Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Шар манжин тариалах технологи

Боловсруулсан: Ж.Байгалмаа /доктор Ph/, Ц.Нарандэлгэр /доктор Ph/

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Биологийн онцлог.

- Сэлгээ.

- Хөрс элдэншүүлэх ба бордох.

- Тарилт.

- Арчилгаа.

- Хураалт.

- Хадгалах.

- Тарих сортууд

.

Ач холбогдол

Шар манжин Европоос гаралтай гэж үздэг. Үндэс үрэндээ нүүрс ус, сахар (5.6-10.6%), С амин дэм 14.1-36.8 мг%, хүртэл агуулахаас гадна кальци ихтэй байдаг. Чанах, шарах, жигнэх зэргээр 1, 2-р хоолонд хэрэглэнэ. Эсвэл исгэж, даршлаад хүйтэн зууш болгоно. Мөн хуурай бодисын агуулалт өндөртэй тул хатааж аль ч улиралд хүнсэндээ хэрэглэх боломжтой юм.

.

Биологийн онцлог

Шар манжингийн (Brassica napus L) хүнсний үндэс үрт ногооны нэг гол төлөөлөгч. Шар манжин 2 наст ургамал. Эхний жил хүнсний үндэс үр, 2 дахь жилдээ үр өгнө. Түүний үр 3-50С-т ургаж эхэлнэ. Өсөлт хөгжилт нь 15-200С-т хэвийн явагддаг. Соёололтын үедээ -10-аас -20С, бие гүйцсэн үедээ -30-аас -40С-ийн хүйтрэлтийг тэсвэрлэнэ. Ургалтын эхний үе шатандаа халуунд тэсвэр муутай, хөрс, агаарын гандалттай хосолвол навчны чийг алдагдаж хатна. Ган, халуунд тэсвэртэй. Гэрэлд дуртай. Шигүү тарих, цөөлөлт хийхгүй ургуулснаас гэрэл дутагдаж ургац нь эрс буурдаг.

.

Сэлгээ

Төмс, эрдэнэ шиш, сонгинолог ургамал, хэмх, буурцагт ургамал урьд жил нь тарьсан талбайд сэлгэн тарина.

.

Хөрс элдэншүүлэх ба бордох

Үржил шим сайтай, сайтар элдэншүүлэгдсэн, саармаг урвалжтай хөрсөнд сайн ургана. Намар, хаврын хагалгааг хийж тарих талбайг элдэншүүлнэ. Намрын хагалгааг 9-р сарын сүүлийн 10 хоногт хөмрүүлэгчтэй анжисаар 20-25 см гүнд хийж дараа нь борнойдно. Хаврын хагалгаа тарилтаас 1-2 хоногийн өмнө дээрх аргаар 18-20 см гүнд хийнэ. Хаврын хагалгааны өмнө га бүрт шивтрийн шүү 170-180 кг, суперфосфат 130-140 кг, калийн давс 160 кг орохоор бордоно.

.

Тарилт

Үрийг 6-р сарын эхний 10 хоногт 2-3 см гүнд тарина. Тарилтад 80%-иас дээш соёололтой сортын 1-р ангийн үрийг хэрэглэнэ. 1 га-д 3-5 кг үр орно.

.

Арчилгаа

Үрийг тарьсны дараа га тутамд 300-350 м3 ус орохоор услах ба ургамал ургах хугацаанд 4-6 удаа услана. Анхны цөөлөлтийг 1-2 навчтайд ургамал хооронд 3-4 см, хоёр дахийг 3-4 навчтайд 6-8 см зайтайгаар тус тус хийнэ.

