Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Хөрс агрохимийн лаборатори​

Түүхэн замнал

1963 онд Хөрс-агрохимийн лаборатори нэртэйгээр байгуулагдсан.

1972 онд БНАГерман улсын тусламжаар шинэчлэн тоноглогдсон.

1984 онд БНУнгар улсын тусламжтайгаар хагас автомат лабораторийг ашиглалтанд оруулсанаар судалгаа, шинжилгээний цар хүрээ өргөжсөн.

2005-2008 онд Олон улсын цөмийн энергийн агентлагийн Техник хамтын ажиллагааны “Хөр сургамлын судалгаанд изотоп техникийг ашиглах” төслийн хүрээнд 78.0 мянган долларын өртөг бүхий орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдож лабораторийн судалгаа, шинжилгээний ажлын хүчин чадал дээшилсэн.

Үйл ажиллагааны чиглэл

Тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдлыг тогтоох, түүнийг бордоо хэрэглэн дээшлүүлэх замаар ХАА-н таримлын ургацыг тогтвортой нэмэгдүүлэх чиглэлийн туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэх.

Судалгааны чиглэл

- Агрохимийн олон жилийн бордоот суурин туршлага;

- Хөрсний үржил шимийн төлөв байдал, түүний нөхөн үйлдвэрлэл;

- Хөрсний хөдөлгөөнт тэжээлийн бодисын (NPK) агуулалт, тэдгээрийн хөдлөл зүй;

- ХАА-н таримлыг бордох технологи;

- Шинэ төрлийн бордоо гаргах, хэрэглэх арга ажиллагаа;

- Тэжээлийн бодисын балансад үндэслэн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.

Лабораторийн шинжилгээ

Лаборатори нь хөрсний шинжилгээ хийх ажиллагаандаа MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж итгэмжлэгдсэн.

Хөрсний үржил шим, агрохимийн шинж чанарыг илэрхийлэх 12, хөрсний агрофизикийн 4-5 төрлийн тодорхойлолт хийх арга зүйн ажиллагаатай;

Жилд дунджаар 2500-3000 ш хөрсний дээжинд шинжилгээ хийх хүчин чадалтай.

Лабортори нь хөрс, ургамлын шинжилгээнд шаардлагатай орчин үеийн багаж: спектрофотометр, дөлтфотометр, Кьелдалийн аппарат, ус нэрэгч, аналитик жин болон бусад тоног төхөөрөмжөөр хангагдсан.

Үр дүн

- 1986-1995 онд улсын хэмжээний тариалангийн нийт 860,0 мянган га талбай;

- 1999-2000 онд Дархан-Уул аймгийн 2 сумын 1500 айл өрхийн эзэмшил талбай;

- 2008-2010, 2012-2013 онуудад “Атрын III аян” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын тариалангийн 926,0 мянган га талбайн хөрсний шинжилгээг хийж, дүнд үндэслэн ХАА-н таримлыг бордох зөвлөмжийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

- Үйлдвэрлэлийн дэвшилтэд технологийн нөхцөлд хөрсний үржил шим, таримлын ургац түүний чанарт бордоны үрийг илрүүлэн туршилт судалгаа явуулдаг.

Хөрсгүй орчинд төмсний бичил булцуу ургуулах явц

Төмсний 6, сармисны 5 төрлийн вирусийг ELISA тестээр оношлон үрийн чанарт хяналт тавьдаг.

Вирусийн оношлогооны явц

Патент, ашигтай загвар, боловсруулсан технологи, зөвлөмж

Томоохон амжилтууд

1. 1985-1995 онд улсын хэмжээний тариалангийн нийт 860.0 мянган га талбайн хөрсний үржил шимийн төлөв байдлыг тогтоох ажлыг амжилттай гүйцэтгэж, шинжилгээний дүнд үндэслэн ХАА-н таримлыг бордох зөвлөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

2. 1999-2000 онд Дархан-Уул аймгийн 2 сум, 14 багийн айл өрхийн эзэмшил талбайн 2336 дээжинд хөрсний агрохимийн шинжилгээг хийж газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийж гүйцэтгэсэн.

3. 2008-2010 онд “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээний тариалангийн нийт 650.0 мянган га талбайн хөрсний шинжилгээг хийх гэрээт ажлыг гүйцэтгэв.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01