Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Жууцай тариалах технологи

Боловсруулсан: П.Насан-Ариун, П.Алтантуяа

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Гарал үүсэл, ач холбогдол.

- Биологийн онцлог.

- Тарих арга.

- Тарих хугацаа.

- Хураалт

.

ЖУУЦАЙ-Allium odorum L.

Гарал үүсэл, ач холбогдол

Жууцай олон наст сонгинолог ургамал. Дундад Ази, Хятад, Казахстан, Орос, Алс Дорнод, Сибирь, Япон зэрэг орнуудад өргөн тариалдаг. Түүний навчийг шинэ байдлаар хэрэглэхээс гадна давсалж дараад удаан хугацаагаар хэрэглэнэ.

Уулын зэрлэг сонгино нутгийн сармиснаас дутахгүй С витамин агуулна. Онцгой анхилам үнэртэй тул хоол идэх дуршил идэвхжүүлнэ. Фитонцид агуулагддаг тул алив төрлийн бактерийг ямар нэг хэмжээгээр устгах чадвартай.

.

Биологийн онцлог

Олон наст сонгинолог ургамал хүйтэнд гайхалтай өлчир, жилдээ үрээ өгч, буталж ургадаг. Хар ногоон өнгөтэй шүүслэг амттай, шугаман хэлбэртэй хавтгай навчтай. Навч нь гадуураа өнгөрөөр бүрхэгдсэн байдаг. Жууцай намар орой хүчтэй буталж салаа бүр нь 5-6 навчтай болдог. Жууцай эхний жилдээ 3-4 салаа, 2 дахь жилдээ 12 салаа, 3 дахь жилдээ 18-20 салаатай болж үрждэг. Жууцайны шинээр үүссэн салаанаас зуны дунд сард 20-60 см өндөр хатуу сум үүсч толгой сууж цэцэглэнэ. 2-3 ургамалд 5-10 см сум үүснэ. Жууцайны цэцэг харьцангуй том, од хэлбэртэй цагаан, болон ягаан өнгөтэй байдаг.

.

Тарих арга

Жууцайг үрээр ба төлөөр ургуулна. Жууцай нь нэг талбайд 6-8 жил ургац авах боломжтой. Тарих газар нь талбайн зах буюу хашаа байшингийн нөмөрт, өөрөөр хэлбэл ногооны талбайг тракторын анжисаар хагалахад саад болохооргүй, услах боломжтой, шим тэжээлийн бодисоор баялаг, хог ургамлаас бүрэн чөлөөлөгдсөн гүн боловсруулж сайтар элдэншүүлсэн талбайд ургуулна. Учир нь нэг газраа олон жил ургадаг. Хагалахын өмнө үндсэн бордоог хангалттай хийх ёстой. Үүний тулд сайтар ялзруулсан хөх бууцыг 1м2 талбайд 5-6 кг бууцаар бордоно.

.

Тарих хугацаа

Жууцайг хар үрээр 4-р сарын сүүлч 5-р сарын эхээр тариална. Мөр хооронд 15-20 см, ургамал хооронд 2-4 см зайтай, 1.5-2 см гүнд тарина. 10 м2 талбайд 20 грамм үр орно. Тарьсны дараа сайтар усална. Төлөөр тариалбал 2-оос дээш настай ургамлаар шилжүүлэн тариална. Хавар 5-р сарын эхээр хагалж боловсруулан тэгшилсэн эсвэл хайрцагласан талбайг сайтар усалж ургамлын үндсийг нь 1-2 см тайрч 5-6 ш найлзуураар багцлан салгаж мөр хооронд 20-25см, ургамал хооронд 10 см зайтай 4 см гүнд суулгана.

Тариалах сорт: ХАРАА

Эрт болцтой арвин ургацтай сорт. Энэ сортыг 1986 онд УГТЭШХ-д шилэн сонголтын аргаар гарган авсан. Хүйтэнд маш тэсвэртэй. Хөрсөндөө өвөлжөөд хавар цасан доороос цухуйж эрт ургац өгдөг. Арвин ургацтай. Ногоон навчны ургац 15-20 ц/га. Соёололтын жигдрэлтээс 30-35 хоноод эхний ургацаа өгнө. Навчиндаа С аминдэм – 20-45мг%, хуурай бодис 8.0-12.5% сахар 2.5-3.0% агуулдаг. Шүүслэг ногоон навчийг шинэхнээр нь болон дарж давслан хэрэглэхэд тохиромжтой.

Жууцай тарьсан газрыг зундаа усалгааг 5-6 удаа хийх ба хөрсийг сийрүүлэн зөөллөж хог ургамлыг устгах, нэмэлт бордоогоор бордох арчилгааг байнга хийх шаардлагатай. Жууцайг жил бүр 3-4 удаа навчийг хайчлан авч хэрэглэхэд жилд 60-70 см өндөр болтол ургана. Хайчилж, хэрчиж авахгүй тохиолдолд өндөр ургахгүй.

.

Хураалт

Жууцайг хэт хөгширч навч нь моджиж хатуурахаас өмнө хайчлан хурааж хүнсэнд хэрэглэнэ. Төлөөр тарьсан жууцайнаас эхний жилдээ нэг удаа ургац хураана. 2 ба 3 дахь жилээс эхлэн жилд 2-3 удаа ургац хураана. Хэт оройтуулж танавал ургамал хэнзрэх ба нялх ургамал өвөлжилт даахгүйг анхаарах хэрэгтэй.

Үр авах жууцайг хавар эрт 1 удаа хураана. Түүнээс олон хураавал үр боловсорч чадахгүй.

Гэрийн нөхцөлд цонх тагтан дээр ургуулж тасралтгүй шинэ байдлаар хоол хүнсэнд хэрэглэж болно.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01