Тост байцай тариалах технологи
Боловсруулсан: П. Алтантуяа /ЭША/
Дархан-Уул аймаг, 2020 он
Агуулга
- Ач холбогдол.
- Биологийн онцлог.
- Ээлжлэн тариалалт.
- Тарих сортууд.
- Хөрс бэлтгэх.
- Тарилт.
- Тарих схем.
- Арчилгаа.
- Өвчин хортонтой тэмцэх.
- Хураалт.
- Савлалт хадгалалт, тээвэрлэлт.
- Хоол хүнсэнд хэрэглэх
.
Ач холбогдол
Түүний ногоон навч махлаг ишинд хүний цусны бүлэгнэлтэд оролцож, кальцийн шимэгдэлтийг дэмжин цусан дахь сахарын хуримтлалыг бууруулдаг. Мөн ясны эрдэсжих үйл ажиллагааг дэмжих замаар ясны сийрэгжилтээс сэргийлэх ач холбогдолтой. Юуцайн 100г түүхий массд кали 202мг, кальци 40мг, магни 11мг агуулагддаг байна. Чихрийн шижин өвчтэй насанд хүрсэн хүн хоногт 1-1.5 кг шинэ ногоон тост байцаа идэх ёстой гэж ДЭМБ-с зөвлөжээ. Мөн бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмждэг үйлчлэл бүхий фолийн хүчил болон А, С, К, В6 амин дэм, кальц, кали, магни, манган, төмөр агуулагддаг байна.
Манай орны нөхцөлд ургуулсан юуцайн зарим сортын биохимийн найрлагыг задлан шинжилсэн дүнгээр түүний ногоон навчны 100г нойтон жинд хуурай бодис-11.7-12.8%, нийлбэр сахар-1.8-3.3%, хүчиллэг - 0.60%, С амин дэм- 66.9-84.5%, уураг-24.2, тослог 13.5% байв. /УГТХ 2013-2015/
.
Биологийн онцлог
Юуцай нь навчит байцааны нэгэн зүйл бөгөөд хурдан ургадаг, богино болцтой ургамал бөгөөд бут үүсгэдэггүй, эгц босоо нягт тэвгэн навч үүсгэдэг. Иш бариул нь бие биендээ шахалдан суусан байх ба халбага мэт хэлбэртэй, махлаг шүүслэг цагаан өнгөтэй, бүдүүрч зузааран дотогш хонхойн, гадна талруугаа товойсон бахим иш үүсгэдэг. Ургамлын өндөр 10-50 см. Навчны ирмэг бүтэн, илтэс атираатай мэт зөөлөн. Навч бүдэг нарийн судалтай, бүтэн ирмэгтэй тослог мэт гялалзсан ногоон өнгийн навчтай. Хятадаар цагаан ногоо гэдэг. Chinese cabbage – Napa cabbage – Brassica napa – Хятадаар Pak choi - 油菜 yóu cài (тослог ургамал) г.м нэрших нь бий.
Хүйтэнд гойд тэсвэртэй ургамал. Хөнгөн шавранцар хөрсөнд сайн ургадаг. Цухуйлтын жигдрэлтээс хойш 25-30, зарим сорт 45-50 хоноод ургалт гүйцдэг. Өвчлөх нь бага, тарьж ургуулахад нэн хялбар, ургац арвин. Юуцай биологи онцлогийн хувьд хүйтэнд тэсвэртэй өвчлөх нь бага, тарьж ургуулахад нэн хялбар, ургац арвин.
.
Ээлжлэн тариалалт
Байцааны овгийнхноос бусад таримал сайн өмнөгч болдог тул бөөрөнхий байцаа, брокколи, цэцэгт байцаа, шар манжин, улаан лууван зэрэг ургамал тарьж байсан талбайд тариалахгүй.
.
Тарих сортууд
Юуцайн сортуудыг морфологийн хувьд дараах хэв шинж буюу ангилал зүйн 3 янз зүйлд хуваана. Үүнд:
- Joi Choi юуцай - Тод ногоон навчтай цайвар ногоон иштэй
- Shanghai green юуцай - Навч иш аль аль нь цайвар ногоон
- Red Choi юуцай – Навч нь улаан хүрэн өнгөтэй навчны доод хэсэг болон иш бариул нь ногоон цагаан сортууд байдаг.
Үрийн худалдаанд ихэвчлэн Хятад сортууд голлодог тул морфологи хэв шинжийг сайтар анхаарч сонгох нь чухал. Харин манай оронд сорт судалгаагаар амжилттай соригдсон ургац чанар сайтай Ласточка сортыг аль ч бүс нутагт хүлэмж ил талбайд тариалахад тохиромжтой.
Юуцайн ирээдүйтэй сорт ЛАСТОЧКА
Бут нь хагас өндиймөл, босоо 25-28см өндөр, 8-10ш навч үүсгэнэ. Навч нь зуувин дугуйдуу хэлбэртэй, бүтэн ирмэгт ногоон өнгөтэй судал тод нарийн, суурь хэсэг рүү тод өргөссөн. Навчны индекс 15.7х8.5 см орчим Иш бариул махлаг шүүслэг, доод үзүүрлүүгээ халбага мэт гадагш пөмбийсөн мэт, 3.5 см хүртэл өргөссөн зузаан, цагаан ногоондуу туяатай. Нэг ургамлын жин 80-150г орчим. Өвчин хортонд тэсвэртэй. Хураалт, нийлүүлэлтэд нэн тохиромжтой. Биохимийн үзүүлэлтээр түүний ногоон навчны 100г нойтон жинд хуурай бодис судалгаагаар 11.7-12.8%, нийлбэр сахар-1.8-3.3%, хүчиллэг - 0.60%, С амин дэм- 66.9-84.5%, уураг-24.2, тослог 13.5% байсан. Ургац 0.7кг-аар илүү буюу 2.7 кг/м2
.
