Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Шанцай тариалах технологи

Боловсруулсан: П. Алтантуяа /ЭША/

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Биологийн онцлог.

- Ээлжлэн тариалалт.

- Тарих сортууд.

- Хөрс бэлтгэх.

- Тарилт.

- Арчилгаа.

- Хураалт.

- Савлалт хадгалалт, тээвэрлэлт

.

Ач холбогдол

Шанцайн хэрэглээ энгийн бөгөөд тансаг. Шанцайн навчны шүүслэг чанар нь салат зуушны амтыг тэнцвэржүүлдэг. Шинэхэн ногоон навч нь А С витаминаар баялаг тул хүний биеийн дархлаа сэргээх, бодисын солилцоог сайжруулах ач холбогдолтой. Мөн төмөр, фолийн хүчил, бетакаротины агууламж өндөр тул хүний бие дэх холестрин, сахарын хуримтлалыг бууруулж, хоолны шингэцийг сайжруулдаг.

.

Биологийн онцлог

Шанцай (Lactuca sativa L) нийлмэл цэцэгтэний овгийн нэг наст ургамал бөгөөд 25-35 см өндөр ургадаг. Бутандаа олон тооны тэвгэн навчтай ба толгой /бут/ үүсгэдэг. Тод ногоон, мөнгөлөг ногоон, ногоон, хүрэн улаан өнгийн шүдлэг, долгиотсон, бүтэн үрчгэрдүү, хуниастай навчтай. Сэрүүнсэг, хүйтсэг ургамал. Гэрлийн нөхцөл сайтай, ялзмагаар баялаг чийглэг хөрсөнд сайн ургадаг. Ургах зохистой дулаан нь 12-250С хэм. Халуун хурц нартай хуурай нөхцөлд навчит салатны амт гашуурч, ишлэдэг. Ургалтын хугацаа бүрэн цухуйцаас хойш 50-65 хоногт гүйцдэг

.

Ээлжлэн тариалалт

Буурцагт ургамал тарьж байсан талбай сайн өмнөгч болдог ба төмс үндэс үртэн, хэмх лоолийн дараа тарьж болно.

.

Тарих сортууд

Букет, Great leaves, Grand rapids, Московский тепличны, Кучерявец Грибовский, Red Salad Bowl зэрэг сортууд манайд тариалхад тохиромжтой нь судалгаагаар тогтоогдсон. Зах зээлд Хятад Солонгос сортууд өргөн худалдаалагдаж байна.

.

Хөрс бэлтгэх

Үржил шим сайтай ялзмагаар баялаг хөнгөн шавранцар, элсэнцэр хөрсөнд тарина. Ямарч хөрсөнд зохицон ургаж чадна. Хөрсний урвалын орчин pH 6.0- 6.8 саармаг, сул хүчиллэг орчин тохиромжтой. Шанцай тарих талбайг хавар 5-р сард трактороор 20-25 см гүн хагалж борнойдон хөрсний гадаргууг тэгшлэнэ. Өрхийн жижиг талбайг хүрзээр гишгэн хагалж тармуураар бөөн шороог буталж тэгшлээд тарина.

.

Тарилт

Шанцайг зуны турш тасралтгүй ургац авах зорилгоор ил талбайд тарих бол хавар эрт 4-р сарын сүүлчээс эхлэн 7-р сарын сүүлч хүртэл 10-14 хоногийн давтамжтайгаар тарина.

Ургамал хооронд 20 см, мөр хооронд 25 см зайтай схемээр үрийг 1-1.5 см гүнд цувуулан тарьж хөрсийг хөнгөн дарж нягтруулна .Үрийн норм 2-3г/м2

Өвлийн хүлэмж, зуны нийлэг хальсан хүлэмж, бүхээг, гидропоник, тагт, тасалгаанд хаана ч хэдийд ч тарьж болох ба тухайн ургуулах орчноос хамааран үрслэгийн хоовон, хайрцаг сав,анд ургуулна. Ургах орчны нөхцөл сэрүүн шөнөд 15-170С%, өдөрт 22-250С нөхцөлд ургуулна. Хэт халуунд амт гашуурдаг.

.

Арчилгаа

Үр бүрэн цухуйж навч эгнээ мөр бүрхэх үеэс хөрсийг гүехэн сийрүүлнэ. Ургамал 2-3 навчтай болсон үеэс ургамал хооронд 3-5 см зайтай, түүнээс хойш 7-10 хоноод 2 дахь цөөлөлтийг 5-8 см зайтай хийнэ: Хог ургамлыг түүх ажиллагаатай хамтатган гар сийрүүлэгчээр мөр хоорондын хөрсийг 6-8 см, 8-10 см гүнд тус тус сийрүүлж хог ургамлыг түүнэ. Томоохон талбайд тарьсан бол усалгааг ургалтын хугацаанд 6-8 удаа 350-400м3га нормоор услана. Жижиг бага талбайд, цонх тагтан дээр ургуулж буй нөхцөлд хөрсийг нэгэн хэвийн чийгтэй байлган хөрсний хаталтын байдлыг харгалзан 2-3 хоногт өглөө оройн сэрүүнд усална. нь тохиромжтой. Шинэхэн хэрэглээний түргэн ургадаг ногоо тул эрдэс бордоогоор бордох шаардлагагүй.

.

Хураалт

Навчит шанцай соёолсноос хойш 45-55 хоноод, бөөрөнхий буюу толгойт шанцай 55-70 хоногтойд буюу 15-20 см өндөр болсон үед хураана. Хураах хугацааг оройтуулснаас ургамал хөгширч бүтээгдэхүүний таваарлаг чанар буурч цэцгийн иш үүсэх сөрөг тал бий.

Хураалт хийхээс 1 хоногийн өмнө усалсан байх шаардлагатай. Шанцайг хураахдаа бүтэн ургамлаар нь үндэстэй нь сугалж хураана. Хураасан шанцайн суурь ишийг 2-3 см үлдээн тайрч хүйтэн усанд зайлж угаана. Усыг сайтар сэгсэрч сэврээгээд тунгалаг уутанд хийж савлана

.

Савлалт хадгалалт, тээвэрлэлт

Шанцайг хөөсөнцөр саванд задгайгаар, эсвэл зөөлөн нийлэг хальсан уутанд савлана. Шууд нэг нэг бутаар нь багцалж боох буюу хүнсний скочоор орооно. Савлаж боосон бүтээгдэхүүнийг 0-20С-ийн температурт, 85-90%-ийн агаарын харьцангуй чийгтэй нөхцөлд 2 долоо хоногоос ихгүй хугацаагаар хадгална. Ноцтой гэмтэлтэй шанцайг хадгалах шаардлагагүй. Шанцайг хөргөлттэй зориулалтын бүх төрлийн тээврийн хэрэгслээр 0-40С-ийн температурт 2-3 хоног тээвэрлэнэ.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01