Хөрс өрөмтөх, хог ургамлын байдлыг харгалзан 4-5 удаа хөрсийг сийрүүлж хог ургамлыг устгана. Хоёр удаа нэмж бордоно. Анхны нэмэлт бордоог эхний цөөлөлтийн дараа шүвтрийн шүү 40-50 кг, хоёр дахийг үндэс үр үүсэх үеэр суперфосфат 40-50 кг, калийн давс 20-30 кг тус тус орохоор бордоно. Чийг их шаардах ба ялангуяа үр соёолохоос үндэс үр үүсч эхлэх хүртэлээ ус илүү хэрэглэнэ. Мөн шар манжин хүнд, хүчиллэг урвалжтай хөрсөнд чийгийг нь ихдүүлснээс хар хөл (Phoma betae) өвчнөөр өвчилдөг. Хар хөл өвчинтэй үрийг хордуулж тарих, усалгааг тохируулах, хөрсийг гүн сийрүүлэх, үрийн соёололтыг түргэсгэх зэрэг аргаар тэмцэнэ.

.

Хураалт

Шар манжинг 8 сарын эхэн үеэс 9 сарын 1-р арав хоногт багтаан хураана. Хураалтыг гараар хийнэ. Хадгалалтанд эрүүл, гэмтэлгүй, 300-600 гр жинтэй, навчны шилбэ нь 1-1.5 см тайрагдсан үндэс үрийг сонгож хадгална. Савласан манжинг халах, норох, өлсөх, хүйтрэлтээс хамгаалан нуруулдаж бүтээлгээр хучих ба үе үе хучлагыг нь авч 7 хоног эврээн хадгалалтанд шилжүүлнэ.

.

Хадгалах

Эх ургамлыг 9-р сарын сүүлчээс дараа оны 5-р сарын 1-р арав хоног дуустал зооринд элслэн хадгална. Эх ургамлыг 00-аас +30С-ийн дулаан, 80-85 %-ийн агаарын харьцангуй чийгтэй нөхцөлд хадгална.

.

Тарих сортууд

Красносельская – дунд эртийн болцтой (90-110 хоног), манай оронд 1969 онд нутагшуулсан. Ургац арвинтай (244-393 ц/га), таваарлаг чанар өндөртэй (85-90%), хадгалалт сайн даадаг. Хүйтэнд тэсвэртэй сорт. Эхний жилдээ цэцэглэлтэнд тэсвэртэй.

Үндэс үрийн хэлбэр зууван бөөрөнхийдүү, махлаг эд болон хальс нь цайвар шаргал өнгөтэй. Хөрсний ил гарсан хэсэг саарал ногоон өнгөтэй, нил ягаан туяатай.

Шведская желтая – эртийн болцтой (70-90 хоног), манай оронд 1969 онд нутагшуулсан. Хавар -20С, намар -80С хүйтрэлтийг тэсвэрлэнэ. Үндэс үрийн дундаж жин 300-600 г хүртэл. Үндэс үрийн хэлбэр хавтгайдуу бөөрөнхий, бөөрөнхий, тод шаргал өнгөтэй. Махлаг эд шаргал, шүүслэг. Хөрснөөс ил гарсан хэсэг нь торлосон хальс бүхий ногоон туаятай.

Хадгалалт, тээвэрлэлт сайн даадаг. Га тутмаас 150-300 ц хэрэглээний, 0.8-1.4 ц үрийн ургац өгнө. 1000 үрийн жин 2.8-3.8 гр

Хараа 5 – дунд эртийн болцтой (90-100 хоног), манай оронд 2005 онд нутагшсан. Шведская желтая сортоос ганцаарчилсан сонголтын аргаар гаргаж авсан. Ган ба хүйтэнд илүү тэсвэртэй, 465-617 ц/га хэрэглээний ургац өгдөг, хадгалалт тээвэрлэлт сайн даадаг.

Үндэс үрийн хэлбэр бөөрөнхий, шар өнгийн хальстай. Махлаг өдийн өнгө шаргал, нягт, шүүслэг.

Хуурай бодисын агууламж өндөртэй, сахар ихтэй, амтлаг чанар сайн. Тоонолжин цэцэгтний бүүрэг, бясаа, бөөсөнд дунд зэргийн тэсвэртэй.

Тоонолжин цэцэгтний бүүрэг (phyllozreta nemorum), шар манжингийн бясаа (Polymerus cognatus), зэрэг хортонтой 2,5 %-ийн Децис, Каратэ 0,3 л/га нормоор бодож шүршин тэмцэнэ.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01