Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Хулууны тариалах технологи

Боловсруулсан: Б. Мөнхтөр /ЭША/, П. Алтантуяа /ЭША/

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Биологийн онцлог.

- Морфологи онцлог.

- Ээлжлэн тариалалт ба өмнөгч.

- Тарих сортууд.

- Хөрс бэлтгэх.

- Тарих арга.

- Арчилгаа.

- Усалгаа ба бордоо.

- Өвчин хортон, түүнтэй тэмцэх.

- Хураалт.

.

Ач холбогдол

Хулуу нь хатуу хальстай зузаан махлаг эдтэй тослог, шүүслэг том үр жимст ногоо. Үр жимс нь улбар шар, шар, ногоон, бүдэг ногоон, тод ногоон, сааралдуу өнгөтэй каротин агуулдаг тул хүний биед нэн ач холбогдолтой фолийн хүчил, төмөр, магни, кальци, фосфор, натри, төрөл бүрийн эрдэс давсууд агуулдаг.

Хүнсний үнэт таримал. Нарийн боов, нухаш, пюре хүүхдийн хоол тэжээл чанамал хийхэд өргөн ашигладаг. Хоол хүнсэнд жигнэж хэрэглэхэд нэн тохиромжтой. Хүний биеэс хорт бодисыг гадагшлуулах, чихрийн шижин өвчин анагаах ач холбогдолтой. Хулууны үр жимсний 100г түүхий эдэд ус 82-92%, 1.5-2мг уураг, 0.1-0.45мг, 3-4мг саахар, С амин дэм15-25мг% тус тус агуулагддаг

.

Биологийн онцлог

Дулаанд дуртай ургамал. Чийгтэй хөрсөнд сайн ургадаг. Ургах тохиромжтой дулаан 20-250С түүнээс дээш халуун дулаанд сайн ургадаг. бүс нутагт тариалдаг. Ганд тэсвэртэй тул үндэсний систем хүчтэй хөгжсөн байдаг. Салхи ихтэй нутагт тариалах нь тохиромжгүй. Нөмөр нөөлөг газрыг сонгон тариалах нь зүйтэй.

.

Морфологи онцлог

Нэг наст өвслөг ургамал. Хулууг ердийн буюу хатуу хальст, том жимст буюу аварга хулуу гэж ангилдаг. Хулуу 4м хүртэл урт ургадаг зэллэг иштэй. Үндэс нь 3 м тархан ургадаг. Долгиолог ирмэг бүхий бөөрөрхүү хэлбэрийн дугуйдуутом далбагар навчтай. Эр эм цэцэг үүсч өөрөө өөртөө тоос хүртэн жимсэлдэг. Нэг ургамал 8-10 м2 талбай эзэлж ургадаг.

Үр жимс нь том 5-10кг хүрдэг Жимсний хэлбэр бөөрөнхий дугуй, цлиндр гонзгой зуувин г.м махлаг эд улбар шар өнгөтэй. Жимсний хальс зузаан, хальс нь судалгүй, харин 3-4 ховилтой мэт. Үр нь хавтгай том зуувин, цагаан шаргал бүдэг ногоондуу өнгөтэй, хатуу хальстай.

.

Ээлжлэн тариалалт ба өмнөгч

Хулууг нэг талбайд 2-3 жилээс цааш давтан тариалж болохгүй. Төмс байцай, буурцагт ургамал тарьж байсан талбай сайн өмнөгч болдог.

.

Тарих сортууд

Хулууны дэд зүйл олон тул соортууд өргөн сонголттой. Аварга хулууны Улыбка, Красавица, Оранжевая зэрэг сортууд тариалагддаг ба ургалтын хугацаа 75-85 хоног. Ургац

Мөн ногоон хальст хулууны Малышка, Зорька Изъящная, кабачки хулууны Сочка Сокавая зэрэг олон соортууд тохиромжтой сайн ургадаг.

.

