Төмс ургуулах технологи (өрхийн тариаланд)
Боловсруулсан: Х.Нямгэрэл УГТХ-ийн Төмс судлалын секторын эрхлэгч
Дархан-Уул аймаг, 2020 он
Агуулга
- Талбай сонгох.
- Үрийг тариалтанд бэлтгэх.
- Тарих хугацаа.
- Тарих үрийн норм.
- Зуны арчилгаа.
- Бордоо хэрэглэх.
- Усалгаа.
- Хураалт.
- Зоорийг ариутгах, төмс хадгалах.
- Усалгаа.
- Хураалт.
- Зоорийг ариутгах, төмс хадгалах.
- Сортууд
.
Талбай сонгох
Төмс нь сэрүүн чийглэгдүү нөхцөлд сайн ургана. Талбай нь үржил шим сайтай, сийрэг бүтэцтэй, хавар намрын цочир хүйтрэлд бага цохигдох, хур борооны ус бүрэн шингэх тэгшдүү байвал зохимжтой.
Төмсийг нэг талбайд дараалан тарихад ургац буурч, өвчлөл нэмэгддэг тул 3-аас доошгүй жилийн дараа уг талбайд дахиж тарихаар тооцож бусад тарималтай сэлгэж тариална. Ингэхдээ ижил овгийн буюу чинжүү, лооль г.м-ийн тарималтай сэлгэхгүй байвал зохино.
.
Үрийг тариалтанд бэлтгэх
Үрийг тарихаас 2-3 долоо хоногийн өмнө 1-2 м өргөнтэй 20 см гүн нүх ухаж ёроолд нь 10 см зузаан сүрэл юмуу бууц дэвсэж төмсөө 2-3 үеэр дэлгээд өдөрт нь нарлуулж шөнө нь хучна. Төмсний соёо 0.5-1.0 см-ээс уртгүй байх үед хөрсөнд суулгана.
.
Тарих хугацаа
Төмсийг өрхийн тариалангийн нөхцөлд хөрсний дулаан тогтвортой 100С хэмээс дээш гарсан үед 5-р сарын 1-25-нд дотор тариалахад тохиромжтой.
.
Тарих үрийн норм
Өрхийн тариаланд төмсийг орон зайн нөхцөл, үрийн материалын хангамжаас шалтгаалан 70 х 30-40 см зайд буюу 1 м2 талбайд 4-5 ургамал байхаар бодож 10-12 см-ийн гүнд суулгана.
.
Зуны арчилгаа
Төмсийг суулгаснаас хойш 7-10 хоноод арчлах ажлыг эхэлнэ. Энэ үед талбайд хог ургамал эрчимтэй ургаж эхлэх тул 5-8 см урт шүдтэй хөнгөн борнойгоор борнойдно. Энэ нь ихээхэн үр дүнтэй ба зуны хугацаанд ургах хог ургамлыг багасгаж цагаан соёог устгана. Төмсний цухуйц гарах хүртэл 1-2 удаа борнойдох буюу гар багажаар хог ургамлын соёог устгаж болно.
Төмсний ургамал ургаж 15-20 см болсон үед анхны сийрүүлэлтийг хийх ба ургамлаа сайн сийрүүлж хог ургамлыг устгаж өгнө. Ургамал бүрэн бундуулж дууссаны дараа маналтын ажлыг хийнэ. Маналтыг сайтар хийснээр булцуу томрох арвин ургац авах нөхцөл бүрдэнэ.
.
Бордоо хэрэглэх
Азот, Фосфор, Калийн эрдэс бордоог зохих нормын дагуу хэрэглэнэ. Үүнээс гадна үнэ хямд олдоц сайтай шим бордоог өргөн хэрэглэх хэрэгтэй. Хонь болон үхрийн ялзарсан бууцыг байнга хэрэглэвэл хөрс үржил шимээр баялаг болно. Үүнээс гадна азофосын шингэн бактерийн бордоог 10 л/га, биоялзмагыг 2 т/га, ризобактерийн бордоог 3-4 кг/га нормоор тус тус хэрэглэнэ. Мөн шувууны сангасыг ашиглаж болно. Ингэхдээ 200 л усанд 10-15 кг сангасыг хийж 7 хоног байлгаад эсгэсний дараа шингэн сангасаа 10:1 хэмжээгээр устай хольж бордоно.
