Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Хүлэмжийн хэмх тариалах технологи

Боловсруулсан: П.Насан-Ариун , Ц.Нарандэлгэр

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Биологи шинж чанар.

- Хөрс.

- Үрслэг бойжуулах.

- Өргөст хэмхийн ургалтын үед хийгдэх арчилгаа.

- Хүлэмжинд бордоо хэрэглэх.

- Усалгаа.

- Сорт

.

Ач холбогдол

Хэмхийн үрт жимсний үнэт чанар нь түүний амтлаг байдал нь хүний хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлэн идсэн хоолыг түргэн шингээх үйлчилгээ бүхий пептонжуулагч фермент агуулдагт оршино.

Хэмхэнд таньд өдөр тутамд шаардлагатай бараг бүх витамин байдаг. Зөвхөн нэг өргөст хэмхэнд витамин В1, В2, В3, В5, В6, фолын хүчил, витамин С, кальци, төмөр, магни, фосфор болон кали агуулагддаг байна. Мөн гоо сайханд өргөн ашиглагддаг.

.

Биологи шинж чанар

Хэмх бол дулаансаг ургамал. Үр соёолж эхлэх доод температур 14-150С. Түүнээс дооших дулаанд үр соёолдоггүй. Үр хамгийн түргэн /3-5 хоногт/соёолох зохистой дулаан нь 25-300С байдаг. Хоногийн температурын хэлбэлзэл 80С-ээс илүү гарахгүй байвал зохино. Гэрэл муутай нөхцөлийг харьцангуй сайн тэсвэрлэдэг ургамал бол хэмх юм. Хөрс агаарын чийгшлийг онцгой их шаарддаг ургамал. Энэ нь ургамлын үндэсний систем ядмаг, навчны бүтэцтэй холбоотой.

Ургамал хэвийн өсөж хөгжиж жимслэхэд ХБЧБ-ын 80-аас дээш хувь, агаарын чийгшил 80-90 % байх шаардлагатай. Хөрс, агаарын чийгшил үүнээс буурахад усны гачигдал үүсч ургамлын өсөлт, жимслэлт зогсоно. Ийм нөхцөлд үрт жимс жижигэрч, гашуун хэлбэр нь гаж буруу болж, ургамал түргэн хөгширч удалгүй үхдэг.

Хөрсний агааршилт, үржил шимд хэмх онцгой өндөр шаардлагатай. Бүтэц сайтай, үржил шимтэй хөрсөнд хэмх хамгийн сайн ургана. Байцай, сонгино, лооль дараа тариалахад сайн ургана.

.

Хөрс

Хүлэмжийн хөрсийг бэлтгэхэд хоёр зүйлийг онцгойлон анхаарах хэрэгтэй байдаг.Энэ нь хөрсний агаар нэвтрэх чадвар, түүнд агуулагдах эрдэс бодисын хэмжээ юм.

Хүлэмжин дэх тариаланд борооны ус нэвтэрдэггүй учраас ургамлын хэрэглээнээс илүү гарсан бордоо болон эрдэс бодисууд урсаж саармагжилгүйгээр хуримтлагдсаар ургамлын ургалтанд сөрөг нөлөөллийг бий болгодог. Ингэснээр зарим эрдэс бодисуудын хэмжээ хөрсөнд хэт ихсэх ба хэт багасах бөгөөд ургамал ургахад саад болохоос гадна өвчлөх нөхцлийг бүрдүүлдэг.

Мөн тодорхой хэмжээний хязгаарлагдсан талбайд тариалалт хийдэг учраас ойр ойрхон газрыг нь хагалах агротехнологийн арчилгаа хийдгээс шалтгаалж хөрс амархан дагтаршдаг. Иймд хүлэмжийн хөрснийг нягтралаас хамгаалах үндсэн дээр хүлэр, үртэсээр баяжуулах шаардлагатай.

.

Үрслэг бойжуулах

Хамгаалагдсан хөрсний бүхий л байгууламжид нэгж талбайд маш олон ургамлыг өсөлт хөгжилтийн эхний тодорхой үе хүртэл ургуулдаг. Дараа нь ургац авах зорилгоор ил болон нийлэг хальсан бүрхүүл дор тухайн таримлын нэр төрөл, сортын онцлогт тохируулан зохистой тэжээлийн талбайд үрслэгийг шилжүүлэн суулгана.

Үрслэгийг зориулалтын хоовон буюу полиэтилэн материалыг ашиглан хийж бойжуулна. Үр тарих хөрсийг бэлтгэхдээ үржил шимт хөрс, сайтар ялзарсан бууц, элс зэргийг 2:1:1 хэмжээтэй багсарч хоовонд хийн чийглэж өгнө. Нэг хоовонд 1-2 ширхэг үрийг 1. 0 см гүнд суулгана.

