Тарвас тариалах технологи
Боловсруулсан: Б. Мөнхтөр /ЭША/, П. Алтантуяа /ЭША/
Дархан-Уул аймаг, 2020 он
Агуулга
- Ач холбогдол.
- Биологийн онцлог.
- Морфологи онцлог.
- Ээлжлэн тариалалт ба өмнөгч.
- Тарих сортууд.
- Хөрс бэлтгэх.
- Тарилт.
- Арчилгаа.
- Усалгаа ба бордоо.
- Өвчин хортон, түүнтэй тэмцэх.
- Хураалт
.
Ач холбогдол
Тарвас нь дэлхий дээр маш өргөн тархсан шинэхэн хэрэглээний махлаг шүүслэг ногоо юм. Түүний жимсний махлаг эд нь илчлэг багатай, эслэг агуулахаас гадна хүний биед нэн ач холбогдолтой фолийн хүчил, төмөр, магни, кальци, фосфор, натри, глюкоз, фруктоз, сахароз, мальтоз зэрэг усанд хялбар уусдаг саахар пектин хүчил, органик хүчиллэг, эрдэс давсууд агуулдаг. Шинэхэн чихэрлэг, шүүслэг амттай тарвасыг хүнсэнд хэрэглэснээр цус цэвэршиж, зүрх судасны үйл ажиллагаа сайжрах ба цөс гэдэс ходоод зэрэг дотор эрхтэн цэвэрлэгддэг байна. Дундад Азийн орнуудын ардын эмчилгээнд тарвасыг шар өвчнийг анагаахад өргөн хэрэглэдэг. Ялангуяа шүүсийг цэврээр нь уухад холестрин бууруулж, бөөрний үйл ажиллагааг дэмждэг байна
.
Биологийн онцлог
Тарвас - Citruliis lanatus 1 наст ургамал6
Дулаанд дуртай ургамал. Ялангуяа өндөр температурт гойд дуртай тул дулааны хангамж 2500-32000С халуун дулаан бүс нутагт тариалдаг. Тарвасын ургалт +100С-д зогсож эхлэх ба +10С-д гэмтдэг. 25-300С дулаанд тохиромжтой сайн ургадаг. Ганд тэсвэртэй тул үндэсний систем хүчтэй хөгжсөн байдаг.
.
Морфологи онцлог
Зэллэн ургадаг өргөслөг иштэй ургамал бөгөөд 5-7м хүртэл гүнд тархан ургадаг хүчирхэг үндэсний системтэй. Иш салаалж 3-5м хүртэл урт ургадаг. Хосоор өдлөн хэрчигдсэн 10-20см урт 12-18 см өргөн сарвуулаг том навчтай. Навчны өврөөс гох дэгээ үүсдэг. Эр эм цэцэг үүсч өөрөө өөртөө тоос хүртэн жимсэлдэг. Нэг ургамлын эзлэх талбай дунджаар 20м2 хүрдэг.
Үр жимс том 2-3 кг хүрдэг Жимсний хэлбэр бөөрөнхий дугуй, гонзгой хэлбэртэй, тод хар ногоон, цайвар ногоон өнгөтэй. Жимсний судал тод, бүдэг янз бүр байдаг. Үр нь хавтгай зуувин, хар хүрэн өнгөтэй, хатуу хальстай.
.
Ээлжлэн тариалалт ба өмнөгч
Нэг талбайд 2-3 жилээс цааш давтан тариалж болохгүй, Тарвас мөөгөн болон бактерин өвчинд нэрвэгдэмтгий тул сэлгээ ЭТС зөв баримтлах нь чухал. Тарвас тарихад хамгийн тохиромжтой өмнөгчид бол эрдэнэ шиш, сонгино, байцай, үндэс үрт ногоо тарьж байсан талбай болдог тул урьд жил нь эдгээр таримал тариалж байсан талбай байх нь зүйтэй.
.
Тарих сортууд
Манай оронд тарвасын Стокс-647, Буянт-1 зэрэг нутагшсан сортуудыг голлон тариалж ирсэн. Мөн 2012 оноос Монгол ногоо хөтөлбөрийн “Хүнсний ногооны сорт сорилт” төслөөр хэд хэдэн сортууд сорьж туршсанаас Огонёк сорт төвийн бүсэд тариалахад ирээдүйтэй болох нь судалгаагаар тогтоогдсон.
Тарвасын сорт: БУЯНТ-1
Эртийн болцтой сорт. Ургалтын хугацаа 75-77 хоног. Энэхүү сортыг ХААИС-ийн Ховд аймаг дахь Алтайн бүсийн сэлбарт А. Махмет нар ганцаарчилсан сонголтын аргаар гарган авсан нутагшсан сорт. Жижгэвтэр навчтай, 1.5-2.0см урт зэллэг иштэй. Үр жимс нь дунд зэрэг хэмжээтэй, хальс зузаан, судал бараан зурвас мэт. Махлаг эдийн өнгө улаан, амт гойд. Хадгалалт тээвэрлэлт сайн даадаг.
Ургац 150-200ц/га. 100г нойтон жиндээ хуурай бодис 8.6-10.8,% саахар 6.5-7.0%, С амин дэм 5.2-6.0мг% агуулдаг.
Тарвасын сорт: ОГОНЁК
Эртийн болцтой, ирээдүйтэй сорт. 78-85 хоног. Сэрүүн нөхцөлд болон температурын хэлбэлзлэлд тэсвэртэй. Ургамал нь богиноос дунд зэргийн урт нарийн гол иштэй. Гол ишний урт 1.8м хүрдэг. Навч жижиг, цуулбар өргөн. Бөөрөнхий хэлбэрийн жимс үүсгэдэг. Жимсний хальс хар ногоон өнгөтэй, үл мэдэг хар ногоон судалтай, Жимсний жин 1.7-2.5кг, 25 см голчтой. Үр ихтэй. Жимсний хальс гөлгөр, нимгэн. Үр нь жижигхэн. Махлаг зөөлөн эд нь гүн улаан өнгөтэй, ширхэгтэй, шүүслэг, чихэрлэг.Ургац 17.3-25.8т/га
.
