Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Ил талбайн Лооль тариалах технологи

Боловсруулсан: П.Насан-Ариун, Б.Одончимэг

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Талбай сонгох, хөрс боловсруулалт:

- Үрийг тарилтанд бэлтгэх, үрслэг ургуулах.

- Лоолийн ургалтын үе шат.

- Ургалтын үеийн арчилгаа.

- Нутагшсан сортууд.

- Хураалт

.

Лооль – Помидор – Tomato

Ач холбогдол

Лооль нь А,С, РР1, В1, В2, амин дэмээр баялаг, уураг 0.96%, нүүрс ус 3.5-4.0 %, эрдэс давс 0.7 % агуулдаг. Эрдэс давсны найрлагад кали, кальци, магни, фосфор, төмөр, зэс, цайр, иод, фтор орно. Төрөл бүрийн витаминаар ихээхэн баялаг тул цусыг төлжүүлж, хоолны шингэцийг сайжруулахаас гадна гэдсэнд байх өвчин үүсгэгч зарим нянг устгадаг.

.

Талбай сонгох, хөрс боловсруулалт:

Цэсэнцэрийн овгийн таримал тариалж байсан талбайд 3 жил лооль тарьж болохгүй. Лоолийг ил талбайд аль болохоор наранд ээвэр, чийг дулааны горим сайтай хөнгөн хөрсөнд тариална.

Өмнөгч таримал нь хэмх, байцаа, сонгино, буурцагт ургамал байх нь тохиромжтой. Талбайг намар 22-25 см гүн хагалж өвөлжүүлээд хавар 1га талбайд бууц 20-40 т/га, шүвтрийн шүү 2 ц/га, суперфосфат 3-4 ц/га, хлорт кали 2 ц/га нормоор тооцож бордоод дахин 18-22 см гүн хагалж борнойдно.

.

Үрийг тарилтанд бэлтгэх, үрслэг ургуулах

Лоолийг үрслэгээр ургуулахад 85 %-иас дээш соёололттой үрээр тарина. Мөөгөнцөрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 0.05 %-ийн марганцийн уусмалаар ариутгана. Үрслэгийг бойжуулахдаа 4-р сарын эхний 10 хоногт биологийн халаалттай дарлаганд мөр хооронд 8-10 см, үр хооронд 3-4 см зайтайгаар үрийг 1-1.5 см гүнд тарина.

Үрслэгийг бордох, услах арчилгааг цаг тухайд нь хийн 5-6 навчтай, 50-55 хоногийн настай үрслэгийг ил талбайд мөр хооронд 60-70 см, ургамал хооронд 40 см зайтайгаар суулгана.

.

Лоолийн ургалтын үе шат

.

Ургалтын үеийн арчилгаа

- Ил талбайд суулгасан үрслэгийг шөнийн цагт цочир хүйтрэлтээс хамгаалах арга хэмжээ авах нь чухал. Үүнд: нийлэг хальс, акриль хучлага зэргийг ашиглаж бүтээх буюу цаасан малгай өмсгөх, утаа тавих арга хэмжээ авна.

- Талбайд гадас хатгах буюу хэц татах замаар лоолийн ишийг босгох арга хэмжээ авдаг.

- Илүү салааг танана. /суганы мөчрийг 3-5 см болох үед нь 0.5-1 см уг үлдээж танана/ Лоолийг ургалтын хугацаанд хоёроос доошгүй удаа манахын зэрэгцээ нэмэлт бордоо өгнө.

- Бууцыг 5-8 дахин, сангасыг 12-15 дахин шингэлж ургамлын үндэсний орчим хийж өгнө. Хэрэв эрдэс бордоо байгаа бол 10 л усанд 10 г шүвтрийн шүү, 15 г суперфосфат, 10 г хлорт кали найруулж бордоно. Эрдэс бордооны уусмалаар бордсоны дараа ургамлаа цэвэр усаар шүршиж түлэгдэлтээс хамгаална.

