Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Хүрэн манжин тариалах технологи

Боловсруулсан: Ж.Байгалмаа /доктор Ph/, Ц.Нарандэлгэр /доктор Ph/

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Биологийн онцлог.

- Ээлжлэн тариалалт.

- Хөрс бэлтгэх.

- Тарилт.

- Арчилгаа.

- Хураалт.

- Хадгалалт.

- Тарих сортууд.

- Хүрэн манжингийн ургалтын үед илэрдэг өвчин ба хортон, түүнтэй тэмцэх арга

.

Ач холбогдол

Винегрет, борщ, эмчилгээний шүүс болон өөр олон төрлийн хоолны гол түүхий эд нь хүрэн манжин байдаг. Хүрэн манжингийн үндэс үр, иш, навч зэрэг бүх эд эрхтэнг хүнсэнд хэрэглэдэг төдийгүй түүнд В, РР, С - ийн төрлийн амин дэмүүд агуулагддаг байна. Мөн түүний навчинд А амин дэмээс гадна йод, магний, кали, кальци, төмөр, зэс, фосфор, цинк зэрэг микроэлементүүдийг агуулна. Үндэс үрэнд агуулагдах бетаин нь хүний биед уураг шингээлтийг 100% дэмждэг.

Хүрэн манжин хүний биеийн дархлааг дэмжхээс гадна хоол боловсруулах эд эрхтгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүнд металлыг гадагшлуулах, хавран эсрэг эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргуудад хэрэглэдэг.

.

Биологийн онцлог

Бусад үндэс үрт ногоонуудаас дулаанд дуртай тарималд тооцогддог. Үр нь 6-80С хэмд ургах бөгөөд ургалтын үед 15-250С хэм хамгийн тохиромжтой. Хөрсний чийг тохиромжтой нөхцөлд үр нь 40С байхад 20-22 хоногт, 10-110С байхад 10-12 хоногт, 15-180С байхад 4..5 хоногт багтаж соёолно. Намар агаарын хэм 8-110С хүртэл буурхад навчны өсөлт зогсонги байдалд орж үндэс үр томорч эхэлнэ.

.

Ээлжлэн тариалалт

Солбицон тоос хүртэнэ. Түүний сорт, янз зүйлүүд хоорондоо амархан эвцэлдэхээс гадна чихрийн манжинтай амархан эвцэлдэнэ. Иймээс 2000 метрээс доошгүй зайн тусгаарлалт хийж үрийг ургуулна. Хэмх, төмс, сонгино, лооль зэрэг таримлууд сайн урьдавч болж өгнө.

.

Хөрс бэлтгэх

Хөнгөн элсэнцэр, сул шүлтлэг урвалжтай (ph = 5.5-6.5) хөрс тохиромжтой. 2-3 жилийн өмнө бууцаар бордсон талбайг сонгоно. Ийм тохиолдолд эрдэс бордоо хэрэглэх шаардлаггүй. Намар урьдавч таримлын хураалтын дараа 6-8 см гүнд диск болон борнойгоор сийрүүлж хөрс хөлдхөөс өмнө 20-22 см-ийн гүн намрын хагалгааг хийнэ. Хаврын хагалгаа 23-25 см гүн хагалхын зэрэгцээ үрийг тарьхаас өмнө чийг хааж борнойдож, урьдчилан хог ургамлыг устгах зорилгоор гербицид (Симба КЭ 1.3-2 л/га, Бицепс 22МКЭ 3 л/га) цацна.

.

Тарилт

Эрт ургац авч шинэ байдлаар хэрэглэх зорилгоор хөрс 6-80С хэм халах үе буюу IV сарын сүүлээс тарина. Удаан хугацаагаар хадгалаж хүнсэнд хэрэглэх зорилгоор VI сарын дунд болон сүүлийн 10 хоногт урьдчилан 250-300 м3 нормоор усалж тарина. Үрийг өргөн мөрөөр (мөр хооронд 45-60 см), туузлан (40 х 40 х 60 см) тарих аргуудыг ашиглаж тарина.

Олон үрт сортыг 12-16 кг/га, нэг үрт сортыг 8-10 кг/га нормоор, үрийг хөнгөн элсэнцэр хөрсөнд 3 см, хүнд шаварлаг хөрсөнд 4-5 см гүнд суулгана.

.

Арчилгаа

Хүрэн манжингийн арчилгаанд мөр хоорондын сийрүүлэлт, ургамлын цөөлөлт, усалгаа, ургамал хамгаалах арга хэмжээ зэрэг ажиллагаанууд орно.

