Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Ил талбайн өргөст хэмх тариалах технологи

Боловсруулсан: П.Алтантуяа, П.Насан-Ариун /ЭША/

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Биологийн онцлог.

- Ээлжлэн тариалалт ба өмнөгч.

- Тарих сортууд.

- Хөрс бэлтгэх.

- Тарилт.

- Усалгаа, Арчилгаа.

- Өвчин хортон, түүнтэй тэмцэх.

- Хураалт.

.

Ач холбогдол

Үр жимсний 95%-ийг ус эзэлдэг ба хүний биед ашиг туст саахар, микроэлементүүд, В, С, РР зэрэг амин дэмээр баялаг шүүслэг ногоо. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээт С амин дэмийг хангахад 250г хэмхийн үр жимс хангалттай байдаг. Хэмх нь давс цууны уусмалд сайхан амт ордог. Бусад төрлийн ногоотой хольж төрөл бүрийн нөөш хийхэд сайхан зохицдог.

.

Биологийн онцлог

Гуатаны овгийн нэг наст өвслөг ургамал бөгөөд эр эм цэцэгт хос бэлэгт үржлийн хэлбэртэй, махлаг шүүслэг хуурамч жимсгэнэтэй. Ороож ургадаг урт мөлхөө иштэй , олон салбарлан зэллэж ургадаг өргөслөг урт иштэй. Ишний үзүүртээ гох дэгээтэй, орчин тойрныхоо ургамлууд руу асаж авирч ороож ургадаг тул ороонго ургамал ч гэх нь бий. Үндэсний систем нь сул хөгжилтэй, хөрсний өнгөн хэсэгт /15-20 см гүнд/ тархан ургадаг. Бүтэн илтэс бүхий том навчтай. Лавир буюу өнцгөрсөн хэлбэрийн навчтай, навчнууд ишин дээрээ дараалан суусан байрлалтай. Цэцэг тод шар өнгөтэй. Эр цэцэг цөөн том, эм цэцэг жижигхэн олон. Маш олон тооны үр жимс үүсгэдэг. Үр жимсний хальс барзгар,өргөслөг гадаргуутай цилиндр хэлбэртэй үзүүр рүүгээ нарийн урт зуувин хэлбэртэй, уртаараа 6-8, 8-12см хүртэл томорч ургадаг. Өргөст хэмх дулаанд дуртай, гэрэлсэг ургамал. 23-300С дулаантай нөхцөлд тохиромжтой сайн ургадаг.

.

Ээлжлэн тариалалт ба өмнөгч

Эрдэнэ шиш, эртийн төмс вандуй буюу буурцагт ургамал тарьж байсан талбай сайн өмнөгч болдог

.

Тарих сортууд

Манай оронд Муромский-36, Алтайский ранный, Изъящный Элиза F1 зэрэг нутагшсан болон ирээдүйтэй сортуудыг өргөн тариалж байна.

.

Хөрс бэлтгэх

Хөнгөн сэвсгэр хөрсөнд сайн ургадаг тул тарих талбайг хагалж боловсруулахын өмнө сайтар ялзарч задарсан бууц 1м2 талбайд 3-4 кг нормоор хийж бордоно. Хөрсийг 25-27 см гүн хагална. Өрхийн жижиг талбайг хүрзээр гишгэн хагалж тармуураар бөөн шороог буталж тэгшлээд тарина.

.

Тарилт

Хэмхийг том цутгалт сайтай 90%-иас дээш соёололттой үрийг марганцын 0.05%-ийн уусмалд 24 цагийн турш ердийн тасалгааны нөхцөлд дэвтээж усаар зайлж сонин дээр дэлгэж сэврээн эртжүүлэлт, ариутгал хийж тарина.

Тарих

Хугацаа

Тэжээлийн талбай,см

Гүн, см

Үрийн норм.г/м2

Ил талбайд

Y/25-YI/5

60х8-10

2-3

5-6

.

Усалгаа, Арчилгаа

Өргөст хэмх нь цухуйх, соёолох, навчлах, цэцэглэх, жимслэх зэрэг үе шатыг дамжин ургах бөгөөд навчлалт, жимслэлтийн үе шатандаа ус ихээр шаарддаг. Иймд усалгааг 7-10 хоног тутам хангалттай хийж өгвөл ишний өсөлт эрчимтэй явагдаж мөлхөж урган навч талбайг бүрхдэг.

Хог ургамлыг ишний өсөлт эрчимжихээс өмнө түүж цэвэрлэн хөрсийг сийрүүлнэ. Навчны суганд нь 1 буюу 2 эр, 5-7 эм цэцэг үүсдэг. Эр цэцэг нь эхэлж үүсээд түүнээс хойш 2-7 хоноод эм цэцэг үүсдэг нэмэлт тоос хүртээлт хийж өгснөөр үр жимсний ургацыг нэмэгдүүлдэг тул гар аргаар зориудаар тоос хүртээнэ. Хамгийн гол арчилгаа бол түүвэр хураалт юм. Жимслэлт эхэлснээс хойш 2-3 хоног тутам жимс томорсон эсэхийг шалгаж болц гүйцсэнийг хурааж авснаар дараа дараагийн жимсний өсөлтийг түргэтгэнэ. Хураалт хийсний дараа усалгааг хийж байх нь үр жимсний хэлбэр дүрс гажихаас сэргийлэх, ургац нэмэгдүүлэх ач холбогдолтой

.

Өвчин хортон, түүнтэй тэмцэх

Дулаан, чийглэг нөхцөлд бактерийн өвчин тархах нөхцөл бүрддэг. Навч шарлаж хумийх шинж илэрвэл 1%-ийн бордсын шингэнийг бэлтгэж шүршинэ. Ил талбайд шүлхий хачиг, гуатны бөөс зэрэг хортонууд элбэг тохиолдоно. Эдгээртэй тэмцэхдээ ойр орчны хог ургамлыг устгаж 0.2-0.3%-ийн децис, сумифцидин уусмалаар найруулан шүршинэ.. Өвчтэй ургамлыг заазална.

.

Хураалт

Хэмх бүрэн соёолсноос хойш 35-50 хоногийн дараа анхны жимсээ өгч эхэлнэ. Хураалтыг 2-3 хоногийн зайтайгаар түүвэрлэн хураана. Хураалтын ажлыг усалгаатай хамтатган хийнэ. Хураалтын үед иш навчийг гэмтээлгүй хураана. Үр жимсийг хэмжээгээр нь ялгана.

.

Хэмхийн үр жимсний ангилал

Анги

Жимсний урт, см

Жимсний голч, см

I зэрэг

6-9

2.5-3.0

II зэрэг

9-12

3.0-3.5

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01