Үрслэг бойжуулахад тохиромжтой дулаан нь ургамлын цухуйлт хүртэл 25-300С, цухуйлтын дараа өдөртөө 20-240С, шөнөдөө 16-180С байвал хамгийн тохиромжтой. Үрслэгийн усалгааг 20 хэмээс доошгүй бүлээсгэсэн усаар хийх нь илүү зохимжтой байдаг. Шилжүүлэлтэд бэлэн болсон хэмх 3-4 жинхэнэ навчтай байвал зохино.

.

Өргөст хэмхийн ургалтын үед хийгдэх арчилгаа

Хөрсний чанар (pH)

Хөнгөн саармаг болон сул хүчиллэг хөрс тохиромжтой (6.4-7). Хүчиллэг хөрсийг 3-4 жил тутамд саармагжуулах шаардлагатай.

Усалгаа

Ургалтын хугацаанд 8-10 удаа услах ба үр жимс үүсэх үед хамгийн ихээр ус шаардана.

Үрслэг бойжуулах үед усалгааны горим баримтлагдаагүйгээс ургамал сульдах аюултай.

Үрийг тарилтанд бэлтгэх

Хэмхийн үрийг тарихын өмнө ариутгана. Тариалах хүлэмжний төрлөөс шалтгаалж үрслэгийг бэлтгэхдээ хугацааг тохируулна.

Бордох

Хэмх нь үржил шим сайтай, ялзмагаар баялаг хөрсөнд сайн ургана.Нэмэлт бордоо:

Бууц, NPK 30:20:6

Сайн өмнөгч

Байцай, сонгино, лооль

Тохиромжгүй өмнөгч

Гуатаны овгийн таримал

Үрслэг тарих, бойжуулах

Үрслэгийг талбайд тарихаас өмнө 20-30 хоногийн өмнө тарина.

Тарих бүдүүвч

Тохиромжтой тэжээлийн талбай 70х40 см

Тарих гүн

Үрийг 1.0см гүнд суулгана.

Сойж уях

30-40 см өндөр болмогц зориулалтын зөөлөн уяагаар сойж уяна.

Өвчин, хортон

Өвчин: Бактерийн өнцгөн толбожилт, альтернариоз, антракноз, хуурмаг гуалах

Хортон: шүлхий хачиг, цагаан далавчтан, бөөс

Арчилгаа

Ургалтын хугацаанд 5 удаа сийрүүлэх, бордох, услах, хог ургамал устгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Танал тайралтыг 1-5 –р үеийн салаа мөчрийг нэг жимс, нэг навч гэсэн дарааллаар танана. Үүнээс хойш сортын онцлогоос нь хамаарч таналт хэлбэржүүлэлтийг сонгоно.

Хураалт

Үр жимсийг хураахдаа зориулалтын хайч хэрэглэнэ. Хураалтыг 3 хоног тутамд түүвэрлэн хураана.

.

Хүлэмжинд бордоо хэрэглэх

Хүлэмжийн нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бордох системийг мөрдөнө. Бордох системд тарилтын өмнөх үндсэн бордоо, тарилтын үеийн болон ургалтын хугацааны нэмэлт тэжээл ордог. Хүлэмжинд эрдэс болон биологийн гаралтай бууц, бууцны шингэн, биоялзмаг, азофос, ризобактерийн бордоонуудыг өргөн хэрэглэх нь зүйтэй.

.

Усалгаа

Хүлэмжинд дуслын усалгааны систем тохиромжтой. Хөрсний зохистой чийгийн хэмжээ ургамал ургалтын эхэн үед ХЧББ-ийн 75-80%, жимслэлтийн үед 85-90% гэж үздэг. Хөрсөн дэх чийг илүүдэх юмуу дутагдвал ургамлын өсөлт хөгжилтийн хэмнэл алдагдаж үрэвч гөвөгдөх, навч унах, үр жимс хэлбэр дүрсээ алдах, улмаар ургац буурахад нөлөөлөх тул усалгааг цаг хугацаанд нь хийж байх шаардлагатай.

.

Сорт

Сортын нэр: Saladin F1

Ирээдүйтэй сортоор 2016 онд батлагдсан. Эртийн болцтой, ургац арвинтай, үрслэг шилжүүлэн суулгаснаас анхны хураалт 63-73 хоногт эхэлдэг. Үр тарьсанаас хойш 1-3 хоногийн дараа цухуйна. Цухуйлтын жигдрэлтээс үр жимс боловсролт 110 хоногт үргэлжилнэ. Үрслэг шилжүүлэлт сайн даадаг, амьдралт 98-100 % байдаг. Судлагдсан жилүүдэд нэгж талбайгаас 13.8-14.2 кг/м2 ургац өгсөн байна.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01