Хөрс бэлтгэх
Дулаан сайн шингээдэг, агааржилт сайтай хөрсөнд тохиромжтой сайн ургадаг тул элсэнцэр хөрсөнд тарих нь зүйтэй. Хөрсний уусмалын орчин 7.5-8.5 байхад тохиромжтой. Тарвасын үндэс хүчирхэг хөгжилтэй тул хөрсийг 27-30см гүн хагалж боловсруулна. Тарих талбайг бууцаар 30-40тн/га нормоор бордож хагалгаа, борнойн боловсруулалт хийнэ Үрийн цухуйлт хөрс халсан (12-150С) үед идэвхтэй явагдах тул шангаар тарина. Үүний тулд талбайн хөрсийг хамар далан татагч техникээр 1.5-2м зайтай шан татна. Эсвэл хөрсний нийлэг хучлага ашиглан мөр шанг хучиж дулаан үүсгэж тариална.
.
Тарилт
Тарих арга |
Хугацаа |
Үр суулгах гүн, см |
Тэжээлийн талбай,м |
1га-д орох тооцоот ургамал |
1 га-д орох үр кг/га |
Ил талбайд |
YI/5-10 |
3-5 |
1.4х1.4 |
10200 |
3.0-3.2 |
1.4х07 |
5100 |
2.5 |
|||
2.1х0.7 |
3400 |
2.4 |
|||
2.1х1.4 |
6800 |
2.8 |
|||
Нийлэг бүхээг дор |
IY/15-20 |
2-3 |
1.4x1.4 |
5100 |
5.5-660 |
Энгийн хүлэмжинд |
Y/1-10 |
Үрсэлгээр |
1.5х2.0 |
35-40 хоногтой үрслэг суулгана |
.
Арчилгаа
Ургалтын хугацаанд зэрлэг авах, хөрс суллах,мөчир салаа танах, тоос хүртээх зэрэг арчилгааг цаг тухай бүрт хийнэ. Цэцэг жимс гараагүй салаа мөчрийг тайрч авна. Цэцэглэлтийн үед олон жижиг эм цэцэг гарах бөгөөд эр цэцэг том бөгөөд цөөн гарна. Энэ үе шатанд тоос хүртээлт хийнэ. Тоос хүртээлт хийхдээ тоос боловсрч гүйцсэн эр цэцгийг тасдаж эм цэцгүүд дээр сэгсрэх маягаар өглөөгүүр нар мандсан үед хийвэл тохиромжтой байдаг. Тарвасын ургамал өөрөө өөртөө болон шавьжаар тоос хүртдэг. Эм цэцгүүдийн гаралт жигдэрч гүйцэх үед нэг ургамал дээр 2-3 жимс ургуулахаар тооцон цэцгийг танана. Үр жимсний хөгжил явагдаж өндөгнөөс томхон болох үед жимсийг дээш гарган тавьж болно.
.
Усалгаа ба бордоо
Ургалтын эхэн үед 7-10 хоног тутам услана. Цэцэглэлт жимслэлтийн үед услах хугацаа 5-7 хоногт хийнэ. Ургалтын үеийн нэмэлт бордоог уусмал хэлбэрээр эрдэс бордоо (NPK –ийн нийлмэл бордоо)-г 10л усанд 20г тунгаар найруулж бутны үндэс орчим руу услах байдлаар бордоно.
.
Өвчин хортон, түүнтэй тэмцэх
Тарвас гуатан овгийн таримлуудын өвчин, хортоноор хөнөөгддөг. Голчлон антрокноз, хуурмаг гуалах, үрсэлгийн үед хар хөл зэрэг өвчин зонхилон тархдаг.
Өвчний тархалтыг хязгаарлахад агротехникийн арга хэмжээг авах нь чухал. Тухайлбал ЭТС сэлгээг зөв баримтлах, тарих үрийг халуун аргаар ариутгах, талбайд байнга үзлэг хийж навчин дээр толбожилт байгаа эсэхийг шалгах, хэрэв өвчилсөн ургамал байгаа бол заазлах зэрэг арга хэмжээг авна. Хуурмаг гуалах өвчний үед ургамалд сүүний цийдмэг, өндөгний шарын бэлдмэлээр навч руу шүршинэ.
.
Хураалт
Үр жимс боловсрох үеэр жимсийг шувуунаас хамгаална. Үр жимс хэдийгээр томорсон ч болц гүйцээгүй байх тул шууд хурааж болохгүй. Жимсний боловсролт ишин дээрээ бараг 1 сарын хугацаанд явагддаг. Жимс боловсорсон эсэх нь хөл шилбээрээ танигдана. Болц гүйцсэн жимсний иш уг хэсгээрээ нарийсч үсэнцэргүй болсон байдаг. Мөн жимсийг няслахад бүдэг авиа гарах, ишин дээрх гох дэгээ хатах зэрэг шинж тэмдгээр болцыг шалгана. Ургацыг 3-4 удаагийн түүвэр хураалтаар гүйцтэгэнэ. Эртийн болцтой соортын тарвасын хураалт 8-р сарын 20-доор, дунд оройн болцтой соорт 9-р сард тус тус эхэлнэ. жимсний шилбэ нарийсч, үсэнцэргүй болох, няслахад бүдэг авиа гарах, цохиход доргих, ургамлын ишнээс ургасан сахал хатах.