Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Порей сонгино тариалах технологи

Боловсруулсан: П.Насан-Ариун, Ц.Нарандэлгэр

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Тариалах арга, хугацаа, арчилгаа.

- Ургалтын үеийн арчилгаа.

- Хураалт.

- Ирээдүйтэй сортын онцлог чанар

.

Ач холбогдол

Порей сонгино бусад төрлийн сонгинотой харьцуулахад хурц ааг, үнэр амтгүй хүхрийн агуулалт өндөртэй тул хоолны дэглэм сахиж байгаа үед нэн чухал тарималд тооцогдох бөгөөд эрдэс давс, органик хүчлийн нэгдлүүдээр баялаг тул хоолны дуршил нэмэгдүүлээд зогсохгүй холестериныг багасгаж, цөс, бөөр, элэгний үйл ажиллагааг сайжруулна. Мөн калийн агуулалт өндөр тул (250 мг/100г хуурай бодисонд) хоол боловсруулах эрхтэн системийг идэвхижүүлдэг (Седова, 1979, Кирсонова, 1989).

Порей сонгино нь бөөрөнхий сонгино, урт сонгино, саримсыг бодвол эфирийн тос багатай. Иймд ааг багатай, илүү чихэрлэг тул хоолонд тэдгээрийг бодоход их хэмжээгээр орно. (Ф.В.Церевитиновын, М.И.Княгинчев, 1960) тодорхойлсноор түүнд 0.056-0.067 % органик холбоос бүхий хүхэр агуулдаг. Хуурамч ишэнд 13.52 % хуурай бодис, 10.24 % нүүрс ус, 1.76 % уураг, 20 мг/% С амин дэм, навчинд 12.50 % хуурай бодис, 6.50 % нүүрс ус, 3.05 % уураг агуулдаг байна.

Ургамал зүйн шинж чанар

Порей сонгино нь эхний жил үрээр тарьж, хоёр дахь жилдээ цэцэглэж үрээ өгч ургамал мөхөх боловч ургах тохиромжтой нөхцөлд цоорын хажуугийн нахиа үүсч, амьдрал нь гурав дахь заримдаа дөрөв дахь жилдээ сэргэн ургадаг.

Үндэсний систем: Бөөрөнхий сонгины үндэсний системтэй төсөөтэй. Үндэсний системийн дийлэнх нь 30 см хүртэл үе давхаргад байрлана. Зарим хэсэг үндэс нь хамгийн гүндээ 75 см хүртэл гүн нэвтэрнэ. Ургамал хүчирхэг том, намар орой болтол ургах тул ус чийгийн шаардлага өндөртэй таримал юм.

Иш: Эхний жилдээ сонгины жинхэнэ иштэй төстэй, илүү өргөн иш үүсгэдэг.

Цэцэгт иш: Хоёр дахь жилдээ эртжүүлэлтийн үе шатны дараа цэцэгт иш үүснэ. Харин урт сонгино шиг дундуураа бүдүүрдэггүй, харин илүү өндөр 1:20-1.50 м ургадаг.

Навчис: Навч нь хавтгай, урт /40-60 см/, навчны гол судлын дагуу ховилтой. Өнгө нь шар ногоон, ногоон, хар ногоон. Навчны углуурга бөөрөнхий сонгино юмуу саримсных шиг навчны илтэснээс холдсон биш харин залаа хэлбэртэй байдаг. Оройн нахиа тайван байдалд ордоггүй тул ургалтын хугацааны туршид намар орой болтол шинэ навч үүсдэг. Амин зүйн энэ онцлог нь энэ ургамлын хөрсний чийг, шим тэжээлд өндөр шаардлага тавих үндэс болдог.

Хуурамч иш: Саримсны хуурамч иштэй ижил бүтэцтэй. Гэвч хуурамч иш нь шүүслэг, хэврэг зөөлөн, ургалтын хугацааны төгсгөл хүртэл налдаггүй. Шим тэжээлийн бодис нөөцлөх үүрэгтэй, учир нь булцуу үүсдэггүй. Сортоос хамаарч 10-80 см хүртэл өндөр ургадаг. Хуурамч иш угаараа 2-3 см-ээс 6-7 см хүртэл бүдүүн. Дунд хэсгийн углуурга хамгийн бүдүүн. Хүчтэй цочир хүйтрэлтийн үед тэр хэсэг хамгийн түрүүнд хайрагдана.

