Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Гоньд тариалах технологи

Боловсруулсан: П.Насан-Ариун, Б.Одончимэг

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Биологийн онцлог.

- Тарих хугацаа, үрийн норм.

- Хөрс, бордоо.

- Ач холбогдол.

- Арчилгаа.

- Нутагшсан сорт.

- Хураалт.

- Гоньдын үр үржүүлэг

.

Гоньд – Укроп – Dill

Зураг тайлбар: Гоньдны цухуйц болон ногоон масс жигдрэлт болон үр сууж эхлэх үе

.

Биологийн онцлог

Гоньд хүйтэнд тэсвэртэй, гэрэлд дуртай ургамал. Хэрэглэх хугацааг уртасгах зорилгоор 10-15 хоногийн зайтай тариална. Соёолсноос хойш 20-30 хоногийн дараа ногоон гоньдыг хүнсэнд хэрэглэж болох юм. Соёолсноос хойш 80-100 хоногт үр боловсорно. Үр 3°С-д ургаж эхлэх бөгөөд ургамлын өсөлт 5-8 хэмд явагддаг тул гоньдыг хавар эрт тарих боломжтой. Гэвч ургамлын өсөлтөд хамгийн тохиромжтой дулаан нь 16- 17°С байна.

.

Тарих хугацаа, үрийн норм

Гоньдын ургацыг ашиглах байдлаас хамаарч тарих арга, үрийн норм, суулгах гүн өөр өөр байна. Үр нь хөнгөн учир салхигүй тогтуун өдөр тарина. Давсалгаанд ашиглах бол 5-р сарын 10-наас буюу 6-р сарын эхээр тарих нь тохиромжтой. Учир нь хожуу тариалсан гоньд нь моджоогүй, шинэ байдлаа хадгалсан өнгө, үнэртэй байдаг тул оройн ургацын хэмх давслахад тохиромжтой байдаг. 10 м2 талбайд 12-15 г үрийн нормоор энгийн мөрөөр, үрийг 1.5-2 см гүнд суулгана. Хэнз ногоон навчыг хэрэглэх бол 4-р сарын сүүл 5-р сарын эхний 10 хоногт 10м2 талбайд 20-25г нормоор буюу хэд хэдэн ургац авах бол анхны тарилтаас хойш 21-28 хоногийн зайтай тарина. 1000 үрийн жин 1.5-1.8 г.

.

Хөрс, бордоо

Тариалахын өмнөх жил нь байцаа болон эрт ургацын төмс тарьсан, үржил шим сайтай хөнгөн, хүчиллэг багатай хөрс тохиромжтой. Өрхийн тариаланд хөрс гэсмэгц хөрсийг хүрзээр 18-20 см гишгэж, талбайгаа сайтар тэгшилнэ. 10м2 талбайд 20-25 кг бууц цацна. Талбайг тарихын өмнө усална. Ургалтын үед навчлалт, бундуйлалтын үед нэмэлт бордоо болгон 1м2-д 20г азот, 30г фосфор, 20, калиар бордоно.

.

Арчилгаа

Талбайг хог ургамалгүй байлгах нь гоньдын арвин ургац авах гол хүчин зүйл юм. Үр удаан соёолдог тул хог ургамлыг тухай бүрд нь устгаж, 3-5 удаа услаж, хөрсийг мөр хооронд сийрүүлж өгнө.

.

Нутагшсан сорт

Лесногородский

Дундын болцтой, жигд соёолсноос ногоон массын ургац хурааж эхлэх хүртэл 35-45 хоног, бүрэн болц хүртэл 70-80 хоног. Өндөр ургацтай, 1 ам метр талбайгаас 1,4-2.0 кг ногоон массын ургац хураан авах боломжтой байдаг харин техникийн болцын шатанд 5,5кг хүрдэг. Үнэр амт сайтай, эфирийн тосны агууламж, хуурай бодисын агууламж өндөр. Зөөлөн шүүслэг амттай.

.

Хураалт

Бороо хургүй өглөө, оройн сэрүүнд хураана. Хэнз ногооны навчны ургацыг цухуйснаас хойш 35-45 хоногт ургамлын өндөр 15-20 см болох үед давсалгаанд цэцэглэлт үр суултын эхэн үед түүвэр болон бөөнөөр хураана. Хураасан гоньдыг багцлан сүүдэрт хатаах буюу шинээр нь хүнсэнд хэрэглэнэ. 100 г орчмоор багцалж бооно. 10 м2 тутмаас 8-10 боодол ургац авна.

Зураг тайлбар: ногоон масс болон шүхэр баг цэцгийг нь даршлахад хэрэглэнэ

.

Гоньдын үр үржүүлэг

Гоньдын үр үржүүлгийн агротехник хэрэглээнийхээс онцын ялгаагүй. Үржүүлгийн тариаланд сортын цэвэрлэгээ, хянан баталгаа хийнэ. Үрийн бутан дахь баг цэцгийн дийлэнхэд үрийн болц гүйцмэгц хадаж авна. Оройтвол үр гөвөгдөнө. Хадаж аваад саравчинд берзент дэвсэн болц гүйцтэл дэлгэж хатаана.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01