Талбай өрөмтөх, эхний хог ургамал гарсан үед дүүжин борнойгоор хөндлөн явж сийрүүлэхийн зэрэгцээ хог ургамлыг утсгах арга хэмжээ авна, хэрэв гараар бол эхний сийрүүлэлтийг 5-6 см, 2 дахь сийрүүлэлтийг 6-8 см, 3 дахь сийрүүлэлтийг 12 см хүртэл гүн хавж хөрсийг сийрүүлэнэ. Жинхэнэ 2 навч гарсан үед 1 га талбайд 300-350 мян.ш байхаар тооцож эхний цөөлөлтийг хийнэ. 2 дахь цөөлөлтийг жинхэнэ 4-5 навчтай үед 8-10 см зайтай байхаар хийнэ.

Хүрэн манжин шар луувангаас их чийгийг шаарддаг тул соёололт, жинхэнэ навч үүсэх үед хамгийн ихээр усалгааг хийх хэрэгтэй байдаг. Ургалтын хугацаанд усалгааг хээрийн чийг багтаамжийг (ХЧБ) бууруулах зарчмаар 70-65% хүртэл хийнэ. Харин ургац хураалт эхлэхээс 20-25 хоногийн өмнө усалгааг бүрэн зогсооно.

Хүрэн манжингийн тэвгэн навч гарсан үед хамгийн ихээр хор хөнөөл учруулдаг манжингийн шөвгөр хушуут, манжингийн бүүрэг, манжингийн ялаа зэрэгт Карате, Сумицидин зэрэг инсектицидээс 0.3-0.35 г/га тунгаар ажлын уусмал бэлтгэн шүршиж тэмцэнэ.

.

Хураалт

Хүрэн манжинг сортын болцын онцлог шинжээс шалтгаалж хураалт хийдэг. Хуурай дулаан үргэлжилсэн намар хураалт хийхийг бага зэрэг хойшлуулах, харин хүйтэн бороо хур ихтэй жил хураалтыг эрт хийх нь чухал байдаг. Хураалтыг ихэвчлэн гараар хийх бөгөөд үндэс үрэнд наалдсан шороог сэгсэрч салгах, навч ишийг 1-1.5 см-ээс илүүгүй тайрч хүнсний хэрэглээний стандартын хэмжээтэй ялгаж савлана. Савласан манжинг худалдан борлуулах буюу удаан хугацаагаар хадгалах зоорь, агуулахруу тээвэрлэнэ.

.

Хадгалалт

Хураалтын үед үндэс үрийг гэмтээгээгүй (хайрагдсан, бяцарсан г.м.) нөхцөлд 7-8 сар хүртэл хадагалах боломжтой. Хадгалалтад 11-12 см орчим диаметртэй үндэс үрийг оруулах нь хамгийн сайн гэж үздэг. Төмстэй хамт нэг зооринд хадгалахад тохиромжтой байдаг. Энгийн галалгаатай зооринд +1-+40С хэмд, агаарын харьцангуй чийгшил 90-95% байвал зохино.

.

Тарих сортууд

Pablo F1 – Манай оронд 2014 онд ирээдүйтэй эрлийз сортоор батлагдсан, дунд эртийн болцтой (78-110 хоног). Экологийн ямарч нөхцөлд тогвортой арвин ургац өгдөг, цухуйснаас хойш 3 сарын дараа хураах боломжтой. Үндэс үрийн дундаж жин 100 г, махлаг эдийн өнгө хурэн улаан, шүүслэг, амлаг. Үндэс үр хагардаггүй, цэцгийн иш үүсдэггүй. Таваарлаг чанар өндөртэй (90-96%). Үндэс үрэндээ сахар болон бетаины өндөр агууламжтай. Шинэ хэрэглээ, дахин болоьсруулах, эрт ургацаар багцалж борлуулах, халгалалтын аль алинд тохирдог.

Boro F1 Манай оронд 2014 онд ирээдүйтэй эрлийз сортоор батлагдсан, дунд болцтой (105-120 хоног). Үндэс үр нь зөв бөөрөнхий хэлбэртэй, гөлгөр гадаргуутай, 150 г дундаж жинтэй. Экологийн ямарч нөхцөлд дасан зохицох чадвартай, арвин ургацтай (600-800 ц/га). Сахарын өндөр агууламжтай, шүүслэг, чанаж болгосон ч өнгө алдахгүй. Церкоспориоз, альтернариоз зэрэг өвчинд тэсвэртэй.