Баг цэцэг: Бөөрөнхий шүхэр хэлбэрийн, бөөрөнхий ба урт сонгиныхоос арай том /голч нь 10-15 см/. Шүхэр баг цэцэгт 800-2000 цэцэг үүснэ.

Цэцэг: Цэцэгс нь нарийн, урт шилбэтэй. Бөөрөнхий сонгиных шиг бүтэцтэй. Дэлбээний ялтас ногоовтор цайвар юмуу цайвар ягаан өнгөтэй. Порей сонгино солбицон тоос хүртдэг ургамал. Тоос хүртээлтэнд зөгий хамгийн их үүрэгтэй.

Үрт жимс: Гурван талт гэрцэг, 6 хүртэл үртэй.

Үр: Хар, зөв бус гурван талт, хорчгор гадаргуутай. Бөөрөнхий сонгиныхоос маш жижигхэн хэмжээтэй. 1 кг үрэнд 350-400 мян.ширхэг үр тоологдоно. Соёолох чадвараа 2-3 жил хадгалдаг.

.

Тариалах арга, хугацаа, арчилгаа

.

Ургалтын үеийн арчилгаа

Тарьсны дараа усалж, усалгаанаас хойш 3-4 хоноод хөрсний өрөмтөж хагарсан өнгөн хэсгийг хөнгөн сийрүүлж өгнө. Навчлалт жигдэрсний дараа 2 дахь усалгааг 500 м3/га нормоор, булцуу үүсэлтийн эхэн үед 3,4 дахь усалгааг, булцуу үүсэлт жигдэрсэн үед тус тус хийнэ. Порей сонгины бусад сонгинолог ургамлаас онцлог ялгаа нь намар ургац хураатал шинээр навч үүсгэсээр байдаг тул азотын бордоогоор бордох шаардлагатай. Ургалтын хугацаанд нийт 2-3 удаа сайн манана. Ингэснээр сонинолог ишны ургац нэмэгдэнэ. Сонгины хортон гарах үеэс эхлээд 6-р сарын эхний I-р арав хоногоос хортноос сэргийлэх арга хэмжээг авч эхлэнэ.

.

Хураалт

Намрын хүйтрэлтийн өмнө шууд хураалт хийнэ. Дулаан өдөр хураасан сонгиныг 3-4 цаг гадаа хатаагаад хуурмаг ишнээс 15-20 см –ийн дээгүүр навчийг тайрч 25-50 ширхгээр багцлан бооно. 1 га-ийн дундаж ургац 25-40 т.

.

Ирээдүйтэй сортын онцлог чанар

Сортын нэр: Премьер

Монгол орны нөхцөлд Ирээдүйтэй сортоор 2018 онд батлагдсан. Дунд оройн болцтой, ургалтын хугацаа 160-162 хоног. Ургацын чадавхи өндөр 41.6 т/га хүрнэ. Навч - хагас босоо, хоорондоо нягт барьцалдсан, шугаман хавтгай хэлбэрийн, гадаргуу бага зэргийн өнгөртэй, 12 - 15 ш навчтай, 52 - 80 см урттай, 6 - 7 см өргөн

Сонгинолог иш – ганж (цилиндр) хэлбэртэй, 19-25 см-ийн урттай, 4 - 5.3 см-ийн голчтой. Баг цэцэг – бөөрөнхий хэлбэрийн, олон жижиг (250 - 300 ш) бундуй үүсгэж баг цэцэг бүрддэг, цэцэг нь цагаанаас ягаан өнгийн, үрний хайрцаг нь 4 ширхэгээс бүрддэг.

Үр: хар өнгөтэй, 1000 ширхэг үрийн жин 2.6 - 2.8 г.

Биохимийн найрлага : хуурай бодис 11.8-16.9%, С амин дэм 24.8-28.2 мг/%, сахар 14.0-16.4мг/%, хүчиллэг 0.58-0.68%-ийг агуулдаг.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01