.
Усалгаа
Хавар төмсийг тарихаас өмнө цэнэг усалгааг 1 м2 талбайд 35-40 л ус орохоор бодож усална. Ургалтын хугацаанд 3-аас доошгүй удаа услаж байж арвин ургац авна. Зуны хугацаанд жигдрэлтийн дараа, бундуулалтын эхэн, цэцэглэлтийн эхэн үед буюу булцуу суух үед ханатал услах нь чухал. Усалгааг хийхдээ худгын хүйтэн усаар бус бүлээн усаар услах хэрэгтэй.
.
Хураалт
Эрт ургацын төмсийг 7-р сарын сүүлчээр хурааж шууд хэрэглэнэ. Харин оройн болцтой сортын хураалтыг 9-р сарын 10-наас хожимдолгүй эхлэх хэрэгтэй. Хураалтыг ухагч, гар багажаар хийнэ.
.
Зоорийг ариутгах, төмс хадгалах
Хавар зоорийг сулласны дараа засвар хийж дараагийн ургац хүлээн авах ажлыг бэлдэнэ. Юуны өмнө зоорийг цэвэрлэж салхи оруулж хатаана. Төмсийг зооринд оруулахаас өмнө м2 бүрт 30-50 г хүхэр оногдохоор бодож шатааж, хаалга салхивчийг битүүлж 24 цаг байлгаж ариутгана. Хүхэр шатаагүй бол 40 %-ийн формалины уусмалаас 1 литрийг 30 л устай найруулж зоорины хашлага, хана таазыг шүршиж ариутгана.
Төмс нь зооринд оруулснаас хойш эхний 1 сарын дотор эрчимтэй амьсгалж байдаг учраас жин нь илүү буурдаг. Энэ үед зоорины хэмийг 16-18 0С байлгаж агаарын солилцоо явуулна. Өвлийн хадгалалтын үед зоорины температурыг тогтмол 2-3 хэм байлгаж, агаарын харьцангуй чийгийг 80-85 %-д барих хэрэгтэй.
.
Усалгаа
Хавар төмсийг тарихаас өмнө цэнэг усалгааг 1 м2 талбайд 35-40 л ус орохоор бодож услана. Ургалтын хугацаанд 3-аас доошгүй удаа услаж байж арвин ургац авна. Зуны хугацаанд жигдрэлтийн дараа, бундуулалтын эхэн, цэцэглэлтийн эхэн үед буюу булцуу суух үед ханатал услах нь чухал. Усалгааг хийхдээ худгын хүйтэн усаар бус бүлээн усаар услах хэрэгтэй.
.
Хураалт
Эрт ургацын төмсийг 7-р сарын сүүлчээр хурааж шууд хэрэглэнэ. Харин оройн болцтой сортын хураалтыг 9-р сарын 10-наас хожимдолгүй эхлэх хэрэгтэй. Хураалтыг ухагч, гар багажаар хийнэ.
.
Зоорийг ариутгах, төмс хадгалах
Хавар зоорийг сулласны дараа засвар хийж дараагийн ургац хүлээн авах ажлыг бэлдэнэ. Юуны өмнө зоорийг цэвэрлэж салхи оруулж хатаана. Төмсийг зооринд оруулахаас өмнө м2 бүрт 30-50 г хүхэр оногдохоор бодож шатааж, хаалга салхивчийг бүтүүлж 24 цаг байлгаж ариутгана. Хүхэр шатаагүй бол 40 %-ийн формалины уусмалаас 1 литрийг 30 л устай найруулж зоорины хашлага, хана таазыг шүршиж ариутгана.
Төмс нь зооринд оруулснаас хойш эхний 1 сарын дотор эрчимтэй амьсгалж байдаг учраас жин нь илүү буурдаг. Энэ үед зоорины хэмийг 16-18 0С байлгаж агаарын солилцоо явуулна. Өвлийн хадгалалтын үед зоорины температурыг тогтмол 2-3 хэм байлгаж, агаарын харьцангуй чийгийг 80-85 %-д барих хэрэгтэй.
.
Сортууд
Одоо манай оронд эрт болцтой нутагшсан Импала нэн эртийн Солист, Анушка дунд, дунд эртийн болцтой Гала, Молли, Куарта, Борвина зэрэг өндөр ургацтай эрчимжсэн сортуудыг өргөн тариалж байна.