Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

ЖИМС, ЖИМСГЭНЭ, ЧИМЭГЛЭЛИЙН УРГАМАЛ СУДЛАЛЫН СЕКТОР

Товч түүх

Газар тариалангийн төв бүсэд жимс жимсгэний сорт сорилт, агротехникийг боловсруулах, үр суулгац үйлдвэрлэх зорилгоор УГТХүрээлэнд жимсний ургамлын сектор 1969 онд байгуулагдсан. Энэ үеэс хойш алим, үхэрнүд, чацаргана, тошлой, бөөрөлзгөнө, интоор зэрэг жимс жимсгэний 100 гаруй сорт дээжийг сорьж, өөрийн орны хөрс цагуурын нөхцөлд дасан зохицсон 30 шахам сортыг нутагшуулж, жимс жимсгэний суулгац үржүүлэх технологи, суулгац гаргах стандартуудыг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.

Жимст цэцэрлэгийн аж ахуйн салбарт хийгдсэн судалгааны ажлын үр дүнд манай хамт олноос төрийн шагналтан - 3 /Э. Шагдар, 1964, Б.Лааган, 1984, Г. Бат-Очир, 1984/, гавьяатагрономч - 1 /Б. Лааган, 2008/, гавьяатбагш – 1 /Э. Шагдар /1951/, доктор – 7 /Б. Лааган, Л. Баатар, Т.Хашбат, Д.Булгамаа /2000/, Ц. Алимдаръяа /2000/, Л.Шаравдорж /2001/, Ө. Жүүпэрэлмаа /2005/ нар төрөн гарч залуу ажилтан С.Баттөмөр, Г.Алтангоо нар докторантурт элсэн амжилттай суралцаж байгаа бөгөөд 2014 оноос тус секторын эрхлэгчээр доктор Д.Оюунгэрэл ажиллаж байна.

Үйл ажиллагаа

Монгол орны агро-уур амьсгалын нөхцөлд дасан зохицсон, өвөлд болон хүйтэнд тэсвэртэй, тогтвортой ургацтай жимс чимэглэлийн ургамлын сорт нутагшуулах, шинэ сорт гаргах, нутагшсан сортын суулгац үржүүлэх.

ҮР ДҮН

Судалгааны үр дүнд чацарганы 8, гүзээлзгэнэ 1, үхэр нүдний 5, алимын 5,чавганы 2, бөөрөлзгөний 2 сортыг нутагшуулсан болон ирээдүйтэй сортоор шалгаруулаад байна. Мөн чимэглэлийн ургамлын Голтборын Шарын гол сортыг нутагшуулж, Тэхийн шээгний Анар, Баялаг сорт, Моносны Царам, Буйлсны Дархан сортыг тарималжуулаад байна.

БҮТЭЭГДЭХҮҮН

Боловсруулсан технологи

1. Ногоон мөчрөөр үржүүлэх

2. Модлог мөчрөөр үржүүлэх

3. Нугалаадсаар үржүүлэх

4. Үрээр үржүүлэх

5. Залгаж үржүүлэх

6. Биотехнологийн аргаар үржүүлэх

7. Жимс жимсгэний ургамлыг тариалах технологи

MУ-ын стандарт-11, Шинэ бүтээл-3, Ном, товхимол-6, зөвлөмж-8, патент

Хүний нөөц:

Нэр Албан тушаал Зэрэг цол Өрөө Э-шуудан
Д.Оюунгэрэл Секторын эрхлэгч доктор Ph 202 99033594. Oyungerel_2000@yahoo.com; oyungerel@ipas.edu.mn
С.Баттөмөр ЭШДа Магистр 213 S_battumur@yahoo.com
Д.Гантуяа ЭШДа Магистр 213 ganaad_1019@yahoo.com
Ц.Отгонтамир ЭШДадА Магистр Tamiraa_otgontamir@yahoo.com

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01