Цагаан лууван тариалах технологи
Боловсруулсан: Ж.Байгалмаа /доктор Ph/, Ц.Нарандэлгэр /доктор Ph/
Дархан-Уул аймаг, 2020 он
Агуулга
- Ач холбогдол.
- Биологийн онцлог.
- Сэлгээ.
- Хөрсийг элдэншүүлэх ба бордох.
- Тарилт.
- Арчилгаа.
- Хураалт.
- Хадгалах.
- Цагаан луувангийн өвчин хортон
.
Ач холбогдол
Цагаан лууван нь хүнс, эмчилгээний өндөр ач холбогдолтой. Түүний махлаг эд нь зөөлөн бөгөөд шүүслэг бүтэцтэй, кали, кальци, эслэг болон пектины агууламж өндөртэй таримал юм. Бусад үндэс үрт ногоог бодвол хүнд металлын давсаар бохирдсон хөрсөнд тарьж ургуулахад хэмжээт нормоос 10-20 дахин бага хуримтлуулдаг онцлогтой.
Цагаан луувангийн үндэс үрэнд нүүрс ус, ферментууд, витаминууд болон эфирийн тос ихээр агуулна. Үндэс үрэндээ 90% хүртэл ус, сахар, ислэг, цайр агуулсан бодис агуулдаг нь түүний фитонцид, бактерийн эсрэг үйлчилгээ өгдгийг илэрхийлнэ. Мөн хүний биед агуулагдах хоруу чанартай бичил биетэнд устгахаас гадна хаванг хөөж, цус цэвэрлэдэг өндөр ач холбогдолтой таримал юм.
.
Биологийн онцлог
Цагаан луувангийн (Raphanus sativus L var) хүнсний үндэс үрт ногооны нэг гол төлөөлөгч. Цагаан лууван 1 болон 2 наст тоонолжин цэцэгт овгийн ургамал. Эхний жил хүнсний үндэс үр, 2 дахь жилдээ үр өгнө. Үндэс үрийн нь гарал үүсэл, сортоос хамаарч бөөрөнхий, ганж, конус, эллипс болон уртассан хэлбэртэй байна. Хөрсөнд үндэс үр нь бүтэн, хагас, 3/2, 3/1 хүртэл суусан байдаг. Үндэс үрийн хальсны өнгө ихэвчлэн цагаан байдаг хэдий ч сүүлийн үед орой хэсэг нь цайвар ногоон өнгөтэй эрлийз сортууд түгээмэл тархсан бөгөөд 0.6-4 кг хүртэл жинтэй ургана.
Зураг 1. Цагаан луувангийн үндэс үр хөрсөнд хагас суусан байдал
Түүний үр нь том хэмжээтэй, цайвар хүрэн өнгөтэй, 30С-т ургаж эхэлнэ. Өсөлт хөгжилт нь 15-250С-т хэвийн явагддаг. Соёололтын үедээ -40С-ийн хүйтрэлтийг тэсвэрлэх чадвартай. Гэрэлд мэдрэмтгий тул 6 сарын сүүлээс 7 сарын эхэнд тарьдаг. Бүх төрлийн хөрсөнд ургаж өндөр ургац өгөх чадвартай. Чийг их шаарддаг. 1000 үрийн жин 6-18 г. Сортын онцлогоос хамаарч 40-200 хоногийн болцтой байна.
.
Сэлгээ
Солбицон тоос хүртдэг таримал бөгөөд зөгий хамгийн гол тоос хүртэгч юм. Түүний сорт, янз зүйлүүд хоорондоо амархан эвцэлдэхээс гадна шүхэр цэцэгт овогийн ургамал болон үхэр гоньдтой амархан эвцэлдэнэ. Иймээс 2000 метрээс доошгүй зайн тусгаарлалт хийж үрийг ургуулна.
Хэмх, лооль, хүрэн манжин, шар лууван, төмс урьд жил нь тарьсан талбайд сэлгэн тарина.
.
Хөрсийг элдэншүүлэх ба бордох
Сайн элдэншүүлсэн, саармаг урвалжтай (pH = 6.0-8.0) хөрсөнд арвин ургац өгнө. Намар цэнэг усалгаа, цэвдэгш, хаврын хагалгааг хийж тарих талбайг сайтар элдэншүүлнэ. Намрын хагалгааг 9-р сарын сүүлийн 10 хоногт хөмрүүлэгчтэй анжисаар 28-30 см гүнд хийж дараа нь борнойдно. Намрын хагалгааны өмнө га-д сульфат аммони 200 кг, ялзарсан хүрэн бууц 40 т, суперфосфат 250 кг, калийн давс 250 кг орохоор бордох шаардлагатай. Хаврын хагалгаа тарилтаас 1-2 хоногийн өмнө дээрх аргаар 20-25 см гүнд хийнэ.
.