Хөрс бэлтгэх

Дулаан сайн шингээдэг, агааржилт сайтай хөрсөнд тохиромжтой сайн ургадаг тул элсэнцэр хөрсөнд тарих нь зүйтэй. Хөрсний уусмалын орчин 7.5-8.5 байхад тохиромжтой. Хавар тарихын өмнө хөрсийг 22-25 см гүн хагалж боловсруулна. Талбайг бууцаар 30-40тн/га нормоор бордож хагалгаа, борнойн боловсруулалт хийнэ

.

Тарих арга

Хулууг үрсэлгээр тарина. Хүлэмжийн нөхцөлд томоохон хоовонд үрийг тарьж 25-30 хоног ургуулаад 2-3 навчтайд ил талбайд шилжүүлнэ.

Үр тарих, үрслэг бойжуулах

Ил талбайд шилжүүлэн тарих

Үрслэг бойжуулах

Үр тарих хугацаа

Тарих гүн,см

Үрслэгийн нас

Шилжүүлэх хугацаа

Үрслэгийн навчны тоо

Суулгах зай, см

Хүлэмж

IY/5-10

3-5

25-30

Y/25-30

2-3

70х70 70х50

.

Арчилгаа

Ургалтын хугацаанд зэрлэг авах, хөрс суллах,мөчир салаа танах, тоос хүртээх зэрэг арчилгааг цаг тухай бүрт хийнэ. Цэцэг жимс гараагүй салаа мөчрийг тайрч авна. Цэцэглэлтийн үед олон жижиг эм цэцэг гарах бөгөөд эр цэцэг том бөгөөд цөөн гарна. Энэ үе шатанд тоос хүртээлт хийнэ. Тоос хүртээлт хийхдээ тоос боловсрч гүйцсэн эр цэцгийг тасдаж эм цэцгүүд дээр сэгсрэх маягаар өглөөгүүр нар мандсан үед хийвэл тохиромжтой байдаг. Хулууны ургамал өөрөө өөртөө болон шавьжаар тоос хүртдэг. Эм цэцгүүдийн гаралт жигдэрч гүйцэх үед нэг ургамал дээр 2-3 жимс ургуулхаар тооцон цэцгийг танана. Үр жимсний хөгжил явагдаж өндөгнөөс томхон болох үед жимсийг дээш гарган тавьж болно.

.

Усалгаа ба бордоо

Ургалтын эхэн үед 7-10 хоног тутам услана. Цэцэглэлт жимслэлтийн үед услах хугацаа 5-7 хоногт хийнэ. Ургалтын үеийн нэмэлт бордоог уусмал хэлбэрээр эрдэс бордоо (NPK –ийн нийлмэл бордоо)-г 10л усанд 20г тунгаар найруулж бутны үндэс орчим руу услах байдлаар бордоно.

.

Өвчин хортон, түүнтэй тэмцэх

Хулуу гуатан овгийн таримлуудын өвчин, хортоноор хөнөөгддөг. Голчлон антрокноз, хуурмаг гуалах, үрсэлгийн үед хар хөл зэрэг өвчин зонхилон тархдаг.

Өвчний тархалтыг хязгаарлахад агротехникийн арга хэмжээг авах нь чухал. Тухайлбал ЭТС сэлгээг зөв баримтлах, тарих үрийг халуун аргаар ариутгах, талбайд байнга үзлэг хийж навчин дээр толбожилт байгаа эсэхийг шалгах, хэрэв өвчилсөн ургамал байгаа бол заазлах зэрэг арга хэмжээг авна. Хуурмаг гуалах өвчний үед ургамалд сүүний цийдмэг, өндөгний шарын бэлдмэлээр навч руу шүршинэ.

.

Хураалт

Хураалтыг жимс боловсорсон тухай бүрт нь түүвэрлэн хураана. 1м2 талбайгаас 2-3 кг жимс өгнө. Хулууг дулаан байранд олон хоногоор хадгалдаг. Хадгалалт тээвэрлэлт сайн даадаг.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01