- Усалгааг 1м2 талбайд 30-40 л нормоор 4-5 удаа хийнэ. Усалгаа бүрийн дараа хөрсийг сийрүүлж хог ургамлыг устгана. Төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлж лоолийг 1% -ийн бордсын шингэн буюу зэсийн байвангийн уусмалаар шүршинэ.

.

Нутагшсан сортууд

Сортын нэр: Июльский

Гарал үүсэл: ЗХУ-ын /хуучнаар/ Волгогорадын туршлага станцад 1962 онд гарган авсан. Анх 1963 оноос селекци судалгааны ажилд эх материалыг ашиглаж эхэлсэн ба цуглуулга судалгаанд 1999-2000 онд сорт судалгаанд 2000-2005 онд УСС-д 2005-2006 онд сорьж нутагшсан сортоор батлагдсан

Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Цэсэнцэрийн овогт хамаарагддаг, 1 наст хүнсний ногоо. Үрчгэр гадаргуутай хос бус өдлөг хэлбэрийн тод шар өнгийн навчтай. Навчлалт дунд зэрэг. Иш нь 70-75см өндөр. Шар өнгийн баг цэцэгтэй. Үр жимс нь хавтгайдуу бөөрөнхий , индекс нь 0.5-0.6. Жимс, махлаг эд нь улаан, үр жимс нь 4-5 үүртэй. Эрт цэцэглэж үр жимсээ өгдөг. Цухуйлтын жигдрэлтээс жимс боловсролт эхлэх хугацаа 83-95 хоног. Үрслэг нь шилжүүлэлт сайн даана. Мөөгөнцөр болон вирусын өвчинд тэсвэртэй. Хяналт сорттой харьцуулахад га-аас авах ургац 18.7%-иар давж байсан. Үрслэг шилжүүлэлт даах чадвар сайн. Амьдралт 100 % байдаг. 660-875 ц/га ургацтай.

.

Сортын нэр: Евгения

Детерминант хэлбэрийн өсөлттэй, намхан, нягт, цомхон бут үүсгэдэг.Гол ишний өндөр нь 30-35см Жимс нь үл ялиг хавтгайдуу хэлбэртэй, 60-80гр жинтэй үр жимс үүсгэдэг, нягт, хагардаггүй. Үр жимс боловсорч эхэлснээс хойш түүвэрлэн хураалт 5-6 удаа хийгддэг. Эртийн болцтой /93-128 хоног/ Ургац 5.0-7.75кг/м2, хадгалалт болон тээвэрлэлт сайн даадаг. Бүхлээр нь нөөшлөхөд тохиромжтой. Ганд тэсвэртэй, оройн илжрэл, фитофтор өвчинд тэсвэртэй. Орчны тааламжгүй нөхцөлд ч сайн ургадаг. Эрт ургацын индекс өндөртэй, нийт үр жимсний 50-иас дээш хувь нь ишин дээрээ боловсордог. Үр жимсний хагаралт багатай, дунд зэргийн чихэрлэг өвөрмөгц сайхан үнэр амттай, С аминдэмийн агуулалт өндөртэй сорт юм. Үр жимс нь түүвэрлэж эхэлснээс хойш түүвэрлэн хураалт 5-6 удаа хийгддэг.

.

Хураалт

Лоолийн үр жимс 7-р сарын сүүлч 8-р сарын эхээр бүтэн дэрээ улайж эхэлдэг. Энэ үеэс түүвэрлэн хураана. Мөн дутуу боловсорсон ногоон жимсийг 20-22 хэмийн дулаантай тасалгаанд болцыг нь гүйцээж бүрэн болсон жимсийг 1-20 дулаанд 1 сар хүртэл, хүрэвтэр өнгөтэй жимсийг 2-30 дулаанд 2 сар, ногоон жимсийг 12-22 хэмийн дулаанд 80-85 %-ийн агаарын харьцангуй чийгшилтэй нөхцөлд хадгалж хэрэглэж болно.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01