Тарилт
Манай оронд цагаан луувангийн үрийг 7 дүгаар сарын 1 дугээр 10 хоногт багтаан 2-3 см гүнд тарина. Тарилтад 80%-иас дээш соёололтой сортын 1-р ангийн үрийг хэрэглэнэ. 1 га-д 8-10 кг үр орно. Үрийг тарихын өмнө 15-20 минут халуун усанд (500С) дэвтээсний дараа хүйтэн усанд хөргөөд 24 цагийн турш хөргөгчинд байлгаж тарихад тохиромжтой. Тарих сортоос шалтгаалж үрслэг болон үрээр шууд тарина. Үрслэгээр шилжүүлэн тарих тохиолдолд үрийн 3 сарын эхний арав хоногт багтаан хийнэ. Жинхэнэ 2 навч гарсан үед цөөлөлт (ургамал хооронд 3-4 см) хийж нэмэлт тэжээл (шүвтрийн шүү 10 г/м2) өгнө. Үрслэг бойжуулах үед хэт халуун (250C дээш) болон урт өдрийн нөхцөл (нарны гийгүүлэлт 14 цагаас дээш) тохиромжгүй байдаг. Ингэсэн тохиолдолд үрслэгийн үедээ ч шууд хуурамч цэцгийн иш үүслэг. Ил талбайд шилжүүлэн суулгахаас 15 хоногийн өмнө үлчиржүүлэх арга хэмжээ авах шаардлагтай.
Зураг 2. Цагаан луувангийн үрслэг шилжүүлэн суулгасан байдал.
Үрслэгийг 4-5 жинхэнэ навчтай үед ил талбайд шилжүүлэн суулгана. Үрслэгийг ил талбайд шилжүүлэх үед 100С доошгүй байвал тохиромжтой. Үрслэгийг ил талбайд шилжүүлэхдээ сайтар услан 30 х 60 см тэжээлийн талбайд тохируулан тариална.
.
Арчилгаа
Шууд үрээр тарих тохиолдолд үрийг тарьсны дараа га тутамд 350-400 м3 ус орохоор услах ба ургамал ургах хугацаанд 4-6 удаа услана.
Хөрс өрөмтөх, хог ургамлын байдлыг харгалзан 4-5 удаа хөрсийг сийрүүлж хог ургамлыг устгана. Хоёр удаа нэмж бордоно. Анхны нэмэлт бордоог жинхэнэ 4-5 навчтай үед шүвтрийн шүү 250-300 кг/га, хоёр дахийг үндэс үр үүсэх үеэр суперфосфат 500-600 кг/га, калийн давс 200-250 кг/га тус тус орохоор бордоно.
Усалгааг тогтмол хийхгүй бол үндэс үр нь моджих, гашуун амттай болох, нэг бол хуурамч цэцгийн иш үүсэх боломжтой. Иймд 7 хоногт нэг удаа услах шаардлагтай.
.
Хураалт
Цагаан лууванг 9 дугээр сарын эхний 10 хоногоос хуурай өдөр хураах буюу хадгалалтанд оруулахдаа 9-р сарын 2 дугаар арав хоногт хурааж шууд зөөринд оруулна.
.
Хадгалах
Цагаан лууванг 9-р сарын сүүлчээс дараа оны 5-р сарын 1-р арав хоног дуустал зооринд хадгална. Зоорин дахь 00-аас +50С-ийн дулаан, 90 %-ийн агаарын харьцангуй чийгтэй нөхцөл шаардана.
.
Цагаан луувангийн өвчин хортон
Цагаан лууванг ургуулахдаа буруу арчилгаа хийх болон агротехникийн алдаа гаргах тохиолдолд тухайн таримал нь өвчин хортонд тэсвэрлэх чадвар алдагдана.
Цагаан лууван нь дараах өвчинд нэрвэгдэнэ: хар хөл (Clavibacter michiganensis), нойтон илжрэл, бактерийн илжрэл (Erwinia carotovora Holl.), өмнө үү (Plasmodiophora brassicae Wor.).
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
- Ургуулах агротехник, таримлын сэлгээг баримтлах;
- Өвчинд тэсвэртэй сорт сонгох;
- Тарихын өмнө үрийг тарилтанд бэлтгэх, ариутгах;
- Талбайн хог ургамлыг цаг алдалгүй устгаж байх;
- Ургац хараасны дараа талбайн үлдэгдлийг устгах;
- Хадгалах тохиолдолд зоорийг ариутгах.
Цагаан лууван нь дараах хортонд нэрвэгдэнэ: тоонолжин цэцэгтний бясаа (Eurydema gebleri Kol.), байцайны бөөс (Brеvicoryne brassicae L.), няслуур цох (Selidopogon diadema F.).
Тэмцэх арга:
- Ээлжлэн тариалалт хийх;
- Намрын хагалгааг хийх;
- Химийн аргаар тэмцэх – Карате 5% (0.15-0.3 л/га), Сумицидин 20% (0.3-0.4 л/га), Децис 2.5% (0.3-0.4 л/га), Дентробациллин (0.5-1.5 кг/га);
- Механик аргаар устгах – утаа май тавих, шавьжийг гараар түүж устгах г.м.
Үрийг ТМДТ (5-10 мл/кг) ариутгах.