Одноростковая – Манай оронд 2016 онд нутагшсан, дундын болцтой сорт (89-135 хоног). Үндэс үр нь бөөрөнхий хэлбэрийн, хүрэн бор өнгийн нимгэн хальстай. Махлаг эд нягт, шүүслэг, цагираг үл мэдэгдэм улаан хүрэн өнгөтэй. Нэг үрт сорт, нийт үрийн 98% нь нэг үртэй тул цөөлөх арга ажиллагааг хөнгөвчилдөг. Таваарлаг чанар өндөр (87-99%).

Үндэс үрийн дундаж жин 150-300 г, хэрэглээний ургац 4.8-10 кг/м2. Өнгө үзэмж сайтай, хадгалалт сайн даадаг.

Бордо 237 – Манай оронд 1991 онд нутагшсан, дундын болцтой сорт (90-120 хоног). Хүйтэнд тэсвэртэй, чийгэнд мэдрэмтгий тул чийгийн хангамжаас шалтгаалан ургах хугацаа уртасч богиносдог. Амт сайтай, шинэ байдлаар хүнсэнд хэрэглэх мөн нөөшлөхөд тохиромжтой. Үндэс үрийн дундаж жин 200-450 г, 350-600 ц/га таваарын ургац өгнө. Хадгалалт даах чадвар 80-97%. Тод, жигд хүрэн улаан өнгийн махлаг эдтэй, цагираг үл мэдэгдэм. Хам үр нь нэг болон 2-3 үрт хэсгээс бүрдэнэ.

Шарын гол 48 – дундын болцтой (100-110 хоног), манай оронд 2005 онд нутагшсан. Үндэс үр нь бөөрөнхий хэлбэрийн, хүрэн бор өнгө бүхий нимгэн хальстай. Үндэс үрийн орой овгоргүй, навчны шилбэ цомхон байрлалтай. Махлаг эд нягт, шүүслэг, цагираг үл мэдэгдэм бөгөөд улаан хүрэн өнгөтэй. Хэрэглээний ургац 4.8 кг/м2. Хүнсэнд шинээр хэрэглэхээс гадна нухаш, нөөш хийхэд тохиромжтой. Хам үр бүхий үртэй, үр нь 3-4 талтай. Үндэс үрэндээ С амин дэм 31.3 м%, сахар 11.2%-ийг агуулна.

.

Хүрэн манжингийн ургалтын үед илэрдэг өвчин ба хортон,түүнтэй тэмцэх арга

Нэр

Шинж тэмдэг

Илрэх хугацаа

Химийн арга

Биологийн арга

Уламжлалт арга

Өвчин

Церкоспориоз

Навчны гадаргуу дээр хүрэн хүрээтэй саарал өнгийн толбо илэрнэ

Зуны сүүлч

Ридомил, Акробат,

Анхны шинж тэмдэг илэрсэн үед Фитоспорин

Сэлгээ баримтлах, намрын хагалгааны өмнө эрдэс бордоо хэрэглэх

Хуурамч гуалах

Залуу навчгы доод хэсэгтягаан өнгийн өнгөр үүснэ

Зуны эхэн үед

Тарих үрийг ариутгах

0.4%-ийн боордсын шингэн шүрших

Сэлгээ баримтлах, намрын хагалгааны өмнө эрдэс бордоо хэрэглэх

Хуурай илжрэл

Үндэс үрийн гадаргуу дээр хар өнгийн мөөгөнцөр байдлаар илэрнэ

Хадгалалтын үед

Тарих үрийг ариутгах

Боордсын шингэн, биофунгицид

Сэлгээ баримтлах, ургалтын хугацаанд зөв бордох

Хортон

Манжингийн бөөс

Навч шарлаж хатна

Ургалтын бүх үед

Актара, Конфидор, Банкол

Фитоверм, Агровертин, Биоискра

Сонгино, сармисны хальсны хандаар шүрших

Манжингийн шөвгөр хушуут

Навчны зөөлөн эдийг иднэ

Ургалтын бүх үед

Карате, Сумицидин

Төмсний булцуугаар урхидах

Хог ургамлыг устгах, гүн хагалах

Манжингийн бясаа

Тэвгэн навчийг гэмтээнэ

5-р сарын эх болон дунд

Тарих үрийг ариутгах

Фитоверм

Сэлгээ баримтлах, хог ургамал устгах, тарих хугацааг зөв сонгох

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01