Хөрс бэлтгэх
Хөрс голохгүй. Хөрсний урвалын орчин сул хүчиллэгээс саармаг орчин тохиромжтой байхад тохиромжтой. Өрхийн жижиг талбайг хүрзээр гишгэн хагалж тармуураар бөөн шороог буталж тэгшлээд тарина.
.
Тарилт
Юуцайг өвлийн болон зуны хүлэмж, ил талбай, тагт, бүхээг зэрэг хаа ч тарьж болно. Хөрсийг хагалж боловсруулан тэгшлээд туузлан засна. Усалгааны системийг байрлуулаад үр тарих мөр ховил гарган засч тарина. Нийлэг хальсан хүлэмжид болон нарлаг хүлэмжид юуцайг ургуулахад нэн тохиромжтой бөгөөд хүлэмжийн хөрсийг өмнөх таримлуудтай адил технологиор боловсруулж 4-р сараас эхлэн шууд үрээр мөрлүүлэн тарина. Тууз хоорондоо 30см эгнээ хооронд 10-15 см зайтай 3 эгнээгээр туузлан тарина. Үрийг 1.5-2см гүнд шууд мөрлүүлэн тарина
.
Тарих схем
.
Арчилгаа
Үр тарьмагц нарийн шүршүүртэй услуураар, эсвэл усалгааны системээр усална. Ургалтын хугацаанд 3-5 удаа 200-250м3/га нормоор 3-4 удаа усална. 2-3 хоногт цухуйж соёолно. Соёололт жигдэрсний дараагаар цөөлөлтийг ургамалд 2-3 жинхэнэ навч үүссэн үед хийнэ. Ургамал хооронд 3-5 см, навчлалтын үе шатанд 6-8 см зайтай сул дорой ургамлыг түүж авч өсөлт хөгжилт сайтай хүчирхэг ургамлыг үлдээн цөөлнө. Хог ургамал түүх явцад ургамлын шинэ цухуйц сугарч гарах тал бий анхаарах нь зүйтэй.
.
Өвчин хортонтой тэмцэх
Түргэн ургадаг, шинэ хэрэглээний ногоон навчны ургац өгдөг тул өвчин хортонд нэрвэгдэх нь бага байдаг ч тоонолжин цэцэгтний бүүрэг, сонгины ялаа зэрэг хортон навчийг цоолж нүхлэн гэмтээдэг тул хуурай үнс бургиулах, ургамлын ханд шүрших арга хэмжээ авна.
.
Хураалт
Юуцайн соёололт жигдэрснээс хойш 30-35, зарим том ургадаг сортууд 40-45 хоногт хэрэглээний болцод хүрдэг тул ургацыг хэрэглээний болцод хүрсэн ургамлыг 1-2 хоног тутам түүвэрлэн хураана. Энэ үе шатанд юуцайн навч томорч, иш бариул бүдүүрсэн байдаг.. Ургац арвин бөгөөд хамгаалагдсан хөрсөнд 6-8кг/м2 харин ил талбайд 10-12-кг/м2 байдаг
.
Савлалт хадгалалт, тээвэрлэлт
Юуцай бут үүсгэдэггүй тул хэрэглээний болц хүрмэгц ургамлыг шууд сугалж хураана. Үндэсний хөгжил сул тул сугалж хураахад хялбар байдаг. Хүнсэнд шууд бүтэн ургамлаар нь хэрэглэдэг.
- Юуцайг хөөсөнцөр сав, эсвэл зөөлөн нийлэг хальсан уутанд савлана. Шууд нэг нэг бутаар нь багцалж боох буюу хүнсний скочоор орооно.
- Юуцайг 0-20С-ийн температурт, 85-90%-ийн агаарын харьцангуй чийгтэй нөхцөлд 2 долоо хоногоос ихгүй хугацаагаар хадгална. Ноцтой гэмтэлтэй шанцайг хадгалах шаардлагагүй
- Юуцайг хөргөлттэй зориулалтын бүх төрлийн тээврийн хэрэгслээр 0-40С-ийн температурт 2-3 хоног тээвэрлэнэ
.
Хоол хүнсэнд хэрэглэх
Юуцайг бүхлээр нь жигнүүр дээр жигнэж, буцалж буй давстай усанд цөөн хором буцалгах зэргээр халуун боловсруулалт хийж хүнсэнд хэрэглэдэг. Ази гал тогоонд юуцайг цагаан ногоо гэх бөгөөд голдуу тосонд хуурж иддэг. Ингэж хуурахдаа навч ишээр нь салгаж тусад нь хуурах ба ихэвчлэн цагаан махлаг ишийг урт нарийн хэрчиж тосонд хуурдаг. Мөн цуунд чили чинжүү, эсвэл бор цуунд дарж нөөшилдөг.