Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Урт байцай тариалах технологи

Боловсруулсан: П.Насан-Ариун , Ц.Нарандэлгэр

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Морфологи биологийн онцлог.

- Хөрсний нөхцөл.

- Үрслэг ургуулах.

- Тарилт.

- Усалгаа, арчилгаа.

- Ургац хураалт

.

Ач холбогдол

Тоонолжин цэцэгтний язгуур, нэг настай, эрт болцтой хүнсний чухал ногоо бөгөөд Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудад их хэмжээгээр тариалдаг. Манай оронд дээр үеэс бага зэрэг тариалж байсан. Урт Байцай нь кали, кальци, төмөр зэрэг эрдэс давс, 60-80 мг% С витамин, 0.65 мг% каротин, 1.3-3.5 % уураг агуулдгаас гадна хүний организмд чухлаар шаардагдах амин хүчил лизиний хэмжээгээр байцайны төрлүүдээс нилээд давуу юм. Урт байцайг зун, намрын улиралд шинэ байдлаар хэрэглэхээс гадна өвөл зооринд болон хөлдөөж хадгална. Навчыг нь чанаж хуурах, давсалж хачир болгох, мөн хатаагаад хүнс болон эмчилгээнд хэрэглэнэ. Сүүлийн үед кимчи их хийж байгаа.

.

Морфологи биологийн онцлог

Урт Байцайны навчит (Brassica chinesis) бөөрөнхий урт Байцай, (Brassica pekinesis) гэдэг 2 зүйл өргөн тархжээ. Навчит урт Байцай нь боож толгойлохгүй, өргөн махлаг гол судалтай, хар ногоон навчтай. Бээжин Байцай нь гонзгой цилиндр хэлбэрийн сийрэгдүү толгой үүсгэж бооно. Цайвар ногоон өнгөтэй, буржгар зөөлөн, амт сайтай навчтай.

Урт Байцай нь -3-80-ын хүйтнийг даадаг. Хавар эрт тарихад амархан хөгширч цэцэглэдэг, харин зун хожуу тарихад ургамал цэцэглэхгүй, болц гүйцэх үед нь 18+220-ийн дулаан тохиромжтой байдаг

.

Хөрсний нөхцөл

Үржил шим сайтай, азотоор баялаг элсэнцэр, хөнгөн шавранцар, хөрсний орчин 5.5-6.8 байх нь тохиромжтой. Байцайны үндэс нь модлог учраас чийг дутмаг тохиолдолд муу ургах ба болц гүйцэх үедээ чийг нилээд шаарддаг. Хөрсний усан хангамж илүүдсэн үед үндэсний ялзрал гарна. Богино болцтой.

Зарим сортын ургацыг үрслэг суулгаснаас хойш 50-60 хоногийн дараа хураана. Богино өдрийн /10-12 цаг/ нөхцөлд /15-20 цаг/ ургуулснаар навч томорч, ургамал 65-80 хоногт бүтээгдэхүүн өгнө. Чийг муу халуун жил амархан ишэлнэ. Хэдийгээр бүтээгдэхүүний чанар муудаж болох ч урт байцай нь бага зэргийн сүүдэрлэлт даана. Өдөр олон цагаар халуун үргэлжилбэл боохгүй байж болно.

.

Үрслэг ургуулах

Дарлагын хөрсийг үр тарихын өмнө халуун бүлээн усаар усална.Үрийг цацах, мөрлөх гэсэн 2 аргаар тарина. Мөрлөж тарихдаа 5-6 см зайтай мөр гаргаж 1-2 см гүнд тарина. Цацаж таривал сайтар тэгшилсэн хөрсөн дээр үрээ жигд тарааж цацаад 1-2 см зузаан шороогоор хучиж өгнө. Тарьсны дараа цухуйх хүртэл хүйтэн дарлагын дулааныг өдөрт 16-200, цухуйталаас хойш анхны жинхэнэ навч үүсэх хүртэл өдрийн цагаар 10-120, шөнөд 6-80

.

Тарилт

Манай орны нөхцөлд хавар, зун хоёр удаа тариалах боломжтой. Хаврын тарилтыг 4-р сарын сүүлээр тариалж 6-р сарын дунд үеэс хураана. 2 дахь тарилтыг 7-р сарын дундуур тариалж хураалтыг намар орой болтол хурааж болдог. Ил талбайд үрслэгээг 30-45 хоногтойд шилжүүлнэ. 5-6 навчтай болно. Сайн боосон үед нь хураах бол 60х35 см талбайд шилжүүлнэ. Эрт хураавал 40х20-25 см тарина. Болц 60-80 хоногт гүйцнэ.

.

Усалгаа, арчилгаа

Тарихаас өмнө хөрсөө услах нь зохистой. Усалгааг цаг агаарын байдлыг харгалзан 4-5 хоног тутамд нэг удаа хийж өгнө. Мөн боох үед нь усалгааг сайн хийж өгнө. Усалгаа бүрийн дараа хөрсийг сайтар сийрүүлж өгнө.

.

Ургац хураалт

Байцайны болц, боолтыг нь харгалзан түүвэрлэн хураана. Байцайны гаднах навч жигд хумисан бол хураах хамгийн тохиромжтой үе. Хураалтыг бороогүй өдөр хийх хэрэгтэй. Байцай нь 0+30С дулаан 75 % -ийн чийгшилтэй нөхцөлд илүү сайн хадгалагддаг.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01