл хэд хэдэн хугацаанд тарьж ногоон навчны шинэ ургац авах боломжтой. Цухуйлтын жигдрэлтээс хойш 30-45 хоноод ургацаа өгч эхэлдэг. Мөн хүлэмж, хамгаалагдсан хөрсний тариаланд улирал харгалзахгүйгээр хэдийд ч тарьж ургуулан богино шинэхэн хэрэглээний ургац авдаг.

Бууцай нь эр эмээрээ тусдаа ургадаг 2 гэрт ургамал. Үр гарган авах зорилгоор тарихад эр ургамал нь түрүүлж цэцэглэн тоос боловсруулдаг, эм ургамал нь эр ургамлаасаа хожуу цэцэглэн тоос хүртэж үр сууж эхэлдэг

.

Ээлжлэн тариалалт ба өмнөгч

Лооль, хэмх тарьж байсан талбай сайн өмнөгч болдог ба үржил шим сайтай чийгэрхүү, хөнгөн шавранцар, хүчиллэг биш хөрсөнд тарих нь зүйтэй

.

Тарих сортууд

Бууцайн сортуудыг үрээр нь таньж болдог Өргөс, шивүүртэй үрнүүд ихэвчлэн гурвалжиндуу, зүрхэн хэлбэрийн навчтай, харин самранцар хэлбэрийн өргөс шивүүргүй үртэй сортууд мохоо ланцет болон дугуйдуу хэлбэрийн навчтай сортууд байдаг. Гэвч ургалтын хугацаа, ургац өгөх чадвар ойролцоо буюу 45-60 хоногт ургадаг сортууд байдаг. Манай оронд бууцайн Матадор сортыг голлон тарьдаг. Энэхүү сорт нь 2019 онд нутагшсан сортоор батлагдсан ган хүйтрэлт, өвчин хортонд тусвэртэй ногоон навчны ургац сайн. Зах зээлд Хятад Солонгос сортын өргөс шивүүр бүхий үртэй сортууд өргөн худалдаалагдаж байна.

Матадор сорт: Энэхүү сорт нь манай орны хөрс цаг уурын нөхцөлд дасан зохицсон ургац шим тэжээлийн бодисоор баялаг дунд эртийн болцтой сорт юм. Үрээр тарихад, соѐололтоос хойш 40-45 хоногт ногоон навчны ургац хурааж эхэлнэ.

Тэвгэн навч хагас босоо, цомхон, ургамлын өндөр 20-25 см хүрдэг, бутандаа 16-18 ш навч үүсгэх ба махлагдуу хар ногоон өнгийн навчтай, ургамлын жин 100г. хүрдэг. Хүнсэнд хураахдаа 5-8 ш навчтай үеэс ишийг, хайчилж, огтолж хураадаг. Ургац 2.5-2.8 кг/м2. Хаврын цочир хүйтрэлтэнд тэсвэртэй. Үр нь 3-40С хэмийн дулаанд ургаж эхлэх ба соѐололтын үедээ -60С хэмийн хүйтнийг даадаг

.

Хөрс бэлтгэх

Үржил шим сайтай ялзмагаар баялаг хөнгөн шавранцар хөрсөнд тарина. Хөрсний урвалын орчин pH 6.0- 6.8 саармаг, сул хүчиллэг орчин тохиромжтой. Бууцай тарих талбайг хавар 4-р сарын сүүлч 5-р сарын эхээр трактороор 20-25 см гүн хагалж борнойдон хөрсний гадаргууг тэгшлэнэ. Өрхийн жижиг талбайг хүрзээр гишгэн хагалж тармуураар бөөн шороог буталж тэгшлээд тарина.

.

Тарилт

Ил талбайд хавар эртээс зуны дунд хүртэл тарина. Хүйтэнд тэсвэртэй тул хавар 4-р сарын 20-ноос 5-р сарын 10-даар тарьж эхэлнэ. Мөр хооронд 30-45 см ургамал хооронд 8-10 см зайтай 4-5г/м2 үрийн норсоор 2-4 см гүнд тарина. Өвөл зуны хүлэмжинд өөрсдийн бизнес ургац хураах төлөлвлөлтөө хамааран тарих хугацааг тохируулна. Халаалт дулаан бүрдсэн өвлийн хүлэмжинд хэдийд ч тарьж хурааж болно. Шууд үрээр тарина.

.

Усалгаа ба арчилгаа

Үр тарьмагц сайтар услах ба соѐолж гүйцтэл 3-5 хоног тутамд нарийн шүршүүртэй услуураар зөөлөн усална. Ургалтын хугацаанд усалгааг 5-7 хоног тутам 1м2 талбайд 18-20л нормоор хийнэ.

Бууцайн навчны эрчимтэй өсөлтийн үед түүвэрлэн хураалт хийх замаар цөөлөлт хийнэ. Усалгаа бүрийн дараа хөрс эгшмэгц хөрсийг суллаж хог ургамлыг устгах арчилгааг хамтатган хийнэ. Түргэн ургадаг шинэхэн хэрэглээний навчит ногоо тул химийн бордоогоор бордохоос зайлсхийх нь зүйтэй. Зөвхөн биошингэн бордоог зааврын дагуу хэрэглэж болно.

.

Өвчин хортон, түүнтэй тэмцэх

Түргэн ургадаг, шинэ хэрэглээний ногоон навчны ургац өгдөг тул өвчин хортонд нэрвэгдэх нь бага. Гэвч ээлжлэн тариалалт хийлгүй сэлгээний горим алдагдсанаас, түүнчлэн хэт ган халуун цаг уур, агаарын солилцоо муутай хүлэмжинд ургуулснаас навчин дээр хүрэн толбо үүсэх нь бий. Иймд сэлгээг зөв баримтлах, хүлэмжийн орчны тохиргоог зохих түвшинд байлгах арга хэмжээ авна

.

Хураалт

Үр бүрэн цухуйснаас хойш 30-40 хоноод 6-8 навчтай болсон үед тайрч авна. Ингэснээр цаашдын ургалт эрчимжиж ургах найлзуураас дахин шинэхэн ногоон навчны ургацыг хэд хэд тайрч хураах бололцоотой. Шинэ ногоон навчийг тайрч аван багцлан боох, эсвэл тунгалаг уутанд хийж савлана.

.

Савлалт хадгалалт, тээвэрлэлт

- Бууцайг хөөсөнцөр сав, эсвэл зөөлөн нийлэг хальсан уутанд савлана. Бууцайг багцалж болно.

- Бууцайг 0-20С-ийн температурт, 85-90%-ийн агаарын харьцангуй чийгтэй нөхцөлд 2 долоо хоногоос ихгүй хугацаагаар хадгална. Ноцтой гэмтэлтэй бууцайг хадгалах шаардлагагүй

- Бууцайг хөргөлттэй зориулалтын бүх төрлийн тээврийн хэрэгсэлээр 0-40С-ийн температурт 2-3 хоног тээвэрлэнэ.

Бууцайг савлах, пакетлах загвар

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01