Ургамлын биотехнологийн лаборатори
Түүхэн замнал
1963 онд Ургамал хамгаалах сектор нэртэй байгуулагдаж, үр тариа, төмс, жимс жимсгэнэ, хүнсний ногооны өвчин, хөнөөлт шавьжийн зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, экологи, тэмцэх арга боловсруулах судалгаа явуулсан.
1988 онд Иммунитет биотехнологийн сектор нэртэй вирусгүй төмсний үр гаргах судалгааг эхлүүлсэн.
1990-1995 онуудад Буудайн селекцийн сорт дугааруудад голлох өвчин тэсвэрийн үнэлгээг талбайн болон зохиомол халдварлалтын аргаар , хүнсний ногооны голлох таримлуудад зонхилох өвчин, хөнөөлт шавьжид тэсвэрийн үнэлгээ өгч тэсвэртэй сортуудыг шалгаруулсан.
1996-2000 онд Вирусгүй төмсний үр үйлдвэрлэх технологи, ВТҮААСхем боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэн лабораторийн материаллаг баазыг өргөжүүлж, төмсний вирусийн өвчнийг ELISA тестийн аргаар оношлож эхэлсэн.
1999 оноос ХАА-н таримлын Ургамлын биотехнологийн лаборатори нэртэй болов.
2005 оноос Монгол төмс хөтөлбөртэй хамтран ажиллаж төмсний албан үр үржүүлэгчдэд төмсний бэсрэг булцуу нийлүүлж эхэлсэн.
2007 онд “Хөрсгүй орчинд бичил булцуу гаргах технологи” -ийг Монголд анх удаа нэвтрүүлсэн.
2011 оноос Ургамлын биотехнологийн лаборатори нэртэй болж төмс, сонгинолог ургамал, жимс жимсгэний зарим таримлын болон чимэглэлийн ургамлын тарималжуулсан хэлбэр сортын материалаар in vitro цуглуулгын сан байгуулсан.
2016 оноос сармисны 5 төрлийн вирусийг ELISA тестийн аргаар оношлож эхэлсэн.
Судалгааны чиглэл
Биотехнологийн аргаар вирусгүй төмс, сармисны анхдагч эх материал гаргах, бусад таримлын ховор сорт, дээж дугаарыг in vitro нөхцөлд сэргээн үржүүлж, хадгалах
Үйл ажиллагаа
Манай оронд нутагшсан болон ирээдүйтэй төмсний шинэ сортуудыг вирусээс эрүүлжүүлэн жилд дунджаар 15-20000 бичил ургамал, 120000 орчим бичил булцуу үйлдвэрлэдэг.
Патент, ашигтай загвар, боловсруулсан технологи, зөвлөмж